Өвөрхангай аймгийн музейн хүн чулуу

Aдмин / Технологи

Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотын музейн үзмэр болон хадгаламжийн фондод хөдөө орон нутгаас болон хаанаас авчирсан нь тодорхойгүй хэсэг хүн чулуу бий. Энд нийтдээ толгойтой, толгойгүй зургаан хүн чулууны бие, мөн таван толгой хадгалагдаж буй.
1926 онд П.К.Козлов Хайрхандулаан сумын Их модны ам хэмээх газарт үзэж тэмдэглэсэн хоёр, Арвайхээр хотоос урагш Ноён тал хэмээх газарт байсан хоёр хүн чулуу, Сант сумын Өгзөг хэмээх газарт байсан нэг хүн чулууны толгой зэрэг дурсгалуудын анхны байршил нь тодорхой мэдэгдэж байна. Эдгээр дурсгалаас жишээ болгож нэгэн хүн чулууг тодруулж бичвэл:
Саарал өнгийн боржингоор нарийн сайн урлаж хийсэн завилан сууж байгаа хүний дүрст хөшөө энд бий. Баруун гартаа жижиг ваар барьж зүүн гараа хэвлийн дээгүүр хөндлөн тавьсан байдалтай, дор нь тусгай суурьт суулгах углуурга гарган зассанаараа нэлээд онцлог юм. Буруу энгэртэй, эргэдэг өргөн захтай дээл өмсч дөрвөлжин ялтсан чимэгтэй бүс бүслэсэн ба бүснээс олон тооны эд хэрэглэлийн зүйлс унжуулжээ. Үүнд: чанх өмнөө жишүү бариултай чинжал хутга, баруун ташаанд дүгрэг хавтага болон шулуун ба махир хэлбэртэй хоёр зүйлийг дугуйрсан урт оосроор зүүсэн агаад зүүн ташаандаа урт, богино хос хутгыг мөн ижил урт оосроор унжуулжээ. Түүнчлэн эдгээрийн ард гурван сул оосор унжиж буй. Энэ хөшөөний хийц загвар болон дүрсэлж гаргасан эд юмс, хувцасны хэлбэр дүрс нь Түрэгийн үеийн хүн чулуун дурсгалын хамгийн нийтлэг онцгой хэлбэрийг бүрэн хадгалжээ. Нэг сонирхолтой зүйл буй нь эл хүн чулуу өөрийн хийц загвар, хэмжээ, чулууны төрөл ялгаа зэргээрээ мөн энд хадгалагдаж байгаа Ноён тал хэмээх газраас авчирсан нэг хүн чулуутай тун адилхан байгаа нь эдгээрийг нэгэн цаг үед, нэг л хүн бүтээсэн дурсгал гэж бодмоор байдаг. Уг хөшөөний нийт өндөр 123 см, мөрний өргөн 55 см, зузаан нь 27-34 см юм.
Ашигласан ном зохиол
Memoria Saecularis Sakari Palsi. Aufzeichnungen von einer forschungspeise nachder nordlighen Mongolei im yahre 1909 nebst bibliographien.Bearbeitet und herausgegeben von Harry Halen. Helsinki, 1982.
Д.Баяр. Өвөрхангай аймгийн нутагт буй Түрэгийн үеийн хүн хөшөөний тухай // Studia аrcheologica. Тom. XIII, Fasc. 4. УБ., т. 29-52.
Г.Гонгоржав, Г.Энхбат. “Монгол нутаг дахь түүх, соёлын дурсгал” толь бичгийн хэрэглэгдэхүүн бүрдүүлэх экспедицийн өдрийн тэмдэглэл. СӨТ, УБ., 1997.
Монгол нутаг дахь түүх, соёлын дурсгал (Сэдэвчилсэн лавлах). УБ., 1999, т. 113.
image
image


Сэтгэгдэл

Зочин [103.80.210.183] 2021-09-13 00:53:32

наад хүн чулуунуудаа хуулбарлаад 76-н гэрийн үүдэнд тавьчих. буруу явж байгаад эцэстээ ийм болно гэж өдөр бүр сануулж байгаад үүргээ гүйцэтгэнэ.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.