ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн "ЦАХИМ ӨДӨРЛӨГ" 2 дахь өдрөө үргэлжилж байна

Aдмин / Технологи

ШУА-ийн харьяа хүрээлэнгүүд жил бүр "Нээлттэй хаалганы өдөрлөг" зохион байгуулж шинжлэх ухааны мэдлэг мэдээллийн иргэдэд түгээн дэлгэрүүлдэг уламжлалтай билээ. Энэ уламжлалаа өнөө жил үргэлжлүүлэн цахимаар "Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийг зохион байгуулж байна.

Монгол улсад орчин цагийн шинжлэх ухаан үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд ШУА-ийн Бага чуулган, төрөлжсөн академиас санаачлан “МЭДЛЭГЭЭР ДАРХЛААГАА ДЭМЖЬЕ” цахим өдөрлөгийг 5 дугаар сараас эхлэн сар бүр 3 хүрээлэн өдөр тутмын үйл ажиллагаагаа танилцуулахаас гадна эрдэмтэн, судлаачдын судалгааны ажлын үр дүн, нээлт, бүтээл, туурвилыг олон нийтэд танин мэдүүлэх, сурталчлах, нийгмийг соён гэгээрүүлэх хүрээнд шинжлэх ухааны танин мэдэхүйн мэдээ, мэдээллийг бэлтгэн хүргэхэд бэлтгэл ажлыг хийн хамтран ажиллаж байна (2021 онд шинжлэх ухааны салбарын 26 хүрээлэн, төв үйл ажиллагаагаа танилцуулахаар тов гарган хамтран ажиллаж байгаа болно).

5 дугаар сард дараах 3 хүрээлэн Цахим өдөрлөгийг хийнэ. Үүнд:

· V/10 -ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн

· V/19 - ШУА-ийн Палеонтологийн хүрээлэн

· V/28 - ШУА-ийн Физик, технологийн хүрээлэн

ШУА-ийн Физик-Математик-Информатикийн салбарын Бага чуулган, ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнтэй хамтран зохион байгуулж буй ЦАХИМ ӨДӨРЛӨГ 5 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд болно. Хөтөлбөрийг хавсралтаар оруулж байна.

"Цахим өдөрлөг"-ийн хүрээнд өнөөдөр газар хөдлөлтийн судалгааны чиглэлийн бүрэн мэдээллийг өгөх бол маргааш одон орон судлалын чиглэлээр эрдэмтэд сонирхолтой илтгэлүүд тавих юм. Эдгээр мэдээллийг дараах линкээр холбогдож авна уу.

Холбогдох линк:

https://zoom.us/j/91830466396?pwd=bkhOZlluSDNEdngrYnltSlpOZjdqUT09

Meeting ID: 918 3046 6396

Passcode: 1234

Одон орон, геофизикийн хүрээлэнгийн "Цахим өдөрлөг"-т орох холбоос

https://iag.mn/mn/index.php?pid=33&nid=471

“Цахим өдөрлөг”-ийн хүрээнд хүрээлэнгүүдийн мэдээллийг авах холбоос:

http://www.open.iag.mn/


Сэтгэгдэл

Зочин [66.181.176.84] 2021-05-11 16:36:27

яг юу судлаад гаргаж ирээд ашиглаад байгаагаа мэдүүлээч.

Зочин [64.119.27.48] 2021-05-11 16:00:55

Шаа шаа баахан төсвийн мөнгө эдсэн мануухайнууд.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.