Архангай аймаг сургууль, цэцэрлэгийн хичээлийг ирэх сарын 01-ний өдрийг хүртэл цахимаар явуулахаар боллоо

Aдмин / Орон нутаг

Архангай аймаг цэцэрлэг, сургуулийн хичээлийг ирэх сарын 01-ний өдрийг хүртэл цахимаар явуулахаар боллоо.

Тодруулбал:

- Коронавирус /Ковид-19/ халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан аймгийн хэмжээнд хүүхдийн цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг 2021 оны аравдугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд цахимаар явуулах,

- 2021 оны есдүгээр сарын 13-ны өдрөөс эхлэх Багшийн сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн багш, оюутнуудад байгууллагын төсвөөр түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийж, үйл ажиллагааг нь эхлүүлэхийг Багшийн сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал, эрхлэгч нарт үүрэг болгох,

- Эрдэнэбулган сумын гадна талбайд худалдаа эрхэлдэг намрын хүнсний ногоо худалдаалах цэгийг халдвар хамгааллын дэглэмийн дагуу тусад нь байрлуулж, хяналт тавьж ажиллахыг Эрдэнэбулган сумын Засаг даргад үүрэг болгох,

- "Ковид-19" цар тахлын вирусийн мутацлагдсан “дельта” хувилбар нийт хүн амын дунд өргөн тархаж буйтай холбоотой сумын Онцгой комисс тархалтынхаа түвшинг долоо хоног тутам үнэлж, тухайн тархалтын түвшинд тохирсон хариу арга хэмжээг бие даан шуурхай авч ажиллах, үйлчилгээний болон хөдөлгөөний хязгаарлалт, тусгаарлан ажиглах болон тусгаарлан эмчлэх байрыг дайчлах үйл ажиллагааг санаачилгаараа даруй шийдвэрлэн, тогтоосон горим тусгай шаардлагын хангалтад хяналт хийж, зөрчиж буй этгээдэд мэдэгдэл хүргүүлэн хариуцлага тооцож, Шуурхай штабынхаа үйл ажиллагааг улам эрчимжүүлж хариуцлагатай ажиллахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болгох,

- Аймаг, сумын нутгийн захиргаа, төрийн үйлчилгээний байгууллагууд ажлын тусгай горимоор халдвар хамгааллын дэглэмийг баримтлан үйл ажиллагаагаа тасралтгүй, хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлж, нийт албан хаагчдын 30 хүртэлх хувийг тусгай шаардлага хангаж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ажиллуулахыг аж ахуй нэгж, байгууллагын дарга, захирал нарт даалгах,

- Улаанбаатар хот, орон нутаг, сум хооронд зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Цагаан хаалганы хяналтын постод ажиллах алба хаагчдыг томилж ажиллуулах,

- Худалдаа, үйлчилгээний газрууд, гэртээ найр хурим зохион байгуулахгүй байх талаар мэдэгдэл шаардлага хүргүүлэх, олон нийт цугларсан газруудад эргүүл хяналт гаргах зэрэг шийдвэрийг гаргажээ.


Сэтгэгдэл

Зочин [103.80.210.183] 2021-09-13 00:45:53

2-н хооронд ингэж байхаар цахимаар хийх байлаа. МҮҮНчин тэнэгүүдийн тэнэглэлд хязгаар үгүйг байнга харуулчих юм даа.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.