АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт боллоо

Aдмин / Гадаад мэдээ

Зургадугаар сарын 16-ны лхагва гарагт Швейцарын Женев хотноо ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нарын дээд хэмжээний уулзалт боллоо. Тэд кибер халдлагаас авахуулаад Украин дахь Оросын үйл ажиллагаа гэх мэт олон асуудлаар хоёр улсын хоорондох хурцадмал байдал өсөн нэмэгдэж буй үед уулзав.

Энэ бол Жо Байден АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойших ОХУ, АНУ-ын Ерөнхийлөгч нарын анхны нүүр тулсан уулзалт юм. Үүнээс өмнө Путин 2018 онд Хельсинкид Дональд Трамптай уулзаж байв. Путин, Байден нар өмнө нь уулзаж байсан боловч тэд хоёулаа Ерөнхийлөгч байгаагүй юм. Уулзалт 2011 онд болсон бөгөөд Байден дэд ерөнхийлөгч, Путин Ерөнхий сайд байжээ.

Уулзалтын дараа Путин хоёр цаг орчим сэтгүүлчдийн асуултад хариулсан байна. Тэрбээр хэлэлцээг үр бүтээлтэй болсон гэж тодорхойлоод, ОХУ, АНУ хоёр улсын нийслэлд Элчин сайд нараа буцаахаар тохиролцсныг мэдээлэв. Путин мөн Оросын сөрөг хүчний улстөрч Алексей Навальный Орост буцаж ирэхдээ баривчлагдана гэдгээ мэдэж байсан гэж хэлсэн байна.

Харин Байдены хэвлэлийн бага хурал арай богино байсан бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч уулзалтыг мөн бүтээлч уур амьсгалд болсныг хэлжээ. Тэрбээр АНУ-ыг чиглэсэн кибер халдлага, мөн Навальныйгийн хувь заяаны талаар ярилцсан гэж мэдээлсэн байна.

Хэлэлцээний дараа Байден, Путин нар хамтарсан мэдэгдэл хийж, цөмийн дайныг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ дахин нотолжээ.

Хоёр улсын удирдагчдын хэлэлцээ Ла-Гранж виллад болсон бөгөөд энд ЗХУ-ын Коммунист намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Михаил Горбачев, АНУ-ын Ерөнхийлөгч Рональд Рейган нар 1985 онд уулзаж байсан байна.

Дээд хэмжээний уулзалт завсарлагааныг оруулаад 3.5 цаг орчим үргэлжилжээ.


Сэтгэгдэл

Зочин [103.229.123.45] 2021-06-18 18:31:27

Байдан ярих сэдэвээ мартаад гацаад бантаад элгийг нь авсан гэсээн.Ккк.

Bi [207.102.105.166] 2021-06-17 13:34:43

Putin buzar huur

Зочин [115.130.129.160] 2021-06-19 20:22:49

Чамайг яачаав чи өөрөө бузартай хүүр. Гичий минь өөрийнхөө хэн болохыг одоо мэдэв үү

Зочин [192.82.67.41] 2021-06-17 12:08:12

Агуу Путин улс орле,ард түмнээ өөд татаж дахин хүчирхэг гүрэн болгож,тарж бутархаас хамгаалсан суут ухаантай гавьяатай хүн,урт наслана!!!

Почин [202.179.27.228] 2021-06-17 10:59:03

Путин ялнаа


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.