УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана

Aдмин / Хууль

05 дугаар сарын 03-ны Даваа гарагт:

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана;
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимаас цахим хэлбэрээр хуралдана.

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

05 дугаар сарын 03-ны Даваа гарагт:

  • Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Үндсэн хууль” танхимд;
  • Оюу толгой төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, байгаль орчны менежменийн төлөвлөгөө, говийн бүсийн газрын гүний ус ашиглалтын байгаль орчинд нөлөөлөх байдал болон холбогдох хууль, бусад шийдвэрийн хэрэгжилтийг шалган, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороо /“Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухайМонгол Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий/-ны ажлын дэд хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Их засаг” танхимаас цахим хэлбэрээр хуралдана.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 04:55:31

ZAP [202.9.40.50] 2021-05-05 04:55:31

иргэн [192.82.91.50] 2021-05-03 03:31:06

ОЮУТОЛГОЙ РИОТЕНТО ГЭРЭЭ ХЭЛЦЛЭЭС ЗУГАТААД МУ - ЫН БАЯЛАГААР ИХ ААРХАЖ БАЙНА УСАА ХОРЬЧИХ ГОЛ МѲРѲНГИЙН ГАДАРГЫН УС АШИГЛАВАЛ ХѲРѲНГѲѲ ГАРГАНА БИЗ МОНГОЛООС БИЛЭН ХООЛ ҮНЭГҮЙ ИДЭЭД ДЭЭРЭЭС НЬ ААРХАЖ ДЭЭРЭЛХДГИЙГ ТАСЛАЯ ТЭРТЭЙ ТЭРГҮЙ АШИГГҮЙ ЮМ БОЛ ЗОГСВОЛ ЗОГСОГ


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.