Засгийн газар хуралдаж, дараах асуудлуудыг шийдвэрлэлээ

Aдмин / Хууль

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр боллоо.

Үрийн улаанбуудайн үнийг 30 хувь хөнгөлнө

Цар тахлын улмаас давагдашгүй нөхцөл үүссэн учир Хөдөө аж ахуйг дэмжих санд импортоор нийлүүлсэн үрийн улаанбуудайн үнийг 30, тэжээлийн таримал ургамал болон төмсний үр, нийлэг хальсан хучлагын үнийг 50, хүнсний ногоо, хүлэмжийн таримлын үрийг 80 хувиар хөнгөлж олгохоор боллоо.

Энэ жил 389 мянган га-д үр тариа, үүнээс 368 мянган га-д улаанбуудай, 18 орчим мянган га-д төмс, 10 орчим мянган га-д хүнсний ногоо, 66 мянган га-д малын тэжээл, 40 мянган га-д тосны ургамал, 7,000 га-д жимс, жимсгэнэ тариална.

Ингэснээр 496 орчим мянган тн үр тариа, үүнээс 471 мянган тн улаанбуудай, 222 мянган тн төмс, 116 мянган тн хүнсний ногоо, 170 мянган тн малын тэжээл, 26 мянган тн тосны ургамал, 3,000 тн жимс, жимсгэнэ хураан авч 360 мянган га-д уринш боловсруулахаар төлөвлөжээ.

Энэ сарын 17-ноос элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх давтлага өгч эхэлнэ

12 дугаар анги төгсөгчдийг энэ сарын 17-ноос элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх нэг сарын хугацаатай танхимын давтлагад хамруулна. Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх 18-аас доош насныхныг дархлаажуулалтад хамруулах боломжийг судалж, холбогдох арга хэмжээ авахыг салбарын сайд нарт даалгав. Төгсөх сурагчид болон их, дээд сургууль, коллежид элсэгчдээс монгол хэлбичгийн шалгалт авахгүй байхаар шийдвэрлэв. Бүртгэлээс үзвэл:

- 15-16 насны 27

- 17 насны 1,675

- 18 насны 25,082

- 19 насны 13,636 нийт 40,420 шалгуулагч элсэлтийн ерөнхий шалгалт өгөх юм. Эдгээрийн 19,290 нь нийслэлд, 21,130 нь орон нутагт бүртгүүлжээ.

Төрийн үйлчилгээний зарим албан хаагчид хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдэл олгоно

Хөгжлийн бэрхшээлтэй хүнд сэргээн засах, тусламж, үйлчилгээ үзүүлдэг эмч, сувилагч, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч, хэл засалч, сэтгэл засалчид тухайн ажил, албан тушаал эрхлэх хугацаанд нь сарын үндсэн цалингийн 20 хувьтай тэнцэх нэмэгдлийг сар бүр олгоно.

Мөн:

- Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хөгжүүлэх үйлчилгээ үзүүлж байгаа арга зүйч, багш, туслах багш, нийгмийн ажилтан

- Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний төрөлжсөн асрамжийн газарт ажиллаж байгаа асрагчид ажлаа хийх хугацаанд нь сар бүр үндсэн цалингийн 20 хувьтай тэнцэх нэмэгдэл олгохоор боллоо.

Ингэснээр 120 орчим эмч, сувилагч, эрүүл мэндийн ажилтан, 30 орчим багш, сурган хүмүүжүүлэгч, 28 асрагч нэмэгдэл авах юм. Шаардагдах хөрөнгийг энэ оны батлагдсан төсвөөсөө гаргах, цаашид жил бүрийн төсвийн төсөлд тусган санхүүжүүлэхийг сайд А.Ариунзаяа, холбогдох аймгийн Засаг дарга нарт даалгалаа.

Гашуунсухайт боомтыг хэвийн ажиллуулахын тулд “Ногоон бүс” түр журмыг нэг сар мөрдөнө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны 05 дугаар сарын 6-7-нд Өмнөговь аймагт ажилласан тухай танилцуулгыг сонсов. Энэ дагуу:

- Хилийн бүсэд цар тахлын халдвар гарсантай холбогдуулан “Ногоон бүс” түр журмыг нэг сар бүрэн хэрэгжүүлж Гашуунсухайт боомтыг хэвийн ажиллуулах

- Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын технологийн асуудлаар БНХАУ-ын талтай хэлэлцэн тохирч төмөр замын өртөө, шилжүүлэн ачих байгууламжийн Техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах, тэдгээрийг барих санхүүжилтийн эх үүсвэрийг шийдэх

- Тавантолгой-Зүүнбаян төмөр замын үлдэгдэл санхүүжилтийг ойрын хугацаанд үе шаттай шийдвэрлэж бүтээн байгуулалт хэвийн үргэлжлэх нөхцөл бүрдүүлэх

- Хилийн боомтод Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч ажиллуулах саналыг судалж шийдвэрлэхийг холбогдох сайд, албан тушаалтнуудад даалгалаа.

Товч мэдээ

- 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл импортоор оруулж байгаа хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгаа, хүлэмжийн тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын Гаалийн албан татварыг хөнгөлнө. 120 гаруй машин механизм, техник, тоног төхөөрөмж, бордоо, бодисын жагсаалтыг хавсралтаар батлав.

- 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл импортоор оруулж байгаа болон дотооддоо худалдан борлуулсан хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгаа, хүлэмжийн тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг НӨАТ-аас чөлөөлнө. 120 гаруй машин механизм, техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын жагсаалтыг хавсралтаар баталлаа.

- “Дотоодын үйлдвэрээс худалдан авах чанар, стандартын шаардлага хангасан, тохирлын баталгаатай барааны жагсаалт”-д нэмэлт оруулах талаар судлаж танилцуулахыг сайд З.Мэндсайханд даалгав. Худалдан авах ажиллагааг “Ерөнхий гэрээ”-гээр эрчимтэй зохион байгуулах, “Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл” үзэсгэлэнд жил бүр идэвхтэй, үр дүнтэй оролцож байхыг төрийн болон орон нутгийн өмчит бүх байгууллагад даалгав. Өнгөрсөн онд төрийн болон орон нутгийн 51 байгууллага 326 орчим тэрбум төгрөгийн бараа, бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрээс худалдаж авснаа тайлагнасан байна. Энэ нь жагсаалтад багтсан бараа, бүтээгдэхүүний нийт үнийн дүнгийн 98 хувь юм.

- Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Хилийн 0108 дугаар ангийг Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, цэргийн шинжлэх ухааны доктор, профессор, дэслэгч генерал Шавийн Арвайн, Өмнөговь аймгийн Гурвантэс сум дахь Хилийн 0166 дугаар ангийг Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, хурандаа Магнайн Батхуягийн нэрэмжит болголоо.

Сэтгэгдэл

tjtzhfnhgb [202.99.150.179] 2021-06-18 04:42:26

Мэдээ.МН [url=http://www.g69l6mquldkll4f67025n78f76508hers.org/]utjtzhfnhgb[/url] tjtzhfnhgb http://www.g69l6mquldkll4f67025n78f76508hers.org/ atjtzhfnhgb

qikhsfxwj [123.183.29.41] 2021-06-17 13:33:19

Мэдээ.МН [url=http://www.g32f3404u349hbl807e3jy18ap9tqfzbs.org/]uqikhsfxwj[/url] qikhsfxwj http://www.g32f3404u349hbl807e3jy18ap9tqfzbs.org/ aqikhsfxwj

jekrmfvmox [188.138.209.167] 2021-06-15 20:32:27

Мэдээ.МН jekrmfvmox http://www.gvcd5c25c3wz15qwn2y767i9p033p7v0s.org/ ajekrmfvmox [url=http://www.gvcd5c25c3wz15qwn2y767i9p033p7v0s.org/]ujekrmfvmox[/url]

dkzqngwre [110.185.160.13] 2021-06-13 05:49:21

Мэдээ.МН adkzqngwre dkzqngwre http://www.g27j9qp9z4eq2t636cjv509f08hr4b5gs.org/ [url=http://www.g27j9qp9z4eq2t636cjv509f08hr4b5gs.org/]udkzqngwre[/url]

jpvigrwtbe [139.212.192.98] 2021-06-11 14:59:43

Мэдээ.МН ajpvigrwtbe jpvigrwtbe http://www.ga8ekr9r0is58fz1731f052meqn744a8s.org/ [url=http://www.ga8ekr9r0is58fz1731f052meqn744a8s.org/]ujpvigrwtbe[/url]

hneezbnbsf [14.38.75.152] 2021-06-08 20:43:54

Мэдээ.МН ahneezbnbsf hneezbnbsf http://www.gl7hqqxf01s40t4t147q15j4oqfq0291s.org/ [url=http://www.gl7hqqxf01s40t4t147q15j4oqfq0291s.org/]uhneezbnbsf[/url]

tkczovryqc [119.199.24.15] 2021-06-08 16:51:32

Мэдээ.МН atkczovryqc [url=http://www.gh6y8rmn2d2bi961x03l54za1bum7485s.org/]utkczovryqc[/url] tkczovryqc http://www.gh6y8rmn2d2bi961x03l54za1bum7485s.org/

vthlmkfpms [36.37.124.100] 2021-06-05 16:33:07

Мэдээ.МН avthlmkfpms vthlmkfpms http://www.gew35x3gxdn9w21ze4846etlwo007319s.org/ [url=http://www.gew35x3gxdn9w21ze4846etlwo007319s.org/]uvthlmkfpms[/url]

jnowgzsrnk [111.40.200.72] 2021-06-05 08:50:00

Мэдээ.МН [url=http://www.g5x01j54wna7th7tv4444bxsp6gg6007s.org/]ujnowgzsrnk[/url] ajnowgzsrnk jnowgzsrnk http://www.g5x01j54wna7th7tv4444bxsp6gg6007s.org/

vifotncwk [82.147.220.206] 2021-05-31 13:09:57

Мэдээ.МН avifotncwk vifotncwk http://www.gn4d5ni9p69io4a141544xhg0h42g6vgs.org/ [url=http://www.gn4d5ni9p69io4a141544xhg0h42g6vgs.org/]uvifotncwk[/url]

Зочин [103.212.119.37] 2021-05-16 11:46:08

Энэ засаг хийх ажил байхгүй мэт болжээ...Халагдаж солигдох ээлжээ хүлээж байгаа юм шиг л байна даа..

aagii [202.126.90.141] 2021-05-13 10:58:12

Ymarch oligtoi shiidel alga hudlaa shoudna ard tumendee hurch ajillaach ydaj une hanshiin togtwortoi baidal hureltsee yu ch bhgui 8 n jil tor barisan hugatsaand chni ymnii une tengert hadaj bn eniig medjiinuu ta nar odoo ene noat n 2 huwi ene teree boli hudlaa sugalaa nertee luiwar

ЗОЧИН [192.82.80.11] 2021-05-13 09:09:15

ТТ-ГООС ӨРГӨН ТӨМӨР ЗАМААР ЖИЛД 20 САЯ ТН НҮҮРС ГАРГАЯ ГЭХЭД ХОНОГТ 900 ВАГОН БУЮУ 60 000ТН ГАРГАХ НЬ,ХОНОГТ 6000 ТН БОХИР ЖИНТЭЙ /НҮҮРСНИЙ ЦЭВЭР ЖИН 4000ТН/,ХОС ЗҮТГҮҮРТЭЙ 15ш ГАЛТ ТЭРЭГ БУЮУ 1цаг 30 мин-д 1 ГАЛТ ТЭРЭГ БУЮУ 62 ВАГОН АЧИЖ ТТ-ГООС ЯВУУЛНА,ГС-ДЭЭР БУУЛГАЖ АЧИХ БОЛ ӨНДӨР ӨРТӨГТЭЙ АЧИЖ БУУЛГАХ ТӨХӨӨРӨМЖ БАРИНА,ХОНОГТ 920 ВАГОН БУУЛГАЖ,ХЯТАДЫН 920 ВАГОНД ШИЛЖҮҮЛЭН АЧИНА,ХЯТАДУУД ХООСОН ВАГОНООР ГАЦААВАЛ НС ДЭЭР ИХ ХЭМЖЭЭНИЙ НҮҮРС ХУРАЛДАНА,АЧИЖ БУУЛГАХАД ИХ ХҮНДРЭЛ ГАРНА,ХАМГИЙН ГОЛ НЬ НС-ДЭЭР БУУСАН НҮҮРСЭЭР ХЯТАДТАЙ ҮНИЙН ТООЦОО ХИЙЖ ЧАДАХГҮЙ,ИЙМД ХЯТАДЫН ГАНЦ МОДНЫ БООМТОНД БУУЛГАХ НЬ ХАМГИЙН ЗӨВ,ТЭНД БОЛ НҮҮРСЭЭ БУУЛГААД Л,ӨГЧ АВАЛЦААД Л,МӨНГӨНИЙ ТООЦООГОО ХИЙЧИХНЭ,ЦААШ ВАГОНД АЧИЖ ЯВУУЛАХ ЭСЭХ БИДЭНД ХАМААГҮЙ,ГАНЦ МОДНЫ БООМТОН ДЭЭРХ МАНАЙ НҮҮРСНИЙ ҮНЭ ХЯТАДУУДТАЙ ТООЦОО ХИЙХ ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭ БОЛНО,ИЙМД НҮҮРСЭЭ МАНАЙ ТАЛД БУУЛГАЖ АЧИХЫГ ХЭРХЭВЧ ХИЙЖ БОЛОХГҮЙ,НҮҮРСНИЙ ХОРОГДОЛ,БАЙГАЛЬ ОРЧИН СҮЙДЭХ ГЭЭД,МӨН ОЛОН ЗУУН МАШИН ТЕХНИК,ОЛОН МЯНГАН ХҮН БУЖИГНАНА,БИД ДИЙЛЭХГҮЙ

MARSHIL.L.D.ERDENEBAT [192.82.81.113] 2021-05-12 23:47:53

GAZARIN.GYND.BAIGAA.ULAAN.BUUDAI.KOPONOTOI

Зочин [202.9.47.54] 2021-05-12 23:38:21

Darkhanii zamaa duusga yu ch hiij chadahgui 8 jil zasag bariad jil bur songuul bolohoor zam deer irj shoudahaa boli zailcgaa

ЗОЧИН [64.119.22.45] 2021-05-12 22:38:22

ТТ-ГС ТӨМӨР ЗАМЫГ 2014 ОНД УИХ НАРИЙН 1435мм,ОУ-ЫН ЦАРИГААР БАРИХ ТОГТООЛ ГАРГАСАН,ХЯТАДЫН ХООСОН ВАГОНУУД ШУУД ТТ-Д ИРЖ НҮҮРС АЧААД БУЦАЖ ХИЛИЙН БООМТУУД ДЭЭР БУУЛГАЖ ШИЛЖҮҮЛЭН АЧИЛТГҮЙГЭЭР ХИЛЭЭС ЦААШ ХЯТАДЫН НУТГИЙН ГҮНРҮҮ ХЭРЭГЛЭГЧРҮҮ ШУУД ХҮРЭХ ЁСТОЙ БАЙВ,ЭНЭ УИХ ЭНЭ ТОГТООЛЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЖ ӨРГӨН 1520мм ОХУ-ЫН ЦАРИГААР БАРИХ ТОГТООЛ БАТАЛСНААР ТТ-ГС ЗАМ ӨРГӨН ЦАРИГААР БАРИГДАЖ БН,ЖИЛД ТӨМӨР ЗАМААР 20 САЯ ТН НҮҮРС ГАРГАНА ГЭВЭЛ ХОНОГТ 60 000 ТН БУЮУ 900 ВАГОН БУУЛГАЖ АЧИНА,ҮҮНИЙГ МАНАЙ ТАЛД ХИЙХ БОЛ ГС ДЭЭР АСАР ӨНДӨР ӨРТӨГТЭЙ ВАГОНЫГ ХӨМӨРЧ БУУЛГАХ,ТҮҮНЭЭС ТУУЗАН ДАМЖЛАГААР ГҮЙЛГЭЖ ВАГОНРУУ НЭЭЛХИЙГЭЭР ДЭЭРЭЭС НЬ АЧИХ ТӨХӨӨРӨМЖ БАРИНА,МАНАЙ ТАЛ ЭНЭ ИХ ХЭМЖЭЭНИЙ НҮҮРСИЙГ БУУЛГАЖ АЧИЖ ДИЙЛЭХГҮЙ Л БОЛОВУУ,ИЙМД ХЯТАДТАЙ ТОХИРЧ ГАНЦ МОДНЫ БООМТОД БУУЛГАЛТ АЧИЛТЫГ ХИЙХ ХЭРЭГТЭЙ,ОУ-ЫН ДҮРМЭЭР ХҮЛЭЭЖ АВЧ БУЙ ТАЛ ХИЙДЭГ ЁСТОЙ,ХЯТАДЫН СИ ЖИН ПИН ДАРГА МАНАЙД АЙЛЧЛАХДАА"ХЯТАДРУУ МУ-ААС ХИЛИЙН 7 БООМТООР ЗӨВХӨН НАРИЙН ЦАРИГААР ТӨМӨР ЗАМ ОРУУЛАХЫГ ЗӨВШӨӨРНӨ ГЭСЭН,ОДОО ХЯТАДУУД ЮУ ГЭХ БОЛ ДОО

Зочин [66.181.179.29] 2021-05-12 21:11:04

Lalriin hulgaich nar

Зочин [202.9.46.205] 2021-05-12 20:00:16

Намар болохоор дотоодын хэрэгцээгээ хангахаар ургац авлаа л гэдгийн хавар болохоор гаднаас худалдаж авахаар боллоо гэдгийн.тэр тонн тутмын урамшууллаараа хөөгөөд гараад ирдэггүй юмуу

Зочин [66.181.179.26] 2021-05-13 22:07:07

сайд нь тэгж үүрэгдэхгүй юу. тэгэхгүй бол суудлаасаа бууна . тэртээ тэргүй дотоодын хэрэгцээгээ хангахаар их авдаггүй юм. ихэнх нь спирт шар айраг болоод хаягдаад согтуу малын тэжээл болдог.

Зочин [59.153.115.155] 2021-05-13 08:26:44

Harin tiimee. Buur gaihaad l baidag yum. Jil bur dotoodin heregtseegee 100% hangaad export-lono geed baidag. Tegsnee l dutlaa barilaa gedeg. Alia alia yum ih bolnoo Mongold.

Зочин [202.9.40.91] 2021-05-12 19:03:20

Хммммм shit их ажил хийжээ бас муу ноход

зочин [122.201.22.156] 2021-05-12 17:42:12

Тариалалт дуусч байхад өнөөдөр шийд гаөрч байдаг. Хүнсний ногооны үр 2 дахин үнэтэй авч таригдлаа. Энэ чанараар үнэ өснө. Цагийн юмыг цагт нь хийдэггүй сайд юм аа.

Зочин [66.181.178.20] 2021-05-12 15:27:39

Гашуун сухайт руу нарийн царигаар барих байсан юм. Одоо шилжүүлэн ачилт гээд бөөн гацаа үүслээ дээ.

23 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
23 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.