Нэг удаагийн нислэгээр 150-200 га талбайг хамарсан том хэмжээтэй зураглал хийх техник, хэрэгсэлтэй боллоо

Aдмин / Нүүр

Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага болон Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Канад Улсын Алтны бичил уурхайн зөвлөлийн хамтран хэрэгжүүлж буй “planetGOLD Алтны бичил уурхайд мөнгөн усны хэрэглээг зогсооход оруулах хувь нэмэр” төслийн хүрээнд Алтны бичил уурхайн зөвлөлөөс Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтэст Канад Улсын “AeroVironment Quantix Mapper” өндөр хүчин чадал бүхий дрон болон агаарын зураглал боловсруулах компьютер, программ хангамжийн хамт хүлээлгэн өглөө.

Энэхүү төхөөрөмжийн давуу тал нь нөхөн сэргээлтийн мониторинг, эвдэрсэн газрын зураглал гаргах, байгаль орчны судалгаанд чухал ач холбогдолтой бөгөөд агаараас гэрэл зураг дарах боломжтой 2 камертай. Нэг удаагийн нислэгээр 150-200 га талбайг хамарсан том хэмжээтэй зураглал хийх давуу талуудтай юм.

Хүрээлэн буй орчныг хамгаалах, судалгаа, шинжилгээний ажилд цаг хугацаа хэмнэсэн сүүлийн үеийн техник хэрэгслийг хүлээлгэн өгөх ажиллагаанд байгаль орчин, аялал жуулчлалын яамны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга А.Энхбат, Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн дарга Г.Энхмөнх, Ой, ус тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Отгонтөгс, мэргэжилтэн Э.Эрдэнэхүү болон planetGOLD Төслийн менежер Б.Алтанбагана, төслийн ажилтан С.Чимэдрэгзэн нар оролцлоо.


Сэтгэгдэл

Зочин [103.229.121.72] 2021-07-23 15:41:58

Улсаа ухаж төнхөхөд улам амар болж байгаа юм байна.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.