Ус бохирдуулсны төлбөр төлөхгүй бол "Оюу Толгой" ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнө

Aдмин / Улстөр


Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газарт “Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авах үүрэг даалгавар өгснөөс хойш зургаан хоногийн хугацаа өнгөрч байна.

Өгсөн үүрэг даалгаврын явцын талаар Усны газрын дарга З.Батбаяр өнөөдөр /2026.03.26/ Ерөнхий сайдад мэдээлэл өглөө. “Оюу толгой” ХХК-ийн зүгээс хаягдал усны дүгнэлт гаргуулах болон усны аудит хийлгэх тухай албан бичгийг Усны газарт ирүүлсэн талаар мэдээлэв.

Энэ дагуу усны аудитын ажлын даалгаварт Усны газар саналаа тусгуулахаар ажиллаж байгаа юм байна. Харин ус бохирдуулсны төлбөр авах тухайд тус компани хаягдал усны дүгнэлт гаргуулахаа илэрхийлсэн нь тодорхой хэмжээний ахиц мөн гэж Усны газрын дарга З.Батбаяр хэллээ.

Гэхдээ тус компаниас ус бохирдуулсны төлбөрийг энэ жилээс тооцож авах биш 2020 оноос хойш бохирдуулсан усны хэмжээг тооцож, төлбөрийг нөхөн авна гэсэн Ерөнхий сайдын байр суурийг хатуу хамгаална гэж илэрхийллээ.


Сэтгэгдэл

Зочин [202.72.243.182] 2026-03-27 09:25:36

зөв ш дээ

Иргэн [59.153.86.144] 2026-03-27 08:45:47

Маш зөв. Ерөнхий сайд зөв асуудлыг хөндөөд сайн ажиллаж байна. Тус компаниас үйл ажиллагаа явуулсан өдрөөс эхлэн авах нь зөв. Жирийн иргэд бид үнэгүй ус хэрэглэдэггүй, тэр тусмаа байгалийг бохирдуулж эд баялагийг нь авч байж усны төлбөр төлөхгүй байж яав ч болохгүй. НҮГЭЛ болж байгаа шдэ

Зочин [202.72.243.34] 2026-03-27 08:39:22

Ус чандмань эрдэнэ гэдэг гэтэл манайх гүний цэвэр усаа ямарч үнэ төлбөргүй өдөрт хэдэн мянган тонноор өчнөөн жил ашиглуулад говио цөл болгож байгаа, энэ гэрээ байгуулахдаа анхнаасаа тусгах естой байсан тэгсэнээ өчнөөн өрөнд орчихсон ч байх шиг арай дэндүү гэрээ эрүүл ухаанаар хийсэн юм уу

Тууштай байх шаардлагатай. 5 жил лав болох байх. [103.212.119.235] 2026-03-26 23:20:08

Анхнаасаа л усныхаа мөнгийг авч байхгүй яасан юм бэ дээ? Бүх гэрээ, тохиролцоо үйлчлээд удасны дараа ийм асуудал босгох ч хэцүүдээ. Гэхдээ 2-3 засгийн газар ТУУШТАЙ хэдэн жил тэмцвэл үр дүнд хүрэх байх. Эс тэгвээс …


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.