Япон улсын нийт хүүхдийн тоо буурсаар байна

Aдмин / Гадаад мэдээ

ТОКИО. /NHK/. Тавдугаар сарын 5-ны энэ өдөр Япон улсад Хүүхдийн баяр тохиож байна. Энэхүү өдрийг тохиолдуулан Японы Дотоод хэргийн яам улсынхаа нийт хүүхдийн тоон үзүүлэлтийг танилцуулжээ.

Энэхүү тайланд дурдсанаар, Японд нийт хүүхдийн тоо 1982 оноос хойш 40 жил дараалан буурсан дүн үзүүлж, одоо урьд өмнө нь бүртгэгдэж байгаагүй хамгийн бага хэмжээнд хүрчээ.

Тодруулбал, Японд дөрөвдүгээр сарын 1-ний байдлаар 14 болон түүнээс доош насны хүүхдүүдийн тоо 14.93 сая байна. Тэдний 7.65 сая нь хүү, 7.28 сая нь охин юм. Ийнхүү нийт хүүхдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс гэхэд 190 мянгаар буурсан байна.

Хүүхдүүд одоо Японы нийт хүн амын 11.9 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн оныхоос 0.1 хувиар буурчээ. Хүн амд эзлэх хүүхдүүдийн энэхүү тоон үзүүлэлтийг 40 саяас дээш хүн амтай бусад орнуудтай харьцуулахад хамгийн сул үзүүлэлт болж байна. Тухайлбал, АНУ-д энэ үзүүлэлт 18.6, Италид 13.3 хувь байгаа юм.

Дотоод хэргийн яам муж тус бүрийн хүүхдийн тоог жил тутам танилцуулдаг боловч энэ жил коронавирусний цар тахлын улмаас ийм тайланг бэлтгэх хангалттай мэдээллийг цуглуулж чадаагүйн улмаас танилцуулаагүй байна.

www.montsame.mn


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.73] 2021-05-14 01:14:28

Хүн амынх нь талаас илүү хувийг нь эмэгтэйчүүд эзэлдэг юм болов уу, эсвэл эрчүүд юм болов уу? Эмэгтэйчүүд бол очоод сайхан баваад баваад өгөх юмсан.

Зочин [202.9.46.2] 2021-05-05 06:01:03

Баян хөгжсөн орон байж яагаад улс орныхоо ирээдүйг бодож залуучуудаа дэмжиж ажилладаггүй юм бэ?

MARSHIL.L.D.ERDENEBAT [192.82.84.128] 2021-05-05 05:49:04

JIPEN.ULC.XEZEEJ.XYYXEDYYDTEI.BAIGAAGYI.MONGOLOOC.XYYXED.XULGAILJ.XYYXEDTEI.XYMYYC.SHIG.XARAGDDAG

ZAP [202.9.40.50] 2021-05-05 04:49:50

ZAP [202.9.40.50] 2021-05-05 04:49:50

[64.119.20.232] 2021-05-05 04:17:11

монголын халамж хүсдэг залхуучуудыг япон руу ихээр илгээж хүүхэд хийлгүүлж ажилд талхилуул.

Зочин [202.9.46.2] 2021-05-05 05:23:18

Ядуу оркууд олон хүүхэд цувуулж гаргахаас өөр юу ч чаддаггүй арчаагүй оркууд шүү дээ.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.