“Голомтын төгөл” аяны хүрээнд 247 гацуур мод тарилаа
Голомт банк нийгмийн хариуцлага болон тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд хуурай газрын эко системийг хамгаалах зорилтод тулгуурлан “Голомтын төгөл” мод тарих аяныг уламжлал болгон хоёр дахь жилдээ зохион байгууллаа. Тус аянд Голомт банкны бүх салбар нэгж, тооцооны төвийн ажилтан, албан хаагчид оролцож, хүүхэд залуусын чөлөөт цагаа өнгөрүүлдэг Үндэсний соёл амралтын хүрээлэнд 247 ширхэг гацуур мод тарьж, нийслэл хотынхоо ногоон байгууламжид өнгө нэмлээ.

Мод тарих нь мэдээж чухал боловч тарьж суулгасан модоо арчилж ургуулах, нөхөн сэргээхэд анхаарах нь ч ихээхэн ач холбогдолтой билээ. Иймд Голомт банкны хамт олон Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн мэргэжлийн баг, ажилтнуудтай хамтран модыг стандартын дагуу зөв тарих арга техникт суралцан тарьсан модоо хэрхэн арчилж ургуулах тухай заавар зөвлөмжийг авч, байгаль орчноо хайрлан хамгаалах, нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд гар бие оролцлоо. Өнгөрсөн жилийн хувьд Голомт банкны ажилтнууд 250 ширхэг мод тарьж ургуулсан бол ийнхүү хоёр жилийн хугацаанд нийт 500 орчим гацуур мод тарин эх дэлхийн эрүүл мэндийн төлөө хувь нэмрээ оруулаад байна.
Голомт банкнаас байгалийн тэнцвэрт байдлыг хадгалагч эм болсон моддоо хайрлан хамгаалж, энгийн хэрнээ үнэлж баршгүй өв хөрөнгө болсон мод тарих үйлсэд бүх нийтээрээ нэгдэж, зөв арчлан ургуулахыг уриалж байна.














































.jpg)







.jpg)


.jpg)













М.Энхцэцэг: Бүлгээ эвтэй байлгах, харилцан эв нэгдлийг хангах нь дарга нарын ажил
Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
Оролцогчдын хүсэлтээр “Night marathon ulaanbaatar 2026” бүртгэл сунгагдлаа
Зөвлөх геологич С.Жаргалан: Гар утасны түүхий эдийн орцонд газрын ховор элемент багтдаг
Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
Н.Мөнхбаяр: Хос хэлээр чанартай боловсрол эзэмшихэд зориулж “Томко” платформыг бүтээсэн
“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Зүүнхараагаас Мариинскийн театр хүрсэн хүү