А.Баатархуяг: АН-ыг оролцуулахгүй байх, хэрвээ оролцуулбал оролцоог хангах төдийхнөөр олон нийтийг хуурах ажиллагаа явж байна
Сэтгүүлч, нийтлэлч А.Баатархуягтай ярилцлаа.
- “Ерөнхийлөгчийн сонгуульд МАН ялбал нэг намын дарангуйлалд орно” гэдэг зүйлийг та анх ярьж эхэлсэн. Ийн дүгнэх шалтгаан тань юу вэ?
-Төрийн гурван өндөрлөгийг үнэмлэхүй эрхтэйгээр нэг нам авна, захирна гэдэг нь бодит байдал дээр нэг намын тогтолцоотой болчихлоо гэсэн үг.
Эндээс хаашаа ч холбироход бэлэн болчихсон байна. Тиймээс үүнийг нэлээн сайн шүүж харах хэрэгтэй гэж бодож байгаа. Учир нь ардчилсан тогтолцоо улс төрийн хүчний тэнцвэр дээр явдаг. Хоёрдугаарт, АН-аас төрийн гурван өндөрлөг буюу Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга гурвуулаа байсан үе бий. Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд байсан. Гэхдээ тэдний толгойд хэзээ ч дарангуйлагч болох тухай санаа орж ирэхгүй. Тийм систем байхгүй. МАН-ынхан болохоор У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар нараас хамаарахгүй. Систем нь хуучин социалист учраас аюултай гэж болгоомжилж байна. Ялгаа нь энэ. Юу юугүй дарангуйлаад эхлэх нь ч хаашаа юм бэ. Гэхдээ нөхцөл байдлыг нь хар л даа. Цагдаагийнхны ааш авир, ковидтой тэмцэж байгаа байдал, гаргаж байгаа шийдвэрийг нь хар. Хэдийгээр залуу хүмүүс удирдлага болсон ч гэсэн мөн чанар нь болохгүй байна. Үүнээс болгоомжлуулаад байгаа юм.
-Зарим улстөрчид АН-ын доторх маргааныг МАН-тай, тэр дундаа Сү.Батболд гишүүнтэй холбож яриад байх юм. Холбох үндэслэл нь юу юм бэ. АН-ын одоогийн байдал нь намын удирдлагуудын доторх маргаанаас л болсон юм биш үү?
-Бас л болж байгаа үйл явцаас хамааралтай. Жишээлбэл, С.Эрдэнэ гэдэг хүн би явлаа гээд намынхаа тамгыг өгсөн. Орон нутгийн сонгуулийг хаясан. Тэгснээ гэнэт босч ирээд би намаа авна гэсэн. Тамгыг нь өгөхгүй байхаар өөр тамга хийлгэж, энэ тамга хүчинтэй гэсэн. Тэгвэл өмнө хуурамч тамга өгчихөөд явсан байсан юм уу. Хоёрдугаарт, 2020 оны УИХ-ын сонгуулийн үеэр АН-ын санхүүгийн бүх зүйлийг зохицуулсан тамга хуурамч байсан юм уу. Энэ асуудлыг харахаар гаднаас хийсэн явуулга мөн гэж харагдаад байгаа юм. Намын дотоод асуудалд Улсын бүртгэлийн ерөнхий газар оролцдог. Шүүх нь эс үйлдэх буюу идэвхгүй оролцоотой байсан. Шүүхэд ямар нэгэн асуудал тавихаар дотооддоо асуудлаа шийдэж ир гээд буцаадаг. Бодит байдал дээр хүмүүс үүнийг хараад тэгж яриад байгаа юм.
-Тэгвэл Сү.Батболд гишүүнтэй яагаад холбоод байдаг юм бэ?
-Бодит байдал дээр улс төрийн нөхцөл байдал юунаас болж хурцадсан бэ гэхээр Нью-Йорк дээр Эрдэнэт үйлдвэрээс гарч байгаа зэсийн баяжмалыг цааш нь өөрийн компаниудаар дамжуулж зарах замаар 240 сая ам.долларын хууль бус ашиг олсон байна гэдгийг Засгийн газрын харьяа байгууллага Төрийн өмчийн хороо, Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Монгол компани хамтарсан манай Монголын Засгийн газрын заргаар тэр хэрэг үүсчихсэн явж байгаад замхарчихсан. Тиймээс гарцаа байхгүй үүнээс болсон байна гэсэн таамаглалыг хүмүүс дэвшүүлээд байна шүү дээ. Үүний дараагаас улс төрийн үйл явц эрс эргэсэн. Асуудал нь юундаа байна гэхээр улс төрд болж байгаа үйл явц бол өнгөц зүйл. Цаад талд нь эдийн засгийн ашиг сонирхлын үүднээс бүтсэн үйл явц гэж олон нийт харж байгаа. Ерөнхийлөгч оффшорт байгаа мөнгөнүүдийг татаж Монголын эдийн засагт буцааж оруулж ирнэ гэсэн зүйл ярьсан. Оффшорт мөнгөтэй хүмүүс дундаас хамгийн том мөнгөн дүн эзэлж байгаа, магадгүй сүүлийнх нь Сү.Батболд байж болзошгүй.
-Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг томилоход УиХ, Засгийн газар оролцдог, АТГ-ын даргыг Ерөнхий сайд санал болгож томилуулдаг болсонд та ихээхэн шүүмжлэлтэй ханддаг. Учир юу вэ?
-Улс төрд хүчний хуваарилалтын асуудал явагдаж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дараа энэ өөрчлөлт орсон. Нэг нам эрх барьж буюу давуу эрхтэй байхдаа Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт хийсэн. Үүний дараахнаас эрх мэдлийн хэт төвлөрлийг бий болгох чиглэл рүү яваад эхэллээ. АТГ-ыг Засгийн газар авдаг. Шүүхийн Ерөнхий зөвлөлийн шүүгчдийг томилоход УИХ, Засгийн газар оролцдог болсон. Өмнө нь Ерөнхийлөгч УИХ-д мэдүүлж томилдог байсан. Үүнийг өөрчилж Засгийн газар шийддэг боллоо. Гэтэл нэг нам парламентад үнэмлэхүй олонх, дангаар засаглаж байгаа үедээ Шүүхийн хараат бус байдал руу халдана гэдэг нь өөрөө асуудал. Энэ чинь зарчмын асуудал шүү дээ. Тэрнээс нэг намыг муухай гэж байгаа юм биш.
-ҮХНӨ-г хийхэд УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд оролцож л байсан. Ерөнхийлөгч ажлын хэсгийг нь ч ахалсан шүү дээ?
-Оролцоог формал байдлаар хангасан зүйл. Гэхдээ тухайн үеийн АН-ынхан ч, эрдэмтэд ч “Нэг нам дангаар засаглаж байгаа үед Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болдоггүй” гэж хэлж байсан. Эрх ашгийн зөрчил бодит байдал дээр үүсч байгаа биз дээ. Үндсэн хуулийг хэн баталдаг вэ гэвэл бүх ард түмний оролцоотой баталдаг. Учир нь энэ нийгмийн гэрээ байхгүй юу, хууль биш. Хүмүүс хууль гэж ойлгоод байна. Хүнийг ялладаг, шийтгэдэг, зөрчлийг тооцдог зүйл биш. Энэ бол тунхаг. Өөрөөр хэлбэл, бид ингэж амьдарна гэсэн дундын гэрээгээ тохирч байгаа юм. Бид ингэж амьдарна, эдийн засгаа ингэж өсгөнө, жишээлбэл, зах зээлийн эдийн засагтай, ардчилсан засаглалтай байна. Парламент, Засгийн газар, Ерөнхийлөгч ийм эрх мэдэлтэй байна гэдгийг ард түмэн дундаа хэлэлцээд дундын гэрээ байгуулж байгаа хэрэг. Хууль биш конституци байхгүй юу. Гэтэл үүнийг парламент ердөө хууль баталж байгаа юм шиг баталж болохгүй. Бүх ард түмнээр хэлэлцэж байж батлах ёстой.
-Энэ удаагийн сонгуулийг сонголтгүй сонгууль боллоо гээд байх юм...
-Сонголт байхгүй боллоо. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн гажиг нэлээн том дохио өгч байгаа нь энэ. Өөрөөр хэлбэл, өрсөлдөгчгүйгээр нэг нам ялдаг, Үндсэн хуулийг дураараа тайлбарладаг, тэр нам нь Үндсэн хуулийн Цэц, Шүүхийг өөрийн дураар хөдөлгөдөг, дуртай заалтуудаа засдаг. Дарангуйллын шинж бол энэ. Ард түмнээс сонгогдсон байж ард түмний эрх ашгийн эсрэг байх нь ардчилал биш. Нөхцөл байдал ийм байгаа болохоор л шүүмжлээд байна л даа. Ардчилсан нам бол хамгийн том сөрөг хүчин. Ардчиллыг авч ирсэн ганц хүчин байтал энэ намыг оролцуулахгүй байх, хэрвээ оролцуулбал оролцоог хангах төдийхнөөр олон нийтийг хуурах ажиллагаа явж байна. Тиймээс үүнийг хүмүүс “Тоглоомын сонгууль боллоо”, “Сонголт байхгүй боллоо” гэж хэлээд байгаа юм. Ардчилал гэдэг бол сонголт. Сонголт байхгүй учраас хүмүүс “Энэ ардчилал биш” гээд байгаа юм.
-Өчигдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс өмнө гарсан захирамж хуульд нийцээгүй буюу түдгэлзүүлсэн явдал нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзээд хэргийг анхан шатны шүүх рүү буцаасан. Мөн хэрэг хянан шийдвэрлэх явцдаа ноцтой алдаа гаргасан гэж үзсэн. Үүнд та ямар дүгнэлттэй байна?
-Дахиад л тодорхойгүй байдал руу оруулчихаж байгаа юм. Жишээлбэл, СЕХ С.Эрдэнэ гэдэг хүнийг бүртгэж авсан. Тэгвэл сонгуулийн нөхцөл байдал одоо юу болж байна гээд үзье л дээ. МАН-аас У.Хүрэлсүхийг сонгуульд ялах юм байна гэж тооцоолж байсан. Тэгээд Д.Энхбат, С.Эрдэнэ нарыг оролцоо хангах юм байна гэж бодсон. Гэтэл У.Хүрэлсүхийнх нь нэр хүнд муудаж, Д.Энхбат гол өрсөлдөгч болоод ирэхээр дахиад Шүүх тоглож байна. Өөрөөр хэлбэл, Д.Энхбатыг хуваах, С.Эрдэнээс чанартай хүн гаргахын тулд шүүхээс дахиад буруу шийдвэр гаргаж хуулиар тоглож байна. Олон нийт харахдаа С.Эрдэнийн талд шийдвэр гаргалаа гэж хараад байна. Үгүй байхгүй юу. С.Эрдэнээс илүү чанартай хуваагч шаардаж байна гэсэн үг. Ийм л улс төрийн тоглоом хийж байна.
ӨДРИЙН СОНИН Р.ХИШИГЖАРГАЛ
Сэтгэгдэл
зочины сэтгэгдэл [202.179.21.246] 2021-05-24 03:10:56
2012-2016 онд төрийн 3 өндөрлөг АН байхад нэг намын дарангуйлалд 4 жил байсан байх нь
Зочин [122.201.21.22] 2021-05-22 23:56:30
Формал явсан бол хохь чинь
Сайнбаяр [66.181.160.11] 2021-05-22 13:17:29
Хийсэн ажилтай хэлэх үгтэй хүнтэй.Тодорхой хийсэн зүйлгүй товаршууд явахгүй.Миний харъяалагддаг АН 2 тал болж аваад зодоо хийж Үүл баатараар үсдэж бна.Хөөгдсөн Алтанхуяг ирж хүн ДҮҮЖЛЭНЭ гэнэ.Хол очиж хуц.Намын банзал поп ГАНБААТАР намыг ашиглаж явна.Биднийг хэн сонгох вэ.
tui mai [139.5.216.151] 2021-05-22 12:28:35
ger buleeree bie unelegch nar
Багабанди [202.126.89.188] 2021-05-22 08:19:11
Шулам Уянгын нөхөр гэж нэг мэдрэл муутайч юм шиг нэг мал сонгууль болохоор л шалчигнасан солиотой солиотой юм ярих юм. Тэр нь ч газар авдаггүй. Больчих л хэрэгтэй.
Zochin [202.21.105.178] 2021-05-22 00:52:04
МУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль бол намчирхаж, талцах согууль бишээ, эх орноо хамгаалах, газрын хилээ алдахгүй байх, Шар Уянгаагийн нөхөр гэнэт сонгууль болохоор эхнэртэйгээ хамт гарч ирна, тарвага шиг
Зочин [64.119.25.161] 2021-05-21 13:12:32
Hutsaa muu novsh uhej dald orooroi
Зочин [202.179.24.156] 2021-05-21 08:31:59
er n parlamentaas erunhiilugch songoh n zyite ium bn. ard tymen ih hyrliin songuuliar sanal uguhduu erunhiilugchuu ali namaas songoh ve gedgee davhar songoj baoh n zyitei ium bn
зочин [103.57.92.215] 2021-05-21 03:20:45
Энэ Баатархуяг чинь согтуу Уянгын нөхөр билүү.Бас шатаана барина гээд балайраад байдаг.хүн биз дээ.Юу ч мэдэхгүй юуг ч чадахгүй байж юун олон юм ярьдаг юм.Согтуу эхнэрээ л засаж авахаа бод
Зочин [202.126.89.215] 2021-05-21 04:53:57
өөрийн тань эхнэр архичин юм бна. Яг өөрт бгаа зовлонгоо хүнд наах гэдэг. Сэтгэл зүйч хүн бна.
ЗОЧИН [202.126.89.177] 2021-05-21 02:27:32
ЭНЭ МАН-ын БУЗАР ЛУЙВАРЧДЫГ ӨМӨӨРӨӨД БИЧЭЭД БАЙГАА БӨГСНИЙ АЛЧУУР БОЛСОН ЦҮНХ БАРИГЧИД БОЛЬСОН ДЭЭР БАЙХ ШҮҮ. ЦАГ ЦАГААРАА БАЙДАГГҮЙ ЦАХИЛДАГ ХӨХӨӨРӨӨ БАЙДАГГҮЙ ГЭСЭН ҮГ БАЙДАГ ЮМ ШҮҮ ДЭЭ. МАН НАМ УНАХ ЦАГ ИРЧИХЭЭД БАЙНА. МАН- ыг ӨМӨӨРСӨН ТА НАР ХОГ ДЭЭР ХАЯГДАНА ШҮҮ ДЭЭ. УХААРААЧ
Зочин [66.181.177.90] 2021-05-21 01:51:48
Хэзээ ч тийм зүйл болно, болохгүй.... Гэхдээ Баатархуягаа чи больчихоо. Эсвэл шударга байлдаа...Хүний сонголтыг хүндэлдэг ардчилал чи хаана байнаа.
Зочин [202.126.89.215] 2021-05-21 04:52:19
troll
Зочин [192.82.75.29] 2021-05-21 01:10:03
Троллууд идэвхижиж. Тролл нөхөд ирээдүйд жинхэнээсээ тролл болвол яана гэж бодогдоно. Энэ нас хойд нас гээд энэ ертөнц тагсгалгүй гэж үзвэл. Хүн өөрийн бодол, ажил амьдралтай үр хүүхэддээ зөв зүйл, амьдрал өвлүүлэх сэтгэлгээтэй л байх. Баатархуяг болж байгаа зүйлсийг өөрийн харж байгаагаар бичсэн. Гайгүй ч сэтгэгч харагддаг.
Найз [64.119.18.127] 2021-05-20 23:29:35
Энэ чинь сонгогчдын сонголт, тэгэхээр сонгогчдын дарангуйлал гэсэн үг биз дээ, сонгогчид л аль нэг намыг гаргаж ирдэг!!!
Иргэн [66.181.186.73] 2021-05-20 23:04:51
За чиний энэ солиорол хэнд хэрэггүй. Уянга та хоёрын улс төр дууссан. Шударга, жинхэнэ том сэтгүүлч хэзээ ч ийм хөгийн хогийн юм бичдэггүй юм. Харин үр хүүхэдтэй хүмүүсийн хувьд хорвоогийн амьдралаа дуусгачихгүйн төлөө жаахан хичээмээр юм. Нэг намын дарангуйлал тогтох улс төрийн хөрс, эрх зүйн орчин байхгүй. Тэгээд ч ийм зурагдсан пянз хэнд ч хэрэггүй. Энэ нэг тэнэг сайтад чамаас өөр мунхагийн зурвасс тэрлэж өгөх хүн олдохоо байсан бололтой.
Зочин [202.55.188.108] 2021-05-20 23:49:59
Чи өарөө тэгээд ухааны зурвас тэрлэчихдэг болоод солиорооч. Чамайг бодох юм бол бүх хууль дүрмийг судалчихсан , нотлох баримттай юм бичлэг хүн.
Зочин [51.9.54.153] 2021-05-20 12:29:25
Элбэгдорж Баттулга хоёр болон тэдний фракцуудын дайсагнал намаа хуваачихсан юм биш үү. Нэгдэж чадахгуй бөөн үзэн ядалт болоод Бат-Үүлээ зодоод л.
Зочин [202.126.89.214] 2021-05-20 11:33:16
АН- ын шуналын тулам эргүүнүүд улс оронд юу хийж гийгүүлэв Баатархуягаа чи наад малуудтайгаа яг адилхан. Уянга та 2 насаараа хүн шантаажилж амьдарлаа одоо болоо юм бишүү. Та 2 Хүрэлсүхийн хаана нь ч хүрэхгүй. Хүрэлсүх бол ард түмнээ гсн сэтгэлтэй улс орондоо хийсэн ажилтай хүн. Ард түмэн нь үнэлээд бна. Та 2т үнэт зүйл гэж байхгүй биеэ үнэлэгчид..
Зочин [192.82.75.254] 2021-05-20 11:42:48
Тонилж үз бөгсний алчуур минь. Нам дагасан золбин гөлөг, толгой тархигүй цүнхчин
Songogch [66.181.186.152] 2021-05-20 10:44:45
Ene ikh sonin etgeed hkun yom aa.Kharaad baikhad tsaana ni ezed bna.MonTsaMe-n darga bsan bol chimeegui l khevtez bgaa.Tsagiin ayasaar tarna tanigdaba gej...
zochin [192.82.91.200] 2021-05-20 10:27:05
Chiniixeer bol ard tumen AN iig dagaj namirax yostoi yu,Arixchin avgaigaa xaiurlj chadaxgyi baij.
Зочин [202.9.47.3] 2021-05-20 10:26:35
Хужаа Баабар хужаа Баатархуяг Уянга нар ѳчнѳѳн жил монголчуудын тахи толнойг угаалаа ш дээ одоо болноооо
Надмид [202.179.24.85] 2021-05-20 10:21:02
Баттулга нь сү гээс юм салгаж чадаагүй боож үхэх нээ хахаха. өмнө архичин шар Уянга мөн Сү г шантаажлаад юу ч олж долоогоогүй
Зочин [192.82.85.196] 2021-05-20 09:37:34
Бууны нохой л до энэ
Зочин [202.179.27.10] 2021-05-20 09:23:14
baigaliin bayalgiig ard tymendee uguh ehleliig boditoor ehluulj chadsan. uur hen ch zoriglohgui . busad n zuvhun yarij dyr esgedeg. ter olon uul yyrhain kompanii avilga uguh sanalaas tatgalzaj olon litzenziig tzyzalsan. ter eh oronch hyn. bi eh orondoo mal syrgee erh chuluutui belcheerlyylmeer bn
Зочин [202.179.27.10] 2021-05-20 09:19:14
harahad l shiidemgii eremgii mongol haragdana. gadaadad uls ornoo tuluulj ochhod l chingisiin mongol n haragdana. sahilgyi hyyhdyydee hartzaaraa ,algan boovoor ailgana.ter hyn bol hyrelsyh.tyynd bag baihgyi
Зочин [202.179.27.10] 2021-05-20 09:14:19
hyrelsyh yalna. ene hyn bidend tengerees zayasan ilgeesen hyn. bid ail geriin aavaa songoh gej baigaa bolhoos uls turjih songuuli sedev bish
Зочин [195.46.106.44] 2021-05-20 07:58:10
АН-ын 3 төрийн эрх барьж төрөөр тоглож улс дампууруулж байсан 2012-2016 онд чи хаана юу гэж донгодож явсан хүн бэ.АН-ын хагарлын буруутанг чи хаанаас эрээд байгаа юм бэ. Энд чи танай авгай 2 муугүй үүрэг гүйцэтгэж ирсэн шүү. Та 2 МАН-ын даалгавраар хагалж бутаргаж явсан юм уу. Уг муутыг усан дотроос түймэр авна гэж нэг үг байдаг юм. Угаасаа л та нар болохгүй байна. Ард түмэн үүнийг сайн мэдэж та нараас залхаж байна. Ард түмнийг бүү турхир. Сонголтоо өөрсөдөө мэднэ.
Зочин [202.126.89.179] 2021-05-20 07:18:15
Одоо Эрдэнээд хэн ч санал өгөхгүй нь тодорхой энэ нөхцөлд хүн намынхан АН тай 1 тал болж сонгуульд орох, АН ын ихэнх гишүүд Энхбатад санал аа нэгтгэж өгөх хэрэгтэй, коммунистуудад бүх эрхийг өгч хэзээч болохгүй.
Зочин [192.82.86.137] 2021-05-20 08:54:11
Энхбат нь ялчихвал Доржхандын байдлаар МАНд дагаар орчих байхаа ирц бүрдэхгүй сонгууль л хийцгээё
Зочин [66.181.161.90] 2021-05-20 05:08:37
Энэ нөхцөлд АН хан 100 хувь Энхбатыг дэмжээд явчихвал зөв болно. Монголчууд шударга бус юманд ясны дургүй. Улсын аварга болох бөх допингийн хэргээр хамаг улсын цолтонгуудыг хасуулчихаад сумын заантай барилдаад түрүүлчихвэл түмэн яах бол.
Иргэн [192.82.85.89] 2021-05-20 04:40:59
АН хний ярьж байгааг мөнгө төлж яриулж байгааг нь хархаар толгой сайтай юм шиг хийж байгаа ажил явдал мөрийг нь хархаар балай галзуу хүмүүс шиг байх юм ер нь эд нар бусдаас буруу хайдаг өөртөө дүгнэлт өгдөггүй хий ардчилагч хэнээрхэлээ эмчлэхгүй бол энэ нам босож ирэхгүй боллоо яана даа
Зочин [103.229.123.210] 2021-05-20 07:51:32
Элчин сайдын нөхөр гэгдэх их хүсэл...
Зочин [192.82.78.108] 2021-05-20 04:29:02
Tanai nam dotorhi asuudal ondoo namd padlii baihgui eersdiigee tcegtcleed ywj chadahgui baij ta nar ondoo nam bas uls orong udirdahuu kk buu tenegt chi sogtuu awgaigaa zahirj chadahgui olon niitiin gazar sogtuu olon ym yriad ywj baihad horij chadahgui baij ardchilsan naniin dotorhi asuuslaa zohitcuulaj chadahgui baij bitgii hamar haahaa dawj orilood bai geree ynzaljaad uls gee za
Зочин [150.129.141.198] 2021-05-20 04:20:39
Hariuzlagaas zugtaadag huekig hen demjin geed bga jum be
Воовка [202.9.40.7] 2021-05-20 03:41:58
Чи дут архичин эхнэрээ хариулж чадахгүй байж. Гэгээн өдөр согтуу талбайд явж байгаа авгайн өмдний рeзин сул лeфчик тайлаастай байдгий м.
Zochin [202.131.232.117] 2021-05-20 03:39:56
AH oligtoixon baisan bol MAN olonxi boloxgui l baixgui yu odoo bux buruug xun riu chixeed but shivshig bolj baina daa ene baidlaar AN baixgui bolno za etunxiiliugchiin songiulid xen ch garsan yalj chadaxgui ter oilhomjtoi bolson gexdee uursdiinx ni buruugaas
Зочин [103.26.195.122] 2021-05-20 03:34:43
АН СӨНӨСӨН БУРУУГ БУСДААС БИШ ӨӨРСДӨӨСӨӨ ХАЙЦГАА, АРД ТҮМЭН АМГАЛАН ТАЙВАН ДАЙНГҮЙ АМЬДАРМААР БАЙНА!!
Зочин [64.119.18.228] 2021-05-20 03:16:35
АН ынхан өөрсдийгөө хичээ Намаа цэгцлээд хэнийгээ ч нэр дэвшүүлж өрсөлдөх эрх өөрсөд чинь байсан шүү дээ Буруугаа дан бусөд руу чихдэг Энэ бол АН ын унаган зан шүү дээ Өөрт ер буруу байдаггүй хүмүүс
зочин [202.131.248.238] 2021-05-20 03:15:14
ТЭГЭЭД ТЭНЭГТДЭГ АН-ЫНХНЫГ ЯАХ ЮМ? ГЭДСЭНДЭЭ ХӨЛӨӨ ХИЙЛЦЭЭД БАЙГАА ХҮМҮҮСИЙГ БАС ЯАХАВ? ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧИН, АЛУУРЧИН, ЛУЙВАРЧИН ЭРДЭНИЙГ СОНГОХ УУ? БИТГИЙ ГОРЬД...
Зочин [103.57.95.98] 2021-05-24 01:37:39
Ö
Зочин [202.9.41.16] 2021-05-20 02:49:51
Мундаг яг л ийм булай юм хийгээд байгаам даа. Монгол төрийн дээр хүүрийн ман гарсан. Одоо цагаан сонгуулиар нам дарж авна шүү манайхааааан
Зочин [66.181.186.73] 2021-05-20 23:00:50
Эхлээд чамайг хүүр болгоно.