Уйгурын хааны ордны худаг

Aдмин / Технологи

Архангай аймгийн Хотонт сумын нутаг Орхон голын хөвөөнд орших VIII-IX зууны Уйгурын нийслэл Ордубалык буюу Хар балгасын Ордон хотын дүүргээс Монгол-Германы хамтарсан Орхон экспедици 2017 онд эртний худгийг илрүүлж байжээ.

Улмаар 2018 оны зун бүтэн талбайгаар малтаж баримтжуулсан нь манай оронд судалсан эртний хот балгадын тууриас ийм төрлийн дурсгалыг илрүүлэн олж шинжилсэн анхны тохиолдол болсон юм. Энэхүү худаг нь өвөрмөц хийц, инженерийн нарийн шийдэл бүхий бүтэцтэй. Мод болон боржин чулуун доторлогоотой. Худаг хамгийн багадаа 12 орчим метр гүн байжээ.

Уг худгийн доторлогооны чулуун өрлөг, модон хийц бүтцүүд нь огт хөндөгдөөгүй бүрэн бүтнээрээ хадгалагдан үлдсэн төдийгүй ёроолд нь хүрэхэд одоо хүртэл устайгаа байсан нь гайхалтай байв. Худгийн чулуун доторлогоо нь зургаан талтай бөгөөд тал бүрийн хана нь яг адилхан, амсраас эхлээд хамгийн доод давхарлиг хүртэл ижилхэн арга зарчмаар өрсөн, нийт 12 үе өрлөгтэй болох нь мэдэгдэв. Энэ нь цаг тутамд 1300 литр орчим буюу хоногт 30 гаруй тонн ус гаргах хүчин чадалтай байсныг нь судлаачид урьдчилсан байдлаар тооцоолж гаргасан байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

Эх сурвалж: ШУА-ийн Археологийн хүрээлэн


Сэтгэгдэл

mqeobiqvxc [175.148.67.70] 2021-07-23 11:15:53

Мэдээ.МН <a href="http://www.g01971246s1zg9p8vrnrhgc6n403vit1s.org/">amqeobiqvxc</a> mqeobiqvxc http://www.g01971246s1zg9p8vrnrhgc6n403vit1s.org/ [url=http://www.g01971246s1zg9p8vrnrhgc6n403vit1s.org/]umqeobiqvxc[/url]

монгол [202.55.188.87] 2021-06-13 03:33:44

угаасаал одоогийн Монголчууд асар тэнэг болцон шүү дээ... сая тэр сонгууль нь ЗГ УИХ ын гүшүүд бүгд бүрэн эрхийн хуулиа баталцан ард түмэн бол хэн ч биш юу ч биш болсон гэдгийг мэдрэл хүн ч хараад ойлгох мэдээ мэдээлэл гараад байхад нөгөө л хүрэлсүхээ МАН аа сонгочихлоо шүү дээ ...одоо яая гэхэв 7 сараас хойш Монголчуудыг хэн ч биш болгоно доо ...

: [192.82.86.203] 2021-06-09 10:00:50

юм олхоороо уйгар түрэг гэж ярих юм аа түүхгүй ард түмэн манай түүхийг өөрийн болгож яриад байхад юм ойлгохгүй ард түмэн шүү.....

Зочин [66.181.160.87] 2021-06-26 14:27:14

Уйгур гэхээр Турэг гэж ойлгож болохгуй. Уйгур гэдэг нь тал нутагт хэдэн мянган жилээр амьдарч ирсэн монгол угсааны нуудэлчдийн холбоо. Тэнгэр шутлэгтэнгууд байсан, бидний дээдс. Харин 840 онд Туркестанд дурвэн очиж исламжиж Турэгжсэн хэсгээр ойлгож болохгуй

Зочин [91.166.54.44] 2021-06-08 20:38:24

mongol nertei bna yni uigur be...

Зочин [172.58.143.110] 2021-06-08 12:44:54

Setgeleesee hiisen zuil iim l saihandaa!

Зочин [202.9.46.148] 2021-06-08 07:26:45

hudgaa dahiad laidwal ertnii oldwor oldoj magadgui.humuus hudagt haayaa yumaa unagaadag

зочин [49.0.154.33] 2021-06-08 07:11:35

ардын худаг, гар худаг гэдэг угаасаа маш нарийн хийцтэй байгууламж шүү дээ. ханыг хаших, шүүрүүлэх, ундрагыг бүрэн авах, хээл гэгдэх газар доорх сантай маш чухал байгууламж. Монголд Хувилай хааны худгаас авхуулаад маш олон сайхан худаг бий. нүүдлийн мал аж ахуйн соёлын нэг өв шүү дээ

малчин удам [202.179.27.244] 2021-06-08 06:22:42

Говь нутагт 50-60 жилийн өмнө ч чулуу, загаар худгийг энэ байдлаар доторлож хашсан байдаг байсан. Одоо ч зарим газар хэвээрээ бгаа. Үер яваад булсан эсвэл элс шуураад шороо дүүрсэн худгийг ухаж усны ундрагийг чөлөөлөхөд хашаа нь ийм байдаг. Тэр үед инженер, стандарт гэж бгаагүй. Мал маллах хүн ховордсон, малчдын амьдралтай танилцаж худаг ус нь хангалттай эсэх, гар худагны усны ундрага нь ямар байдгийг сонирхож үздэггүй дарга , түшмэд, номд суралцсан хүн олширсон, ялангуяа олон тэмээ худгаас услахыг мэдэхгүй учир худгийн доторлогоо хашааны тухай мэдлэг ойлголт байхгүй сонин содон болжээ. Яахав орчин үеийн хэллэгээр гар худагны технологи гэж үзээд, эртнээс хадгалагдаж ирсэн аргаар тохижуулаж болно. ер нь шинэ зүйл бол мартагдсан зүйл бдаг гэдэг.

Зочин [202.9.46.100] 2021-06-08 04:19:07

Усны инжинерүүд гар худгийг ийм арга технологоор хийх заавар, стандартыг боловсруулж хэлэлцүүлэг хийх хэрэгтэй юм шиг санагдлаа

Zocnin [68.145.61.75] 2021-06-08 04:18:17

Odoonii gar hudgaas cn deer bna


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.