З.Боргилмаа: Төр өөрийнхөө олон нийтэд дэлгэе гэснээ дэлгэх давуу эрхийг олж авч байна

Aдмин / Хууль

Цагдаагийн алба хаагч ажлаа хийж байсан сэтгүүлчдийн биед нь халдсан хэрэг гарсан билээ.

Тодруулбал, Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт байгаа энэ үеэр Төв талбайд УИХ-ын долоон гишүүн өлсгөлөн зарласан болж буй үйл явдалыг сурвалжлахаар сэтгүүлчид очсон ч Цагдаа нэвтрүүлэхээс татгалзаж улмаар биед халдсан юм /2021.05.06/.

МСНЭ-ийн Ерөнхийлөгч З.Боргилмаа: "Хэвлэл мэдээллийн салбарынхан сурвалжлах, мэдээлэл дамжуулах эрхийг хаагаагүй. Харин үүрэг хүлээлгэсэн. УОК болон эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэр мэдээлэл зөвлөмжийг үнэ төлбөргүйгээр саадгүй, баттай эх сурвалжаас авах, дамжуулах үүргийг манай салбарт оноосон.

Энд зарим объект руу орж болно, болохгүй мэргэжлийн үйл ажиллагааг нь хааж боож болно, төрийн ордоны бүсэд нэвтрүүлэхгүй, Цагдаа хүч хэрэглэж энэ үйл ажиллагааг таслан зогсоож болно гэсэн хууль эрх зүйн акт, зохицуулалт огт байхгүй байтал хууль бусаар сэтгүүлчдийг мэргэжлийн үйл ажиллагааг таслан зогсоож, улмаар хүч хэрэглэж биед нь халдсан тохиолдол гаргалаа.

Төр өөрийнхөө мэдээ, мэдээллийг цензурдэх оролдлого хийж байгааг эрсдэлийн мэдээлэл, харилцах холбоогоор гаргаж байна. Энэ нь цаагуураа иргэдийн мэдэх эрхэнд халдаж байна. Төр өөрийнхөө олон нийтэд дэлгэе гэснээ дэлгэж, үзүүлнэ гэснээ үзүүлэх энэ давуу эрхийг олж авч байна. Үүнийг хуулиар зохицуулах ёстой.

Хамгийн сүүлд 04-р сарын 16-нд Үндсэн хуулийн цэц дээр болсон маргааныг сурвалжлах эрхийг хаасан. Бас л гудамжны уулзвараас Цагдаа хааж зогсоод оруулаагүй. Өнөөдөр талбай дээр болсон өлсгөлөн, үйл явдлыг сурвалжлах эрхийг хаалаа. Ямар шийдвэр гараад ямар зохицуулалт үйлчилээд, хэзээ хэн тийм шийдвэр гаргаж төв талбай руу сэтгүүлчдийг нэвтрүүлж болохгүй болов оо.

Өнөөдөр талбайн 4 талд Цагдаа гараад сэтгүүлчид, иргэдийг хэнийг ч нэвтрүүлэхгүй. Цагдаад сэтгүүлчдийн эрх чөлөөнд халдахыг хэн олгосон юм бэ" гэлээ.


Сэтгэгдэл

зочин [66.181.179.33] 2021-05-10 10:04:04

Сэтгүүлчидийн .сурвалжлах ,эрхийг ,хааж ,байж ,цэцээр ,хууль ,зөрчүүлсэн ,нь ,гай болж байна. Өнөөдөр төрийн зохион байгуулсан шуудангийн доод давхарт хэт бөөгнөрөл үүссэн дарааллын маргаан болж байна. Орон нутаг явах тариаланчидад заавал сум багийн онцгойн бичиг нэхээд буцааж байна. Тэд 2 тундаа ороод 22 хоночихсон. Замдаа бүртгүүлээд төв газар зогсохгүйгээр явах байлаа. Хохиролыг хэн хариуцахав. Сурвалжлаа ч.

зочин966 [192.82.90.62] 2021-05-09 17:33:27

Одоо энэ сэтгүүлч хүүхнүүд хөлөө хугалтал гүйж байгаад улс төрд шургалах шантаачлах гээд явж өгнөө амьдрал юм чинь

Иргэн [66.181.184.85] 2021-05-09 05:32:07

Сэтгүүлч нэртэй шантааж хийдэг улс төр хөөсөн авгай хүүхнүүд ТӨРИЙН ЦАГДААГ дөхөөд ирэхээр өөрсдөө унаад орилдог болжээ.. Эднийг сайн чадвартай сэтгүүлчдээс ялгах хэрэгтэй болжээ. Үнэний төлөө сайн сэтгүүлч худалдагдаагүй нь олон байгаа даа уг нь

Kkk [103.57.95.51] 2021-05-09 05:21:21

Энэ балай новшнуудыг яаядаа !!! Цагдаа нарын зовшдээ!!! Одоо далжиганаад байгаа улс тор ярьсан сэтгуулчдиййг намшааж унагаах хэрэгтэй!!!

Иргэн [202.21.107.163] 2021-05-09 00:54:45

Монголын сэтгүүл зүй ялзралд идэгдэж улс орныг, төрийн үйлчилгээний хүн ардаа гэх цагдаа эмнэлгийнхэнийг /наад захын өчүүхэн дэг журам биелүүлэх хүлээх чадваргүй чадамжгүй/ муухай өнцгөөс нь харуулж харлуулж, бүх хууль журмыг сандайчих давуу эрхтэй хэмээн том эндүүрдгийг МСНЭ түүний удирдлага дэмжин турхирч байгаа нь харамсалтай байна энэ байгууллага тарж мэргэжлээ ойлгодог хүмүүс нь хийх цаг нь болжээ. Хэвлэл мэдээллийн үнэ цэнийг хүн ард мэдэрч хүндэтгэж байдаг. Энэ эмх замбараагүй, түүнийг турхирсан үг үзэгдэлээ засах сонсож дүгнэх эргэцүүлэх ёстой. Салхилах байдалаар нийгмийг өрөөсгөл харуулах. Цар тахлын дэглэмд захирагдахгүй гэж эндүүрч болохгүй. Ичих хэрэгтэй. Мэдээллийн хэрэгсэл галт зэвсгээр тоглоод харагдах юм. Залууст ямар үлгэр дууриалал үлдээх ёстойгоо хурцадмал цаг үед анхаарах хэрэгтэй.

Зочин [192.82.72.22] 2021-05-10 15:43:46

Зарим нь төрийн эсрэг, хөлс мөнгөөр гүтгэлэг хийдэг болсон шүү дээ.

zochin [66.181.161.37] 2021-05-08 23:32:44

Khevlel medeeleliin ajiltnuuddaa amjilt Ard tvmendee niigemdee vneniig khvrgej bkh one bas erelkheg mergejil in

Зочин [66.181.189.113] 2021-05-08 14:02:35

сэтгүүлч нэртэй орилж дайрсан балай авгай нар

зочин [202.9.46.169] 2021-05-08 13:24:16

Дарангуйлал гэж мэдэж ав

Зочин [103.140.11.217] 2021-05-08 13:23:53

Коммунистууд төр барьж байгаа цагт ийм л байх болно.

Зочин [66.181.178.238] 2021-05-08 12:50:17

mungu2 geef guimoi ene huuhen

Иргэн [59.153.112.47] 2021-05-08 12:42:00

Бааштай хогийн хүүхэн бэ

Зочин [59.153.112.47] 2021-05-08 12:40:06

Сэтгүүлчид дүрэмгүй загнадаг даа нэр барьж өөрийгөө дөвийлгөх гэсэн арчаагүй амьтад.


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.