Т.Баярхүү: Гадаадаас ирэх иргэдээс нисэх буудалд болон гэрийн ажиглалтад байх хугацаанд нь шинжилгээ авна
Гадаад улс орноос ирж байгаа иргэдийг вакцины бүрэн тунд хамрагдсан, өвчилсөн эсэхээс үл хамааран 14 хоног тусгаарлах саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр болсон гэх мэдээлэл гарсан. Тэгвэл энэ талаар Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүүгээс тодрууллаа.
-Гадаад улс орноос ирж байгаа иргэдийг тусгаарлах журамд өөрчлөлт оруулах эсэх талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгнө үү?
– Дэлхийн 111 улсад коронавирусын “дельта” хувилбар идэвхтэй тархаж байна. Энэ хувилбар нь өмнөх хувилбаруудаас 60 хувиар илүү хурдан халдварладаг, амархан хүндэрдэг, вакцины нөлөөг 20-30 хувь бууруулдаг зэрэг хоруу шинж чанартай нь нотлогдсон. Тиймээс тархалтын хурдыг сааруулах, эмнэлгийн ачааллыг бууруулах зорилгоор олон улс оронд тодорхой хязгаарлалт, хорио цээрийн дэглэмийг тогтоож байна.
Тухайлбал, Япон улс олимпийн наадмыг үзэгчгүй зохион байгуулах шийдвэр гаргасан бол “Евро-2020” хөлбөмбөгийн тэмцээний зарим тоглолтын үзэгчдийн билетийг цуцаллаа. Зарим улс орон хөл хорионы хатуу дэглэмд шилжиж, гадаадаас зорчигч хүлээн авахаа хүртэл хязгаарласан гэх мэтээр дэлхий нийтээр тодорхойгүй нөхцөл байдал дунд гэнэтийн шийдвэр гаргаж байна.
Тиймээс Эрүүл мэндийн яамнаас болзошгүй эрсдэлээс урьдчилсан сэргийлэх зорилгоор гаднаас ирж буй хүмүүсийг вакцин хийлгэсэн эсэхээс үл хамаарч 10 хоног тусгаарлах, эсвэл нисэх буудалд болон гэрийн ажиглалтад байх үед нь давтан шинжилгээ авах зэргээр хил, гаалийн хяналтыг сайжруулах саналыг гаргасан.
Тус саналыг холбогдох албаныхан хэлэлцээд хилийн чанадаас ирж байгаа иргэдэд тавигдах шаардлагыг хэвээр үлдээсэн. Харин вакцины бүрэн тунд хамрагдсан, өвдөөд эдгэрсэн хүмүүсийг нисэх буудалд болон гэрийн ажиглалтад байх хугацаанд нь шинжилгээнд хамруулж, гэрийн ажиглалтад байгаа иргэдэд тавих хяналтыг сайжруулах шийдвэрийг гаргасан.
-Тэгэхээр гадаадаас ирж буй иргэд вакцины бүрэн тунд хамрагдаад 14-өөс дээш хоног болсон, эсхүл өвдөөд эдгэсэн нотлох баримттай бол гэрийн ажиглалтад 14 хоног байх, бусад тохиолдолд тусгаарлах байранд 7 хоног, гэрийн ажиглалтад 7 хоног байх өмнөх журам хэвээр мөрдөгдөнө гэсэн үг үү?
-Тийм. Өмнөх журам хэвээр мөрдөгдөнө. Тэгэхдээ вакцины бүрэн тунд хамрагдсан, өвдөөд эдгэрсэн хүмүүсийг нисэх буудалд болон гэрийн ажиглалтад байх хугацаанд давтан шинжилгээнд хамруулахаар болсон гэдгийг дахин хэлье. Хөндлөнгөөс аливаа шийдвэрийг шүүмжлэх маш амархан. Тодорхой хэмжээний хөл хорио, хязгаарлалтын дэглэм тогтоож, халдварын тархалтыг бууруулж байж эмнэлгийн ачааллыг зохих түвшинд барьж тусламж үйлчилгээний хүртээмж нэмэгдэнэ гэдгийг зөвөөр ойлгох хэрэгтэй.
-Мөн энэ сарын 17-ны өдрөөс 7 хоногийн хугацаатай хөл хорио тогтоох нь гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархаад байна?
-Бүх нийтийн хөл хорио тавих асуудал яригдаагүй. Харин маргаашнаас буюу долдугаар сарын 17-ны 06:00 цагаас эхлэн долоо хоногийн хугацаатай Гашуунсухайт боомтын Цагаан хад суурьшлын бүсэд хатуу хөл хорио тогтоох талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийсэн. Энэ хугацаанд ариутгал, халдваргүйтгэл хийж, жолооч нарыг шинжилгээнд хамруулан ногоон бүс болгох зорилтыг тавьж байгаа юм.
Сэтгэгдэл
Зочин [103.80.210.183] 2021-07-19 04:45:11
20 гаруй хоногт нь илрээд байгаа гэж амбасэлмаа авгай зарлаад л хориод байсан шүү дээ.
Zochin [109.89.151.254] 2021-07-18 08:22:37
Gadaadaas irj baigaa irged irexeesee omno shinjilgee ogson sorog xariutaigaa deer ni ireed ooriigoo daxin shinjilchix tyrgevchilsen testee uls orondoo tovog uchruulaxgyi bariad irexee medej baigaa shyy dee !!!
Иргэн [67.247.107.106] 2021-07-17 21:11:25
Гадаадааас эх орондоо очиход PCR шинжилгээ өгөөгүй байж болох уу. Үүнийг тодруулна уу. Очиход онгоцны буудал дээр PCR шинжилгээ авахаар шийдвэрлэсэн бна, энэ нь зөв. Гадаадад PCR шинжилгээ өндөр үнэтэй бна, өмнөх шийдвэрээ харгалзаж үзээрэй УОК оо.
зочин [124.44.184.129] 2021-07-17 14:41:10
PCR тестийн төхөөрөмжүүд чинь өөрөө цэвэр үү? эсвэл вирустай зүйлээр шалгаад л эрүүл хүнийг халдвартай гэж гаргаад байна уу? Энэ маш эргэлзээтэй асуудал байх аа? Үүнийгээ сайтар шалгаж нягтлаасай. PCR тест 2 удаа өгөхөд төлбөртэй байх даа? Энэ бас бизнес үү? Хорвоод байхгүй сонин сонин зүйл ярьж, хачин хачин шийдвэр гаргуулдгаа ЭМЯ-ны Энхсайхан гуай хэзээ болих вэ? Хөгжсөн орнуудын нэрт эрдэмтэд пфайзер, модерна зэрэг вакцин халдвараас 94% хамгаалж байгааг нотолсон, Гэтэл Энхсайхан гуай эдгээр вакцины 2 тун хийлгэсэн хүнийг ч 14 хоног тусгаарлаад 2 удаа шинжилгээ авна гэнэ үү? Хэрэв Энхсайхан гуай өөрөө дээрх 2 вакцины аль нэгийг нь гадаад оронд хийлгэчихээд, эх орондоо ирэхэд нь 14 хоног тусгаарлаад, 2 удаа шинжилгээ авна гэвэл хэрхэн яаж хандах вэ? Энхсайхан гуай хэлж ярьж байгаа бүх зүйлээ өөр дээрээ буулгаж боддоггүй юмуу? Ажлаа мэдэхгүй, дээгүүр зантай, хэт цэцэрхсэн хүмүүс ард иргэдэд төвөг л удах юм даа. Монгол хүн Монгол хүнээ хүндэтгэж хайрладаг болоосой.
Zochin [64.119.27.136] 2021-07-17 03:19:09
Манайх тусгаарлах байрнаас хүмүүс өвчин авч байгаа тул тэгэх шаардоага байхгүй, гадаадаас эрүүл шинжилгээ хийлгэсэн хүмүүсийг аваад гэрт нь тусгаарлах нь зөв. Тэр битгий хэл өвдсөн хүмүүсээ эрүүл хүмүүстэй нь гэрт нь ямар ч тусламжгүй үлдээгээд байгаадаа анхаарах нь дээр. Яг PCR шинжилгээ зөв байгаа эсэхийг нягтлах хэрэгтэй, нэг сөрөг нэг эерэг гараад бгаад хүмүүс төөрөгдөөд бна
Иргэн [66.181.161.245] 2021-07-17 03:08:44
Шүүмжлэлээс бүү айж хулчий, ажилгүй тэнэмэл ард түмний нэр барьсан шантаажны мөнгөний гудамжны захиалгат жагсаал хийдэг худалч Эрдэний Одбаяр. Орлогогүй мотоциклчин Монголхүү. янхан Гоо Гоо. дух Цэцэгээ . за тэгээд баахан сэтгэцийн өвчтэй Хүний эрх ярьж хуцсан галзуучууд юу ч гэж хуцаж байсан хамаагүй тоолгүй хаяа. Эрдэмтдийнхээ зөвлөгөөг дагаж зоригтой шийдвэр гаргаж хатуу дагаж мөрдүүл. Хүчтэй төр засаг байж амжилтад хүрнэ.