Булган аймгийн бүх сум, тосгонд халдвар бүртгэгдлээ

Aдмин / Орон нутаг

Булган аймгийн Онцгой комиссын шуурхай штабын эрүүл мэндийн албанаас коронавирусний нөхцөл байдлын талаар өдөр тутмын 16.00 цагийн мэдээллээ хийлээ. Шуурхай штабын менежер С.Нарантуяа:

- ЭМЯ-ны коронавирусний нөхцөл байдлын талаарх мэдээлэл өнгөрсөн шөнийн 00.00 цагаар тасалбар болгон мэдээлсэн. Үүнээс хойш аймгийн хэмжээнд нийт 42 тохиолдол нэмэгдсэн. Хутаг-Өндөр суманд зургаа, Булган суманд 17, Могод суманд дөрөв, Хишиг-Өндөр суманд дөрөв, Гурванбулаг суманд нэг, Дашинчилэн суманд дөрөв, Сайхан суманд зургаан хүн халдвар авч нийт 691 хүн халдвар аваад байна. Шинээр нэмэгдсэн тохиолдлын хувьд зөөвөрлөгдсөн тав, эх үүсвэр нь тодорхойгүй нэг, хяналтад байсан иргэдээс 38 хүн халдвар авсан нь батлагдлаа.

Халдвар аваад бүрэн эдгэсэн 211, ажиглалтад 223 хүн байна. Өнөөдрийн байдлаар эмчлүүлж байгаа 229 иргэний биеийн байдал хөнгөн 215, хүндэвтэр 13, хүнд нэг байна гэж мэдээллээ.

Коронавирусний халдвар авсан иргэд 57,0 хувь гэр бүл, 12,0 хувь ажлын байр, 10,4 хувь найз нөхдийн хүрээнээс халдварт өртсөн судалгаа байна. Мөн халдвар авсан иргэдийн 5,3 хувь дархлаажуулалтын эхний тунд хамрагдсан, 18,0 хувь 2 дахь тунг хийлгээд 14 хоносон байжээ.


Сэтгэгдэл

зочин [202.21.100.210] 2021-06-25 01:47:18

Анхдагчууд

Зочин [122.201.21.87] 2021-06-24 12:52:00

Наана чинь Засаг дарга байна уу??? Хөл хориоч ээ!!!

Бөх [66.181.161.51] 2021-06-24 16:58:15

Бас нэг эргүү бөх байдгийн

Зочин [202.9.46.66] 2021-06-24 11:31:24

Орон нутгийн коронавирусийн эсрэг тавих хяналт шалгалт маш муу байна. Хотоос халдвартай иргэдийг орон нутаг руу явуулсны гай гарч байна. Орон нутаг руу халдвартай иргэдийг зорчихыг хатуу хязгаарлаачээ.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.