Б.Энхболд: Хүнийг ялгаварлан гадуурхах нь хуулийн хариуцлага хүлээдэг болохыг хүн бүр мэдэх ёстой

Aдмин / Хууль

ХЭҮК-ын гишүүн Б.Энхболдтой ярилцлаа.


-Иргэн О.Осоржамаа наадмын өдрүүдээр нутагтаа очихдоо ялгаварлан гадуурхалтад өртөж, биедээ гэмтэл авсан хэрэг дээр ХЭҮК-оос хяналт, шалгалт явуулж байгаа юу?

-Иргэн О.Осоржамаа албан ёсоор манай байгууллагад гомдол гаргаагүй. Гэхдээ Комиссоос О.Осоржамаа ялгаварлан гадуурхалтад өртөж, бусдад зодуулсан тухай мэдээллийг долдугаар сарын 14-ний өдөр авч, цахим орчинд түгсэн мэдээлэл дээр үндэслэн асуудлыг анхааралдаа авч ажиллаж байна. Бид уг асуудлын талаар Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн Нэгдүгээр хэлтэс, Архангай аймгийн Цагдаагийн газрын холбогдох албан тушаалтан, О.Осоржамаатай утсаар холбогдож, биечлэн уулзсан. Мөн Архангай аймгийн Хотонт суманд очсон айлын хүн болоод түүний хуурай эгчтэй холбогдож үйл явдлын талаар тодруулж, мэдээлэл цуглуулсан. Дээрх үйл явдал Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй тул цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагаа явуулж байна. ХЭҮК-оос энэ хэрэг цаашид хэрхэн шийдэгдэж, ямар арга хэмжээ авагдаж байгаад хяналт тавьж ажиллана.

-Өмнө нь иргэн О.Осоржамаа гудамжинд явж байхдаа хүнд зодуулж байсныг санаж байна. Монгол Улсын Үндсэн хуульд “Хүн бүр адил тэгш эрхтэй” хэмээн заасан байдаг. Гэсэн хэдий ч нас хүйс, шашин шүтлэг, эд хөрөнгө, эрх мэдэл, бэлгийн чиг хандлага гэх мэтчилэн олон шалтгаанаар хэн нэгнийгээ ялгаварлан гадуурхах тохиолдол гарсаар л байна.

- Ялгаварлан гадуурхалт бол хүний эрхийн ноцтой зөрчил юм. Тиймээс ялгаварлан гадуурхалтаас хүн бүр ангид байх үр нөлөөтэй тогтолцоо, эрх зүйн орчин бүрдүүлэх, түүний хэрэгжилтэд хяналт тавих нь ХЭҮК-ын чиг үүрэг юм. Хэн байхаасаа үл хамаараад хүн бүр ижил тэгш эрхтэй. Эрхээ хуулийн дагуу хамгаалуулах ёстой. Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжууд, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд хүнийг нас хүйс, нийгмийн гарал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, эрүүл мэндийн байдал, бэлгийн болон хүйсийн чиг баримжаагаар нь ялгаварлан гадуурхахыг хориглосон байдаг. Энэ хүрээнд Монгол Улсын Эрүүгийн хуульд ялгаварлан гадуурхах үйлдлийг гэмт хэрэг гэж тусгайлан хуульчилж өгсөн.

-Яг энэ төрлийн гэмт хэргээр хичнээн иргэн хариуцлага хүлээсэн талаар тоон мэдээлэл бий болов уу?

-Статистик мэдээ, судалгаанаас харахад ялгаварлан гадуурхалттай холбоотой шийдвэрлэгдсэн хэрэг маш цөөхөн байдаг. Судалгаанаас үзэхэд энэ төрлийн гэмт хэрэг 2018 онд хоёр, 2019 онд нэг, 2020 онд зургаа тус тус бүртгэгдэж, нэг хэргийг шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Энэ юу илэрхийлж байна вэ гэхээр ялгаварлан гадуурхах гэмт хэргийг мөрдөн шалгаж хариуцлага тооцох практик тогтоогүй, эрх зүйн орчин ойлгомжгүй байгаатай холбоотой. Тухайлбал, Зөрчлийн тухай хуульд ялгаварлан гадуурхах үйлдлийг хуульчлаагүй, харин Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэж заасан. Шүүхийн практикт ялгаварлан гадуурхаж“эрх чөлөөг нь хязгаарласан” гэдэг ойлголтыг нэг мөр ойлгож хэрэглэхгүй байна. Тиймээс гэмт хэрэг биш гээд хэрэгсэхгүй болгож, улмаар ямар ч хариуцлага хүлээхгүй өнгөрөх тохиолдол гарсаар байна. Мөн ялгаварлан гадуурхалтын гэмт хэрэг, зөрчлийг бүртгэх, дүн шинжилгээ хийх ажиллагаа хангалтгүй байгаагаас нарийн мэдээлэл авах боломж хомс байна.

-Бид ардчилсан нийгэмд амьдарч байна гэдэг. Тэгвэл ардчилсан нийгмийн мөн чанар нь бусдын үзэл бодлыг хүндэтгэх, ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөхөд орших болов уу гэж ойлгодог. Гэтэл нийгэмд манлайлал үзүүлдэг олны танил, өндөр боловсролтой хүмүүс ч үзэл бодлоо бусдад тулгаж, ийм л байх ёстой гэдэг байдлаар ханддаг шүү дээ?

-Хүний эрхийн мэдрэмжтэй, мэдлэгтэй байхад боловсрол өндөр байх эсэх нь тийм ч хамааралтай биш. Хүн бүр бусдаас ялгаатай эрх зүйн этгээд гэдгийг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа уламжлалт хандлага байсаар байна. Хэдийгээр иргэдийн хүний эрхийн талаарх мэдлэг, мэдрэмж дээшилсэн боловч ялгаварлан гадуурхах үзэл ямар сөрөг үр дагавартай вэ, хүн байхынхаа хувьд хэнээс ч хамааралгүй өөрийн мөн чанараараа оршин тогтнох эрх, эрх чөлөө хүн бүрт бий. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүйгээр өөрийн үзэл бодол, амьдралын хэв маягаа бусдад тулгах, өөртөө нийцүүлэх зэргээр бусдын ялгаатай байдлыг үл хүндэтгэх нь буруу юм. Ийм байдал удаан үргэлжлэх нь ноцтой гэмт хэрэг, зөрчил, бослого тэмцэл хүртэл гарахад хүрдгийг бид дэлхийн олон орны жишээнээс харж болно. Бидний эргэн тойронд ч ийм зүйл болж байна. Тухайлбал, О.Осоржамаа ялгаварлан гадуурхагдсанаасаа болж бусдын биед халдсан хоёр хэрэг шүүх дээр шийдвэрлэгдэх шатандаа явж байх жишээтэй. Ийм зүйл гарах үндсэн шалтгаан нөхцөл нь ялгаварлан гадуурхалт. Тиймээс хэн ч ялгаварлан гадуурхах үзлийг ямар ч байдлаар гаргахгүй байх нь чухал юм.

-Иргэн О.Осоржамаа танай байгууллагад албан ёсоор гомдол гаргаагүй хэдий ч цахим орчинд идэвхтэй учраас түүнд тохиолдсон хэрэг олон нийтэд ил болсон. Тэгвэл ялгаварлан гадуурхалтад өртсөн ч иргэд холбогдох байгууллагуудад санал, гомдол гаргахгүй бол түүний эрхийг хамгаалах боломж хомс ажиглагдаж байна?

-Ил болж олон нийтэд мэдэгдсэн нь О.Осоржамаа, үүний цаана олон нийтэд ил болоогүй ялгаварлан гадуурхалтын асуудал байгаа. Он гарснаас хойш манай байгууллагад ялгаварлан гадуурхагдсан тухай 15 гомдол мэдээлэл ирсэн. Тухайлбал, вакцинд хамрагдаагүй гэдэг шалтгаанаар эрхийг нь хязгаарлах, ажлын байран дээр ялгаварлан гадуурхах, хууль шүүхийн байгууллага хүнийг эд хөрөнгө, танил тал харж шударга бус хандах, намын харьяаллаар ажилд томилохгүй, эсхүл халах, бэлгийн чиг хандлага, гадаад улсын иргэнтэй гэр бүл болсон байдал зэргээр нь ялгаварлан гадуурхаж хүний эрхэд халдаж байгаа гомдлууд ирж байна. Комисс гомдол бүрийг шийдвэрлэж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байна.

О.Осоржамаатай уулзаж ярилцах үед түүний эргэн тойронд ч түүнтэй адил ялгаварлан гадуурхалтад өртөж буй 100 гаруй хүн байгааг хэлж байна. Ийм нийгэмд амьдарч, алхам тутамдаа дээрэлхүүлж, доромжлуулж байснаас хүний эрхийг дээдэлдэг улс оронд амьдрах хүсэлтэй байдгаа ч нуусангүй. Эндээс бид цаашид бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, хүний эрхийг хүндэтгэх хандлагыг төлөвшүүлэх нь ямар чухал болохыг харж болно. Үүний тулд олон нийтэд хүний эрхийн боловсрол, мэдлэг олгох ажлыг өргөн хүрээнд зохион байгуулах, тохиолдол бүрийг хуулийн хүрээнд үр нөлөөтэй шийдвэрлэж байж үр дүнд хүрнэ. Нөгөө талаас ялгаварлан гадуурхалтад өртсөн тохиолдолд холбогдох байгууллагад мэдээлж байх нь энэ төрлийн зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд ач холбогдолтой.

-Иргэн О.Осоржамаатай холбоотой хэрэг дээр иргэнийг ялгаварлан гадуурхаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэх зүйл заалтын дагуу хариуцлага хүлээлгэх болов уу?

-Яг ямар зүйл заалтаар зүйлчлэгдэж хариуцлага хүлээлгэхийг нарийн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ энэ хэрэг дээр анхаарах ёстой нэг зүйл бий. Эрүүгийн хуулийн 14.1 дүгээр зүйлд ялгаварлан гадуурхах, мөн хуулийн 11 дүгээр бүлэгт хүний эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэргүүдийг тус тус хуульчилсан. Тэгэхээр О.Осоржамаатай холбоотой хэргийн хувьд бусдад зодуулж, биед нь гэмтэл учирсан учраас хүний эрүүл мэндэд гэмтэл учруулсан хэргээр зүйлчилж, буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэж, ялгаварлан гадуурхсан үйлдэлд нь хариуцлага хүлээлгэхгүй орхигдуулж болзошгүй байна. 2020 оны арванхоёрдугаар сард О.Осоржамаагийн биед халдаж хөнгөн хохирол учруулсан хэргийг шүүх шийдвэрлэхдээ ялгаварлан гадуурхах шинжид үнэлэлт дүгнэлт өгөөгүй шийдсэн нь шүүхийн шийтгэх тогтоолоос харагдаж байна. Энэ удаагийн тохиолдолд ч мөн ялгаагүй хүйсийн чиг баримжаагаар нь ялгаварлан гадуурхаж зодсон байгааг анхаарахгүй өнгөрөөж болохгүй. Нөгөө талаас хүнийг ялгаварлан гадуурхах нь хуулийн хариуцлага хүлээдэг болохыг хүн бүр мэдэх ёстой.

-Коронавирусийн халдвар манай улсад анх бүртгэгдэж байх үед халдвартай иргэдийг ялгаварлан гадуурхах үзэл нэлээд хэд гарсан шүү дээ?

-Тийм. Коронавирусийн халдвар дотоодод бүртгэгдсэнтэй холбоотой ялгаварлан гадуурхах асуудал манай улсад өмнөх өмнөх жилүүдээс түлхүү яригдаж байгаа. Иргэдийг коронавирусийн халдвар авсан хэмээн гэр бүлээр нь ялгаварлан гадуурхдаг, элдэв төрлийн хаяг шошго гэрийн хаалга, хашааны үүдэнд нь наадаг, өвчлөлийн байдлыг олон нийтэд зарладаг гэх мэт маш олон асуудал бий болсон. Тухай бүрд нь ХЭҮК-ын гишүүд шат дараатай арга хэмжээ авч ажилласан. Хамгийн сүүлд энэ оны долдугаар сарын 7-ны өдөр бүх аймаг орон нутгийн Засаг дарга нарт ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэх чиглэлээр өөр өөрсдийн орон нутагт тодорхой ажил зохион байгуулах зөвлөмж хүргүүлсэн. Мөн хүнийг ялгаварлан гадуурхаж эрх чөлөөг нь хязгаарласан Хөвсгөл аймгийн нэгэн сумын Засаг даргад хариуцлага тооцуулахаар шаардлага хүргүүлсэн. Мөн олон нийтэд ялгаварлан гадуурхалтын хор уршиг, мөн чанарыг ойлгуулах зорилгоор олны танил хүмүүстэй хамтарч нөлөөллийн ажил, арга хэмжээ зохион байгуулж байна.

П.БАТЗАЯА


Сэтгэгдэл

Зочин [64.119.24.61] 2021-07-27 05:00:28

МОНГОЛЫН АРД ТҮМЭНИЙ ОЛНОХ НЬ ЯДУУРЧ ЦӨӨН ЭРХ МЭДЭЛТЭЙ НЬ ХУЛГАЙ ЛУЙВАРААР ХАГАРТЛААН БАЯЖСАН ЭНЭ БАЙДАЛЫГ ЯДУУРСАН ОЛНОХ НЭГДЭЖ ЭРХ АШИГААН ХАМГААЛСАН ӨӨРИЙН НАМААН БАЙГУУЛАЖ НЭГДЭН ТЭМЦЭЖ АРД ОЛНИЙ САНГАЛТААР ТӨРИЙН ЭРХЭЭН АРД ТҮМЭН ХУЛГАЙЧ НАРААС ИРГҮҮЛЭН АВЧ МОНГОЛ ТӨРИЙН ХУЛГАЙЛАХ ЛУЙВАРДАХ ХАХУУЛЬ АВАХ ҮҮР БОЛГОСОН ХУЛГАЙЧ НАРТ ХАТУУ ХАРИУЦЛАГ ТООСОХ ӨҮХ ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААЖ ЯЛЛАХ

Зочин [64.119.19.251] 2021-07-26 10:31:41

Дээр үеэсээ их холилдсон болохоороо Манайхан хойт нутгийн хитадууд угаасаа их адилхан ш дээ.

Зочин [43.242.243.44] 2021-07-26 02:59:04

Хөгшин хулхи , хөдөөөний мал гээд байх юм энэ ялгаварлан гадуурхалт мөн үү

Zochin [192.82.70.34] 2021-07-25 02:48:09

Монголд үйл ажиллагаа явуулж байгаа . Хужаа нартаа хатуу арга хэмжээ аваачээ , монголчуудыг доромжилж ажлын байран дээр дарамталж байгаа . Pin klassik gedeg huuli vilchildeggvi neg hujaa Awgai bn

Зочин [64.119.24.61] 2021-07-27 04:54:29

ХЯТАДУУД МОНГОЛЫН ДОТООД ЭДИЙН ЗАСАГЫГ ХУУЛЬ БУСААР АТГАЖ БАЙНА ТЭД ХОНИЙГ ХӨДӨӨНГӨӨС МОНГОЛ ХҮНЭЭР ИХ ХЭЖЭЭГЭЭР АВХУУЛАЖ БЭЛДЭЖ БАЙНА НООЛУУР ТҮҮХИЙ ЭД САМАР УРГАМАЛ ГЭЭД ТЭДЭНД АВАХГҮЙ ЗҮҮЛЬ ГЭЖ АЛГА ХУУЛЬ БУСААР ЦУГЛУУЛАЖ НӨӨЦЛӨН НУУЖ ХАЛГАЛАЖ БАЙНА ҮҮНД НЬ МАНАЙ ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН БАЙГУУЛАГУУД ОРОЛЦОЖ НУУЦЛАЖ ХАМ ГААЛАЖ БАЙНА ЗАСАГЫН ГАЗАР ЮУ ХИЙЖ СУУДАГ ЮМ

Зочин [202.9.46.244] 2021-07-25 00:23:39

Энэ хорвоо дээр гурван ялгаварлан гадуурхалт байдаг. 1. Арьс өнгө. 2. Баян ядуу. 2. Шашин шүтлэг.

Зочин [88.103.231.157] 2021-07-24 12:01:10

Пөөх яг хужаа. Хараачээ.

Энэ лав баруун чигийн хүн бололтой. [202.131.225.53] 2021-07-26 09:11:28

Үгүй эй. Энэ чинь казах юм уу, киргиз царайтай багий байна. Бас тэгээд залуугаараа ......-сан. Тэгэхлээр энэ чинь үндэсний шинж тэмдгээр гадуурхачихав уу, арьс өнгөөр нь ялгачихав уу, эсхүл шашин шүтлэгээр нь онцолчихов уу?

Зочин [202.126.89.235] 2021-07-24 23:30:04

Энэ чинь бас ялгаварлан гадуурхал

Зочин [172.58.141.207] 2021-07-24 14:47:37

Hujaa hujaa

Zochin [43.228.131.63] 2021-07-24 05:35:38

Bzyn hoosnii hoorondoh niigmiin yalgavarlan gaduurhalt dendsn. Huuhduud hurtel angliar yarihgui negnee ad uzdeg bolsiin bilee

Зараа [124.158.66.247] 2021-07-24 04:52:22

Пөөх, засаг нь өөрөө коронагийн вакцин сайн дурынх гэж заачихаар нь тариулахгүй бх эрхээ эдлэхэд хувь хувьсгалын нөхдүүд нийлж ад үзээд бгааг танай байгууллага мэдэж байгаа. Үүнийг ялгаварлан гадуурхалт гэдгийг засаг нь бүү хэл захын хүн мэдэж байгаа болов уу. Тэгээд вакцины асуудлыг нэгмөр болгооч

zochin [66.181.160.80] 2021-07-24 04:39:44

setgetsiin uvchtei huniig niigemd ayultai gj albadan niigemees tusgaaraldag busuu uuniig tailbarly tgd daraa daraagiin fackt yarih ni zuitei shuu !!!!!!!

Ажил гарсныг тохиолдуулан ХЭҮК-т ажлын амжилт хүсье. [202.131.225.53] 2021-07-24 03:58:48

Монголд корона гарч ХЭҮКомисс хөөрхийс нэг хийх ажилтай, дугарах юмтай болждээ. Тэгэхгүй бол Монголд хүний эрхийн зөрчил гайгүйшдээ. Бид ямар Латин Америк, Африкийн улс биш.

Зочин [172.58.141.207] 2021-07-24 14:50:03

Tiim uu ovoodoo hujaa nariig bol urgelj yalgavarlan gaduurhah heregtei es bogoos uusna shuu!

Зочин [202.126.89.28] 2021-07-24 03:35:14

Өөрсдөө далдганаж явж буруу юм хийчихээд, хууль, цагдаагийн байгууллагыг буруутгах юм. Болио! Тэр ардчиллыг эрхэмлэдэг оронд чинь ажилсаг, хөдөлмөр хийх дуртай, түүгээрээ өөрийгөө тэжээгээд байх чадвартай хүмүүсийг хүлээж авдаг болохоос, дэлхийгээр дүүрэн байгаа, чамайг оролцуулсан залхуучуудыг нутагтаа ч оруулахгүй. Ер нь чамд тэр эрх чөлөөг эрхэмлэдэг аль нэг орон очих зардлын мөнгөнөөс авахуулаад хэдэн төгрөг байна уу? Битгий л татвар төлдөг мань мэтийн мөнгийг иймэрхүү шал тэнэг ажилд зарцуулаад бай. ХЭҮК татварын мөнгийг шаардлагатай зүйлд зараарай!

Zochin [103.229.123.194] 2021-07-24 03:16:29

Turiin umchtei tom companiud ene yalgavarlan gaduurkhaltiig chin utgaar n' khiine shyy dee........

зочин [202.131.229.246] 2021-07-24 03:02:58

аймгуудад ХЭҮК САЛБАР зөвлөл ажилуулмаар байна орон нутагт хүний эрхийг зөрчих ялгварлан гадуурхах үзэгдэл их байна байгуулагуудын хүний нөөцийн ажилтнууд ийм үйлдлийг байж болох мэт хууль зөрчих явдал их байна анхаараач ээ


18 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
18 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.