Л.Оюун-Эрдэнэ: Хоёр жилийн хугацаанд авлигыг жигших нийгмийн шинэ соёлыг бий болгоно
Авилгын индексийг бууруулах ажлын хэсгийн анхны хуралдаан өнөөдөр боллоо.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Өнгөрсөн 30 жилд олон сайн зүйл бий болсон ч сул талууд ч гарлаа. Түүний нэг нь төрийн байгууллагын хүнд суртал. Авлига хээл хахууль нэмэгдэж, нийгэмд баян хоосны ялгаа асар их болсон. Эдгээр нь иргэдийн амьдралын чанарт нөлөөлж, дундаж давхаргыг бүрдүүлэхэд саад болж байна. Өнгөрсөн 30 жилд авлигатай тэмцэх олон ажил хийсэн ч илүү сайжруулах шаардлага байна. Тиймээс энэ ажлыг илүү өргөн хүрээтэй явуулах авлигын хөрс сууринаас нь таслан зогсоох зорилгоор Авлигын индексийг буруулах ажлын хэсэг байгуулж байна” гэлээ. Мөн “Аль ч улс оронд гүйцэтгэх засаглал нь авлигатай тэмцдэг. Тиймээс Засгийн газар өөрийнхөө зүгээс юу хийж чадах зүйлээ хийнэ. Авлигатай тэмцэх газар, хууль хяналтын байгууллагад дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллана. Хоёр жилийн хугацаанд авлигыг жигших нийгмийн шинэ соёлыг бий болгоно” гэж мэдэгдлээ.
Ажлын хэсэг авлигын гэмт хэргийг бий болгож байгаа суурь хүчин зүйлс буюу хууль эрх зүйн орчныг сайжруулах, цахим шилжилтийг эрчимжүүлэхэд гол анхаарлаа хандуулах юм. Мөн ХБНГУ-ын Берлин хотод төвтэй “Транспаренси Интернэшнл” олон улсын төрийн бус байгууллагатай мөн хамтарч ажиллана.
Тус байгууллага жил бүр улс орнуудын төрийн албан дахь авлигын талаар шинжээч, бизнес эрхлэгчдийн судалгаанд үндэслэн Авлигын төсөөллийн индексийг боловсруулдаг бөгөөд 2020 оны дүнг 2021 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр дэлхий нийтэд зарлажээ. Индексийн дүнгээр Монгол Улс 2020 онд 35 оноо авч 180 улс орноос 111 дүгээр байрт эрэмбэлэгдсэн байна. Энэ нь өмнөх оныхтой онооны хувьд ижил боловч таван байраар ухарсан үзүүлэлт болж байна.
Монгол Улс өмнөх оныхоос оноо буурсан үндсэн шалтгаан нь төрийн албан хаагчид эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулаaн ашигладаг байдал нэмэгдсэнээс хамаарсан байж болох судалгааны дүн гарсан. Түүнчлэн бизнес эрхлэгчид үйл ажиллагаа эрхлэх болон гэрээ, хэлцэл байгуулахад авлигатай нүүр тулах эрсдэл нэмэгдсэн гэх шалтгаанаар манай улсын үнэлгээ буурсан байна.
Засгийн газраас гарч байгаа шийдвэр анхан болон дунд шатанд хэрэгжихгүй байгаагаас иргэдэд төрийн үйлчилгээг хүргэхдээ хүнд суртал, авлига дагуулж буйг таслан зогсоохоо Ерөнхий сайд мэдэгдлээ. Энэ хүрээнд олон нийтийн дунд тандалт судалгааг долоо хоног бүр явуулж, хамтарсан төсөөллийн судалгаагаар хамгийн их хүнд суртал үүсгэж байгаа газрыг тогтоож, дээрх Ажлын хэсэг асуудлыг шийдээд явна. Товчхондоо, авлигын эсрэг тэмцэл зөвхөн УИХ, хуулийн байгууллагынхны биш иргэн бүрийн оролцох асуудал гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын үеэр хэллээ. Мөн Шүгэл үлээгчдийн эрх зүйн байдлын тухай хуультай болох шаардлагатай байгааг онцолсон юм. Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуультай болох ёстойг ч Ерөнхий сайд яриандаа дурдсан.
Манай улсад авлигын хэргийг шийддэг дагнасан шүүх тогтолцоог бүрдүүлэх шаардлага байгаа гэж үзжээ. Ийм чиглэлийн хэргийг дагнаж шийдэж байгаагүй шүүгч, өмгөөлөгч, прокурор, хуулийн байгууллагын ажилтнууд ажиллахаар хэрэг замхрах урьдач нөхцөл болж байна гэж албаныхан үзэж байна. Энэ чиглэлийн хууль эрх зүйн орчин дутмаг байгааг Ерөнхий сайд онцолж, УИХ-ын Ёс зүйн хороотой хамтарч ажиллаж, ах, дүү, хамаатан, садны томилгоотой тэмцэхээ мэдэгдсэн юм. Төр тунгалаг байж чадвал хувийн хэвшлийнхэнтэй холбоотой авлигын асуудал үүсэхгүй гэдгийг Ерөнхий сайд онцоллоо. Шинэ 30 жилд Монгол Улс авлигагүй болохын тулд хоёр жилийн хугацаанд нарийвчилсан ажлын төлөвлөгөө гаргах ажиллахаар боллоо.
Сэтгэгдэл
Авилгал бол манай улсын хувьд мөнхийн үзэгдэл. [202.131.225.53] 2021-07-20 06:37:47
Авилгал бол монголчуудад феодализм болон Манжийн үеэс байсан хүмүүсийн хоорондын харилцааны салшгүй хэсэг. Үүнийг коммунист үзэл суртлаар арилгахыг оролдсон боловч 1990-ээд оны ардчилсан хувьсгалын үед коммунизм АЛГА болсон. Буддын шашин түрэмгий шашин биш болохлээр авилгыг арилгах нөхцөл болж ЧАДДАГГҮЙ. Энэ фонон дээр авилгал Монголд ГАЛЗУУРЧ байна. Энэ байдал ойрын 40-50 жил лав үргэлжилнэ.
Mongol [202.126.89.157] 2021-07-20 03:53:00
Neg saikhan hudlaa govdog er garlaa shuu,
Зочин [103.229.120.23] 2021-07-20 02:48:55
Төрөөс ТЭРБУМТАН төрдгийг л болиулчих. Төрд байтугай хувьд өдөр шөнө гэхгүй өчнөөн ажлаад саятан ч болж чадахгүй. Олон тусгай зөвшөөрөл, эрхзүйн талаасаа маш их хязгаарласан зах замбараагүй олон хууль батлаад дарамтлаад байхаар л Авилга гэдэг юм нь цэцэглээд байна. Юм энгийн ойлгомжтой байх ёстой, зохих шаардлагыг биелүүлээд байгаа иргэн, ААН-г урамшуулаад дэмжээд авч явах бодлого ч байж болно. Харин биелүүлэхгүй байгаа бол шат дараалсан боломж олгоод үгүй бол тэр эзэмшигч, тухайн удирдлага, ААНэгжийн аль нь ч тухайн юмаар дахиж хэзээ ч оролддоггүй болгох нь зөв. Тэгээд баахан шалгалт, стандарт, лицензиэр дарамталчихаад юм л бол торгоно, тэгнэ гэдэг арга барилаасаа салъя, дандаа хасах биш одоо нэмэх урамшуулах арга барилаар ажиллаж үзээч. ТОП 100 жижиг, Стартап компани шалгаруулаач, авч яваа баг, босч байгаа хамт олныг зарлаж баярлуулъя.
Зочин [192.82.83.4] 2021-07-20 01:37:57
өөрийнх нь нам нь тэр чигтээ хулгайчид байхад юу өөрчлөгдхөвдээ. өөрийнхөө төрсөн ахыг хянаж чадахгүй улсын мөнгөөр тоглуулж байгаа амьтан ийм юм ярихаар инээд хүрхийн
Зочин [172.58.143.252] 2021-07-19 19:30:18
Zov zuil sanaachiljee amjilt husie! avilgiig muu heldeg mortloo ajilaa buteehiin tuld ogch avtsgaagaad baigaa humuus niigmiig suidelj baigaagaa uhaarah heregtei!
зочин [103.26.193.34] 2021-07-19 15:26:18
Энэ уллан авилгач авилгатай яг тэмцэж харагдаач, өрсөлдөгч авилгачдаа намнахаа авилгатай тэмцэх гэж яриад байх шиг байна аа даа
зочин [124.44.184.129] 2021-07-19 14:10:42
ЕС, МАН-ын даргын үг ажил болж хэрэгжвэл сайхан аа. Монгол улс 2017 оноос эхлээд авлигын индексээрээ 20-30 байраар ухарч 3 оронтой тоотой байранд орсон юм биш үү? Энэ үед Монголд хэн, ямар хүчин засагласан бэ? Улс төрийн байгууллагад ажиллаад тэрбумтан болсон хүмүүсийг хэрхэн ойлгох вэ? Улс төрийн намуудын санхүүжилт, ялангуяа МАН-ын санхүүжилт ард иргэдэд ил тод нээлттэй, шилэн данстай бил үү? Жирийн ард иргэдэд авлига хээл хахууль үндсэндээ огт холбогдолгүй асуудал, жирийн ард иргэдэд хэн ч авлига хээл хахууль өгөхгүй. Авлига хээл хахууль өндөр дээд ба удирдах албан тушаалтнуудад л шууд хамаатай байх даа? Монголын нийт хадгаламжийн 95%-ийг хэн эзэмшдэг вэ, тэднийг л шалгах ёстой биш үү? Гуравхан сая иргэдээ гэдэс цатгалан, санаа амар, тайван сайхан амьдруулж ажилтай орлоготой өр зээлгүй болгооч ээ.
ЭМЭЭ [202.126.89.65] 2021-07-19 13:56:13
ЭХЛЭЭД ӨӨРӨӨСӨӨ ЭХЭЛ ДЭЭ . УНДАРМАА МЭТТЭЙ НИЙЛЖ НЭГ ИДЭЭД АНДЛАЛЫН ХААЛГА НЭРЭЭР НЭГ ХУСААД НААДМЫН ГАЛЗУУ ХҮНИЙ ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ ШИГ ЮМААР НЭГ ДАЛИМДУУЛААД БАЙГАА ХҮН ОЮУНЭРДЭНЭ ӨӨРӨӨ ШҮҮ ДЭЭ . ЭХЛЭЭД ӨӨРИЙГӨӨ ГЭГЭЭРҮҮЛ . БИД ОДОО Ч АВИЛГАЧИДАДЫГ ҮЗЭН ЯДАЖ БАЙНА
ЗОЧИН [59.153.86.90] 2021-07-19 12:36:32
ПУТИН: "АВИЛГАЧДЫГ ШОРОНД ХИЙНЭ, ӨМЧИЙГ НЬ ХУРААНА" ГЭЭД ХЭРЭГЖҮҮЛДЭГ, ХЯТАД: АВИЛГАЧДЫГ 15-25 ЖИЛ ШОРОНД ХОРЬДОГ, ӨМЧИЙГ НЬ ХУРААДАГ, ТОМООХОН ХУЛГАЙЧ, АВИЛГАЧДЫГ БҮХ НАСААР НЬ ШОРОНД ХОРИНО, ЭСВЭЛ ЦААЗАЛДАГ" ХАТУУ ХУУЛЬТАЙ, ҮҮНИЙГЭЭ ЯГШТАЛ ХЭРЭГЖҮҮЛДЭГ БН, ХАРИН МАНАЙД АВИЛГАЧДЫГ ӨНДӨР АЛБАН ТУШААЛДД ДЭВШҮҮЛДЭГ ЖУРАМТАЙ, ИНГЭХЭЭР 2 ЖИЛД АВИЛГЫГ ЖИГШДЭГ БОЛГОЖ ЧАДАХУУ, ЧАДАХГҮЙ Л БОЛОВУУ,
Зочин [192.82.81.116] 2021-07-19 12:05:54
Танхимаасаа эхэл дээ !
Иргэн [64.119.20.236] 2021-07-19 11:42:15
Хийхгүй байх лдаа Түүнээс хуулмндаа өөрчлалт оруулаад* гутамшигийн самбар* гэдгийг бий болгоод түүнтэй төрийн албанд ажилладд авилга авсан албан тунаалаа ашмгласан бол түүн.дээр.зургийг нь тавьдаг болох хэрэгтэй Гутамшгийн самбар сум хороо сургууль дээр нь байдаг байх хэоэгтэй
Зочин [113.111.36.20] 2021-07-19 10:46:49
unen avilgal bhgui bolnoo
Дорнод [103.26.193.117] 2021-07-19 10:44:49
Дорнодын төрийн албан хаагч агентлагийн дарга нар авлигыг төгс хэлбэрээр аваад сурсан хүмүүс. Аймгийн дарга удирдлагууд агентлагийн дарга нар нийлж төрийн сангуудаасаа хулгайлж зарлагаа худал бичдэг. Аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дарга мөнхгэрэл авгайн хууль бус асуудлууд, авлига хээл хахууль бүгд нотлогдсон байхад засаг дарга түүний хүрээний хүмүүс холбогдож асуудал үүсэх болхоор бүгд хууль хяналт ыханд нөлөөлж гэмт хэргүүдээ нуусаар байна
Зочин [66.181.161.15] 2021-07-19 09:57:55
Дадлагажигч
ЗОЧИН [192.82.68.17] 2021-07-19 09:21:57
Эхлээд нэр ус нь тодорхой, идэж уусан их тодорхой авилгачидаа зогсоож, эрс шийдэмгий ил тод арга хэмжээ ав. ингээгүй байхад авилгалын соёл ярих огт утгагүй ОЮУН ЭРДЭНЭ ЭЭ?????
Сонгуульдаа бэлтгэж байгаа юм байна доо. [202.131.225.53] 2021-07-19 09:07:13
Энэ "санаачлага" бол 2024 оны сонгуулиас өмнө ЖИГТЭЭХЭН их "үр дүн" авчирч, чухамхүү олон авилгачдыг шүүж эхлэнэ, ганц хоёрыг нь шоронд суулгана. Тэгээд одоогийн Засгийн газар болон түүний нам нь авилгал гэдэг чөтгөрийг төмс...нөөс нь базаж, орилуулж чарлуулах юм байна. Олон сонгогч нь үүнд нь ИТГЭЖ энэ хүчний гэрэлт ирээдүйг 2024 онд ЗАСЧ өгнө. Иймд одоогийн Засгийн газар нь АТГ-ыг ажлаа хийхийг нь хүлээж суухгүй бололтой.
Зочин [66.181.181.117] 2021-07-19 09:04:41
танхимаасаа л эхэлндээ тэгж байж шударга ёс тогтож авилга аажмаар буурна
Irgen [202.9.40.56] 2021-07-19 08:57:11
Ene hunii medreliig shalguulj.darui turees zailuul.Hajuud n luivarchin kazinochin.aldart SU gd dan resezdiv geregtenguud bn.Odoo serevuu.Eglee 06 tsagt guine.07 tsagt ajildaa yvna.holiviudad kino hiine unen pop hudlaa gar uoma.Osorjamaa gd enchin huuhdiig uhtel zodoj bhd tanai shuug haana bn.Onigoo yrisan hun baitsaagaad bsan.Odoo talbai deer sags togloj bga huuhed barij horij bna.Tanai shuuh.ATG nudgui.chihgui uom bishuu
zochin [202.21.124.131] 2021-07-19 08:43:20
За үе үе айхавтар зүүдэлдэг ерөнхий сайдтай боллоо доо. Зүүдэндээ Монгол улсыг хөгжүүлээд л, сэрээд зүүдээ хэвлэлд ярьдаг боллоо.
Зочин [202.126.88.141] 2021-07-19 08:23:55
Оюунэрдэнэ ЕС минь Авилгал гэж Дайсныг дарж Сингапур лугаа хөгжих түүхэн цаг үеийн Удирдагч бол та мөнөөс мөн. Танд эрх мэдэл, эр зориг, бяр тэнхээ байна. Зөвхөн зөв тактикаар, түргэн шуурхай, сэхээ авахуулахгүй хөдөл! Морд дүү минь!
Зочин [103.80.210.183] 2021-07-19 07:50:22
тэр худлаа байх аа. үндсээр нь устгах гэж зүтгэвэл арай дөнгүүр. эхнээсээ эби нямдорж нямбаатар гээд хуулийн бүх баячуудаа цаазаар авааччих даа.