Голд живж байсан 5 иргэний амь насыг аварлаа

Aдмин / Хууль

Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн Аврах анги, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах анги, Цагдаагийн байгууллага, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын алба хаагчид Хэрлэн, Тэрэлж голын дагуу эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна.

Алба хаагчид 06 дугаар сарын 28-наас 07 дугаар сарын 04-нийг хүртэл хугацаанд гол, усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг яриаг 4551 иргэнд хүргэж, 1773 ширхэг тараах материал тараан, голын эрэг дагуу ногоон бүсээс 50-100 метрийн зайд 1185 автомашиныг холдуулж ажилласан байна.

Мөн голд живж байсан 5 иргэний амь насыг аварч, голд суусан 3 автомашиныг татаж гарган аюулгүй болгож, Аврах ангийн алба хаагчид 3 удаа дуудлагаар ажиллаж, 3 иргэний амь насыг авран хамгаалж, 2 буцалтгүй нэрвэгдэгчийг гаргаж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өглөө гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.91] 2021-07-05 03:19:40

Онцгой байдлын газраас гол нуурын усны төвшин нэмэгдсэн гэж анхааруулж сэрэмжлүүлж байхад тэнэг иргэд гол нууранд живж амь насаа алдаад байх юм. Халдварын тархалтанд иргэд өөрсдөө 100% буруутай юм байнөө.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.