Улсын наадамд Монгол морийг эрлийзээс тусад нь уралдуулахыг шаардав
Улсын наадамд Монгол морийг эрлийзээс тусад нь уралдуулах асуудлыг хуульчилж өгөхийг шаардаж, Монголын Үндэсний морин уралдаан уяачдын холбооноос мэдээлэл хийлээ.
Тус холбооноос "Эрлийз болон монгол адууг хооронд нь нийлүүлээд уралдуулж ирсэн нь баяр наадмыг будлиантуулах гол асуудал болдог. Өөр өгөгдөлтэй, хурдлуулах зорилгоор гаргаж авсан эрлийз адууг Монгол наадамд монгол адуутай уралдуулахаар хүссэн хүсээгүй монгол адууг уяачидтай нь наадмаас шахаж гаргаж байна. Ингэж болохгүй бөгөөд уламжлал тасарч наадам наадам биш болж байна гэдэг нийгмийн хурц асуудлыг бид тавьж байна.
Наадмаас наадам дамжин зусдаг хөдөөгийн ард түмэн, малчин монгол уяачид наадамдаа ирж чадахаа байлаа. Наадамд ирэхийн тулд адуугаа эрлийзжүүлэх тулгалтад орж байна. Адуугаа эрлийзжүүлнэ гэхээр амьдрал дээрээ дахиад зардал нэмж, малчид өөрсдөө эрсдэлд орж байна. Иймээс энэ нь зөвхөн уяачдын бус нийгмийн том давхаргыг хамарсан зөрчил болж хувирлаа. Баяр наадмын тухай хуульд үүнийг шийдсэн зохицуулалтыг яаралтай хийгээч. Монгол болон эрлийз адуу тусдаа уралддаг байя гэсэн тодорхой санал тавьж байна" гэлээ.
Сэтгэгдэл
Мандуул [66.181.161.67] 2021-06-10 04:54:29
ОДОО ЭРЛИЙЗИЙГ ЯЛГАХ АРГАГҮЙ БОЛСОН ХАМГИЙН ГОЛ ХЭРҮҮЛ ЭРЛИЙЗИЙГ ЯЛГАХАД ГАРДАГ. ИЙМЭЭС ХАМГИЙН ШУДРАГА НЬ СЭРВЭЭНИЙ ӨНДРӨӨР НЬ УРАЛДУУЛ. ЭНЭ Л ХАМГИЙН ТӨГС АРГА.
Зочин [202.21.103.62] 2021-06-10 01:43:47
Наад дээрээ байгаа новшнуудаа л цэгцлэхгүй бол наад новшнууд чинь л бүгдийг будлиантуулж байдаг юм.
Иргэн [66.181.161.36] 2021-06-08 08:25:47
Монгол адуугаа монгол цусаар нь байлгах нь зүйтэй. Харин Монгол орондоо аймаг алгасаж удам сэлгэж болно оо
V. Ganbold [103.26.195.25] 2021-06-07 11:29:01
Erliiz xvn chin songuuliin xoroo turiin albanii shalgalt zergiin suuliin 30 jil zoxiun bguullaa daa
иргэн [202.9.46.158] 2021-06-07 09:20:50
эрлийз адуунаас айж үхлээ юу , монгол адууныхаа үйлдэр угсааг сайжруур , өдөрийг нь хэмжисээр байгаад бүүр давжаарч гүйцлээ
Зочин [103.10.21.36] 2021-06-07 04:27:19
Хүнийхээ эрлийз хурлийзыг ялгахгүй байж, юун адуу малын эрлийз хурлийз!? Монгол морийг монголчууд өөрсдөө давжааруулсан. Унага байхад нь цатгахгүй байхаар давжаарах нь аргагүй шүү дээ. Давжааруулаагүй бол тахь шиг л сайхан амьтан байх байсан. Эсвэл тахь барьж унаад уралдацгаа.
Зочин [98.253.30.34] 2021-06-08 04:14:30
Tahi shig amitan baih baisan ch geh shig tahi buyu Przhevalsky horse aka wild pony bol bvr MGL aduunaas jijghen bietei zerleh iljig shuu dee. Mustang tai anduursan bololtoi. Hun torlohtnii erliiz hurliiz heniig n yag tsever tsusniih eren yag iyg tsever tsusniih gedgiig hen n ch medeh bolomjgui gedgiig medehuu. Please study and read before you make an freaking argument.
Зочин [59.153.114.28] 2021-06-06 03:40:41
Үнэндээ Баячууд араб морь оруулж ирсэнээс бүх юм эхэлсэн, Монгол наадам байхгүй болсон Араб наадам болсон
zochin [66.181.185.131] 2021-06-05 22:52:04
Унагыг нь тэжээхгүй байж, сүүг нь айраг гэж булааж уучихаад, адуугаа давжаа болгоно. тэгээд давжаа морьдын уралдаан зохионо гээд солиороод явах юм.. Зүгээр л морь л бол морь гээд уралдуулаач. Үүлдэр угсааг нь сайжруулаад явсан нь дээр. Эсвэл Олимпи д зөвхөн монголчуудыг тусд нь уралдуул, монгол хүний ген мен гээд эргүүтээд явах юм уу
Зочин [172.56.23.125] 2021-06-05 16:01:25
Энэ зураган дээр эрлийз хүрэн сайхан тасарч байна даа. Ямар үнэтэй болоо? Сая доллар гэвэл жижиг онгоцны л үнэтэй юм даа. Бас ч гайгүй ээ...
bkhhbkbk [192.82.85.180] 2021-06-05 00:56:33
хаха нийгмийн хурц асуудал байх даа яах вэ дээ. Хамтад нь уралдуул. Тэгж байж наадах чинь жинхэнэ уралдаан болно. Тендер зарлахаараа хятадын том компаниудыг монголынхтой цуг оруулдагтай яг ижил.