С.Эрдэнэцогт: МоАХ-ны дэргэд эрх чөлөө, шудрага ёс, ардчиллын үнэт зүйлсийг түгээх " Ардчилал, шинэ бодлогын төв " байгуулагдлаа

Aдмин / Нүүр

Олон улсын ардчиллын өдрийн мэндийг МоАХ-ны дэргэд эрх чөлөө, шудрага ёс, ардчиллын үнэт зүйлсийг түгээх, улс орны хөгжлийн бодлогод шинэ төлвүүдээр хувь нэмэр оруулах , залуу манлайлагчдыг бэлтгэх зорилготой " Ардчилал, шинэ бодлогын төв " байгуулагдан үйл ажиллагаагаа эхлүүлсэн таатай мэдээгээр дэвшүүлж байна. Өмнөх алдаа онооноосоо бодитой дүгнэлт хийхгүйгээр угтах ирээдүйгээ зөв тодорхойлохгүй.

Тиймээс соён гэгээрүүлэх ажил туйлын чухал. 1993 онд Германы Конрад Адуэнэрийн сан Улс төрийн боловсролын академи байгуулан 2008 он хүртэл ажиллуулахдаа монголчуудад шинэ нийгмийн талаарх ойлголтууд өгөх, боловсон хүчин бэлдэх, ном товхимол хэвлүүлэх, техникийн туслалцаа үзүүлэх зэрэгт 2,3 тэрбум төгрөг зарцуулсан гэсэн тооцоо бий.

Ардчилал хөөсрөх,ардчиллыг хараагч бүхэл бүтэн үе цэвдэг өсч төлөвших, нам төрийн нэрээр гадны дотны шуналтнуудад толгой дээрээ шээс баас цацуулан хүлцэнгүйрэх зэрэг нь үнэт зүйлсийг өөрийн болголгүй нийтээрээ харанхуй байгаатай шууд холбоотой. Монголын хөрсөнд буух шинэ дэвшилтэт үзэл санаа, үндэстнээрээ нэгдмэл тэмүүлэлд хүрэх үйл ажиллагаа одоо ус агаар лугаа хэрэгтэй, хэмээн МоАХ-ны Хэрэг Эрхлэх Газрын дарга С.Эрдэнэцогт мэдэгдсэн байна.


Сэтгэгдэл

Иргэн [59.153.114.199] 2021-09-13 13:38:28

АН худлаа!!

МоАХ ингэж "дүгнэх" эрхийг хэн өгсөн юм бэ??? Новшнууд вэ. [202.131.225.53] 2021-09-13 08:22:45

Монголчууд бид тэгээд "нийтээрээ харанхүй байгаа" юм уу? Эрдэнэцогт гэдэг энэ муу юм биднийг ингэж дүгнэдэг хэн юм бэ? МоАХ бол МоАХ-аараа байж байг. Биднийг нийтээр нь ингэж харлуулдаг эрх эдэнд хэн өгсөн юм бэ? Муусайн хогийн юмнууд.

зочин [124.158.64.39] 2021-09-13 08:14:07

Шал хэрэггүй юманд санаа зовждээ.Эрдэнэцогт тэгээд цалин авахуу харин гай байна Манай АН-д энэ мэт хэрэггүй ажилд зарцуулах мөнгө байхгүй хаанаас хэний мөнгөөр санхүүжүүлэх юм.больж үз.Энэ залуучууд ухаан дутаад мэдлэг боловсролгүйдээд байгаа зүйл огтхонч байхгүй,харинзөнөсөн сөнөрч буй тархитай Батүүл,Гарамгай,Эрдэнэ нарын зэрэг хуучин удирдлага бүхэлдээ үхэж далд ор..Баярцогт мэтийн хулгайч нар зүгээр л зайлахад бүх юм хэвийн болно Юун төв.Хэнд хэрэгтэй юм.Хэдэн төгрөг тонших нэг арга.

Зочин [202.126.90.20] 2021-09-14 00:09:11

Естой нэг голыг нь олоод хэлчихлээ. Эдний бодлого бол улс орныг үймүүлэх, засаг, төрийн ажилд аль болохоор саад хийх, монголчуудыг нийтээр нь ажилгүй байлгаж, архинд умбуулах!!! Та нар гүйцэтгэх засаглалын ажлыг дэмж! Ямар үхсэн элэнцгий чинь улс төрд сурарцах! Дэлхийн улс төр хаашаа эргэхийг хэн ч хэлэхгүй байхад??? Ээ чааваас даа!!


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.