ЭМЯ: “КОВИД-19" халдварын 1453 тохиолдол бүртгэгдлээ

Улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагт "КОВИД-19" халдварын 1453 тохиолдол бүртгэгдэж, 1960 иргэн эдгэрлээ. Эдгээрээс Улаанбаатар хотод 343, хөдөө орон нутагт 1110 тохиолдол бүртгэгдсэн байна. Уг өвчний улмаас 61-ээс дээш насны хоёр иргэн нас барсан, Улаанбаатар хотод нас баралт бүртгэгдээгүй талаар ЭМЯ цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.
Сэтгэгдэл