“Туулын хар түнэ” археологийн судалгааны ажил 70 хувьтай хэрэгжиж байна
НЗДТГ-ын дэмжлэгтэйгээр Нийслэлийн Соёл, урлагийн газар, ШУА-ийн Археологийн хүрээлэнтэй хамтран “Туулын хар түнэ” археологийн судалгааны төсөл хэрэгжүүлж буй. Төслийн явцтай Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү болон холбогдох албаныхан газар дээр нь очиж танилцлаа.
Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт орших түргэний голын киданы үеийн балгас буюу судлаачдын үзэж буйгаар “Ван хааны Туулын хар түнийн орд” нь дундад зууны үеийн археологийн дурсгал. Уг дурсгалыг малтан судалснаар архитектурын онцлог, он цаг, хамрах хүрээг тогтоон, хамгаалах арга зүйг боловсруулж, соёлын өв, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох олон талт ажлыг хэрэгжүүлэх боломжтой юм. Тус судалгааны ажил өнгөрсөн долдугаар сарын 10-наас эхэлсэн бөгөөд одоогоор 70 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна.
Ордны туурийн орчимд барилгын материалын үлдэгдэл ихээр илэрч буй гэнэ. Тэдгээрийн дотор 1000-аас дээш хэмд хэт шатаасан тоосго, дээврийн ваар зэрэг үйлдвэрлэлийн хаягдал цөөнгүй олдож байгаа нь ордноос холгүй, Туул голын савд орон нутгийн түүхий эд ашиглан, барилгын материалын үйлдвэрлэл явуулж байсныг шууд гэрчилж байна хэмээн ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн удирдлага, судалгааны ажлын багийнхан хэллээ.
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн түүхэн ач холбогдол бүхий тус дурсгалын судалгааны ажлыг цаашид үргэлжлүүлэн хийх, нийслэл орчмын түүх, соёлын дурсгалуудыг мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллагын судалгаа, шинжилгээнд үндэслэн сэргээн засварлаж, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгож, эдийн засгийн эргэлтэд оруулах талаар онцгойлон анхаарч байгаагаа илэрхийлсэн. Мөн Ажлын хэсэг байгуулан нарийвчилсан төлөвлөлт бүхий төслийг ойрын хугацаанд хийж, нийслэлийн төсөв болон гадаад, дотоодын төсөл, арга хэмжээний хүрээнд хөрөнгийг шийдвэрлэх боломжийг судлах талаар холбогдох байгууллагуудад чиглэл өглөө.
Сэтгэгдэл
зочин [59.153.86.45] 2021-08-09 01:38:46
албан тушаалд суучихаад бүхнийг мэддэг болсон гэдэг мулгуу хүмүүсээс салвал монгол монгол улс хөгжинө .тэр нөхөр очиж үзэж байна гээд цаг хугацаа ,шатахуун үрж байхаар зураг бичлэгийг нь үзээд санхүү өөр бусад эрх зүйн боломжоор нь хотоос дэмжих ажлаа өрөөндөө шийдээд өөр олон ажил амжуулаад байсан бол .
Зочин [66.181.178.220] 2021-08-15 08:09:49
яг тийм айлын хот руу өнгийж буй боохой мэт харагдаж байна даа:. дээд тэнгэрээс ван хааны сүнс хараад огиж байгаа даа.
Зочин [103.57.94.200] 2021-08-08 15:48:57
Эсгий хийх газар нохой хэрэггүй гэдэгсэн. Архилогчид ажлаа хийхэд сэтэртэнгүүд очиж үүрэгддэг моод хуучрахгүй юм аа.
Zochin [103.229.120.118] 2021-08-07 17:04:59
Энэ нөхдүүд танилцаад яахав дээ.Ямар нэмэр байх юм биш.Толгой хүрэх ч үгүй
Зочин [202.126.90.152] 2021-08-08 15:07:52
танилцах биш салхинд гарангаа хүүхэндэж яваа юмаа танилцаад наад МАНгаруудын толгой ойлгохгүй
Зочин [202.9.46.20] 2021-08-07 12:41:42
Ali ert eniigee ood ni tatmaar baisan yum.
Зочин [202.9.46.156] 2021-08-07 08:48:08
Uhaj bgaa bagiin ahlagch hen be neg teneg dargiin ner garaad baih yum.Dargad faldigadahaa bolimoor yum