​Нийслэлийн зургаан дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгчийн үйлдвэр байгуулахаар боллоо

Aдмин / Эрүүл мэнд

Халдвараар өвчилсөн иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээнд онцгой анхаарч, ор дэлгэсэн байршлуудад хүчилтөрөгчийн хангамжийг нэмэгдүүлэх үүргийг Шадар сайд Эрүүл мэндийн сайд С.Энхболдод өгсөн юм.

Мөн төвийн зургаан дүүргийн нэгдсэн эмнэлэгт яаралтай тусламж үзүүлэх нөхцөлийг бүрдүүлж, хүчилтөрөгчийн бага оврын үйлдвэр байгуулах ажлыг даруй эхлүүлэхийг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуянд даалгалаа.

Үргэлжлүүлэн Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллаж, вакцинжуулалтын явц болон гэрээр эмчлэгдэж буй иргэдэд хяналт тавьж буй байдалд хяналт тавин ажиллав.

Хан-Уул дүүргийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 16-17 насны 300 орчим хүүхэд Ковидын эсрэг вакцинд хамрагдсан байна.

Дүүргийн хэмжээнд дөрвөн байршилд Явуулын амбулатори ажиллаж байгаа бөгөөд гэрийн ажиглалтад байгаа иргэдийг бүрэн хяналтандаа авчээ. Эмнэлзүйн шинж тэмдгээс хамаарч халдвараар хүнд, хөнгөн өвчилсөн иргэдийг эрэмбэлж эхэлснээр дүүргийн эмнэлгийн ачаалал эрч буурсан талаар Эрүүл мэндийн төвийн удирдлагууд хэллээ.

“Нэг ч гэсэн иргэний амь насыг эрсдэлд оруулахгүйн тулд яаралтай тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхийг зорьж байна. Амаргүй цаг үед ажиллаж байгаа эмч ажилчдын нөхцөл байдлыг ойлгож байна. Халдварын тохиолдол бүрийг эрт үед нь яаралтай эмчилж, хүндрүүлэхгүй байх бүх талын зохион байгуулалтыг шат шатандаа сайтар зохион байгуулж чадвал тархалт буурах бүрэн боломжтой” хэмээн Шадар сайд С.Амарсайхан хэлэв.


Сэтгэгдэл

Иргэн [43.228.131.54] 2021-06-22 12:24:03

Корона гарснаас хойш юу хийж байсан юм.Хамаг юм бэлэн гээд сэрэлзээд байсан хатан ээж үүнийг эрт хийчих байсан юм бишүү..Мөнгө унагах л юм бодоод байхаас мөн чанартаа ажил хийхгүй байна.Энэ бүх дампуурлын эхийг тавьсан нөхөр ерөнхийлөгч болоод дэвшчихсэн байдаг.

Зочин [150.129.140.173] 2021-06-22 12:34:11

Тэнэг авгай нөхөр хоёр тоглосондоо??

Зочин [202.9.46.239] 2021-06-22 10:58:55

Иргэд өөрсдөө хоорондоо ойр хавьтаж, хүмүүсийн бөөгнөрөл үүсгэх тусам халдварын тархалт нэмэгдсээр л байна. Иргэд өөрсдөө хоорондоо ойр хавьтахгүй, хоорондоо зайнаас харьцаж, хүмүүсийн бөөгнөрөл үүсгэхгүй, олон хүн цуглуулсан арга хэмжээ баяр тэмдэглэхгүй, айл хэсэхгүй, хүмүүсийг гэртээ урихгүй маскаа тогтмол сольж маскаа тогтмол зүүгээд ариун цэвэр халдвар хамгааллын дэглэмээ тогтмол мөрдөөд явбал халдвар тархахгүй шүү дээ


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.