Цар тахлын үед 3.4 сая иргэнд 1010.5 их наяд төгрөгийн мөнгөн дэмжлэг олгожээ

Aдмин / Эдийн засаг

НДЕГ-ын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны хагас жилд 1679.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 443.2 (35.9 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.

Үүнд тэтгэврийн даатгалын сангийн орлого 411.8 (46.1 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ. Мөн өнгөрсөн 6 дугаар сард нийгмийн даатгалын сангийн орлого 426.6 тэрбум, зарлага 417.7 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас орлого 172.6 (68 хувь) тэрбум, зарлага 135.9 (48.2 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдлээ.

Нийгмийн даатгалын сангийн зарлага энэ оны эхний хагас жилд 1718.9 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 359.1 (26.4 хувь) тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 75.6 (7.1 хувь) тэрбум, ҮОМШӨ-ний даатгалын сангийн зарлага 250.7 (7.6 дахин) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлөв.

Ажилгүйдлийн даатгалын сангаас дээрх хугацаанд 12216 хүнд 27.3 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад тэтгэмж авагчид 1594 (15 хувь) хүнээр, олгосон тэтгэмжийн хэмжээ 1221.6 (4.7 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн аж. Нийгмийн даатгалын сангаас мөн хугацаанд 456.2 мянган хүн тэтгэвэр авсны 76.1 хувь нь өндөр насны тэтгэвэр авагч, 15.3 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр авагч, 8.6 хувь нь бусад (тэжээгчээ алдсаны болон цэргийн тэтгэвэр) тэтгэвэр авагчид байв.

Нийгмийн халамжийн сангаас энэ оны эхний хагас жилд 2.3 (давхардсан тоогоор) сая хүнд 1002.4 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ, хөнгөлөлт олгосон нь өмнөх оны мөн үеийнхээс нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдагчид 56.7 (2.5 хувь) мянгаар, үйлчилгээнд олгосон тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ, хөнгөлөлтийн хэмжээ 364 (57 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

Засгийн газраас цар тахлын үед иргэдэд мөнгөн дэмжлэг олгох тухай тогтоолын дагуу энэ оны 6 дугаар сарын байдлаар 3.4 сая иргэнд 1010.5 их наяд төгрөгийн мөнгөн дэмжлэг олгожээ. Нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдагч, тэдгээрт олгосон тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ, хөнгөлөлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс нэмэгдэхэд “Хүүхдийн мөнгөн тэтгэмж” авсан 0-18 хүртэлх насны хүүхдийн тоо 46.8 (4 хувь) мянгаар, олгосон тэтгэмжийн хэмжээ 344.8 тэрбум (90.9 хувь) төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Нийгмийн халамжийн тэтгэвэрт 2021 оны эхний хагас жилд 57.7 мянган хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс 2.1 (3.8 хувь) мянган хүнээр, олгосон тэтгэврийн хэмжээ 22.3 (32 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдлээ. Нийгмийн халамжийн тэтгэвэрт хамрагдсан иргэдийн 67.5 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй, 25.7 хувь нь тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд, 6.6 хувь нь ахмад настан, 0.2 хувь нь 16 насанд хүрсэн одой иргэн аж.

Нийгмийн халамжийн тэтгэмжид дээрх хугацаанд 106.6 мянган хүн хамрагдсаны 54.2 хувь нь асаргааны тэтгэмжид, 45.8 хувь нь онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжид хамрагдав. Нийгмийн халамжийн тэтгэмжид мөн хугацаанд 51.3 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеийнхээс 5.9 (12.9 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ. 18 хүртэлх насны 1.2 сая хүүхдэд 723.9 тэрбум төгрөгийн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2021 оны эхний хагас жилд олгосныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.


Сэтгэгдэл

Зочин [202.131.225.197] 2021-07-27 01:31:32

ene ih mungu taraasnaar huns baraanii une nemegdej hudaldaachidiin ahuin amidrald nemer bolloo doo

Зочин [172.58.143.156] 2021-07-25 19:48:12

ANU-d Walgreens gej Ulsiin suljee delguur haa saigui baidag. Huviin hevshil terentei orsoldoj baij ashig oldog. Huviin hevshil uniig duraaraa nemeh yamarch bolomjgui! 30 jiliin omno Mongold baisan l daa ustgachihsan yum

Зочин [172.58.143.156] 2021-07-25 19:44:32

Iim ih mongoor ded butets uildveree hogjuulehsen

aagii [66.181.161.39] 2021-07-25 16:21:37

cairan mongo ene mongoor emneleg vildwer bairisan bol ch

Zochin [66.181.185.169] 2021-07-25 13:33:43

Энэ ч америкийн төсөв шиг л тоо бичих юм. Тоо мэдэхгүй. Юу ч хамаагүй бичнэ. Ичдэггүй юм байх даа

zochin [66.181.161.72] 2021-07-25 12:56:36

300.0 -aas uur mungu ogoogui

Зочин [202.9.46.166] 2021-07-25 05:17:08

Өр тавьж халамж тараагаад байдаг чинь ариун явдал уу?

Зочин [66.181.181.176] 2021-07-25 04:50:50

Баахан хятадын хүүхдүүдийг төрүүлдэг хүүхнүүдийг мөнгөөр угжих хэрэггүй.

Зочин [192.82.70.66] 2021-07-24 22:30:02

Ажлын байргүй байж халамж зогсоо гэж юу солиороод байдаг юм бэ.Хамгийн глл нь ажлын байр ажлын байр л хэрэгтэй

Зочин [103.80.210.183] 2021-07-27 09:32:13

ажил хийг ч нь ажын хөлсөө өгөхгүй луйварддаг гээд ажил олгогч нь ажиллах хүн алга гээп энэ байдлыг засах арга байгаа даа. улсаас хяналт сайн тавь.

Зочин [172.58.143.156] 2021-07-25 19:54:30

Ajliin bair bainaa ajillah hun oldohgui bna

Иргэн [67.247.107.106] 2021-07-24 20:05:00

Халамж хангалттөй өглөө. Одоо улсаа ирээдүй хойч үеэ өрнөөс гаргая.

Бага мөнгө байнаа. [122.201.22.100] 2021-07-24 09:56:44

Оффшорт 17 тэрбум доллар зүгээр л байж байна . Тэр мөнгөө оруулж ирэе ээ . Рио тинто гуай монголоос жилд 20 тэрбум долларын баялаг хулгайлж гаргаж байнаа . Тэрний 50 хувийг нь хүртэе ээ . Сэлэнгэд байгаа хүдрийн ордоо эргүүлж авья аа . 110 сая тонн нөөцтэй орд доо . Авах ёстой юм аа баялгийн хувиа аа авцгаая аа . Гадаад өрөө ч төлөе .

Зочин [203.91.115.44] 2021-07-24 09:04:31

Маш их мөнгө идэж уусандаа хулгайчууд

Unfollow [103.80.211.124] 2021-07-24 05:36:26

Too bodoj chadaxgui xudal medee oruulaad. Oligtoi setguulch avchij chadaxgui uruvtei xaragdaj baina. 1010 terbum geech.

Зочин [172.58.143.203] 2021-07-24 05:55:27

Bitgii bhudal shaagaarai

Khaliun [202.126.90.81] 2021-07-24 04:50:39

Yamar humuust ene demjleg olddogiin bol

Юлуй [202.55.188.97] 2021-07-24 04:27:31

Төрийн алба хаагчид иргэдтэй зэрэгцэж халамж аваад бхыг болиул тэд цалингаа аваад каринтийлагдаж бгаа харин иргэд каринтынаас болж орлогогүй болсноос дэмжлэг авсан энэ 2 шал өөр юмыг холиод чаачхын

Зочин [66.181.160.36] 2021-07-24 04:05:22

Тооныхоо учрыг олохгүй сэтгүүлч наад гарчигаа зас!

uy [192.82.65.248] 2021-07-24 03:53:22

halamjaa zogsoo ajil hiih hun oldohoo bailaa dund dood shatnii alban hagchid arhichidiin halamjaa has huuhduuded bol olgoh estoi


20 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
20 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.