ХААН Банк “IT-ийн оюутнуудад зориулсан цалинтай дадлагажуулах хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүллээ
Мэдээллийн технологи хүн төрөлхтний амьдралын салшгүй нэгэн хэсэг болж буй энэ үед цахим банкаар тэргүүлэгч ХААН Банк “IT-ийн чиглэлээр суралцаж буй оюутнуудад зориулсан цалинтай дадлагажуулах хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүллээ.
Эдгээр залуус сүүлийн хоёр сарын хугацаанд ХААН Банкны холбогдох газарт цалинтай дадлага хийж, өнгөрсөн баасан гарагт батламжаа гардан авлаа. “Цалинтай дадлагажуулах хөтөлбөр”-т хамрагдсан оюутнуудаас 8 дадлагажигч энэ оныг дуустал үргэлжлүүлэн ажиллаж, улмаар их сургуулиа төгсөх хүртлээ дадлагажих боломжтой болсон бол нэг оюутан ХААН Банкны хамт олонтой нэгдэж, үндсэн ажилтнаар ажиллахаар боллоо. Харин бусад оюутны хувьд сургуулиа төгссөний дараа ХААН Банканд ажилд орох боломж нээлттэй аж.
Хөтөлбөрт хамрагдсан оюутнуудад батламж гардуулах ёслолын үеэр ХААН Банкны Хүний нөөц хариуцсан дэд захирал Ш.Ганбямба “ХААН Банк бол хүн өөрөө хичээвэл карьерийн хувьд өсөн дэвжих боломжоор дүүрэн, шинэ зүйлийг хийж, бүтээж, туршиж, амьдруулан нутагшуулж болдог байгууллага гэж би хардаг. Та бүхнийг энэ хамт олны нэг хэсэг байх, хамт ажиллахад ямар байдаг вэ гэдгийг төлөөлөх, зөв, үнэн мэдээллийг өгөх хүмүүс байгаасай гэж хүсэж байна” гэж өгүүлсэн юм.
Мөн энэ үеэр Мэдээллийн технологи хариуцсан дэд захирлын орлогч Б.Ариунболд “Банкийг зөвхөн бизнесийн байгууллага гэж хардаг, ойлгодог үе өнгөрч байна. Бидний хувьд өөрийн гэсэн технологийг бий болгож, цахим шилжилт хийж буй. Өөрөөр хэлбэл, өдөр өдрөөр технологийн компани болон тэлж байгаа энэ үед шинэ мэргэжилтнүүд, чадварлаг боловсон хүчнээр эгнээгээ тэлэх нь маш чухал” гэж онцолж байлаа.
Өнгөрсөн хоёр сарын хугацаанд орчин үеийн хамгийн шинэ, дэвшилтэт техник технологиуд дээр ажиллаж, банкны хэмжээнд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдэд бодит хувь нэмрээ оруулсан тухай сэтгэгдлээсээ дадлагажигч Б.Баярбаатар хуваалцахдаа “Энэ хөтөлбөрт хамрагдаад ХААН Банканд үндсэн ажилтнаар ажиллах болсондоо маш их баяртай байна. Өнгөрсөн 6-р сард дадлага хийхээр ирж байхдаа юу хийх, хэрхэн ажиллах талаараа бодож төсөөлсөн зүйлгүй байлаа. Дадлагажих явцад биднийг зааж чиглүүлэн, сурч мэдэх боломж олгосонд баярлалаа” гэсэн юм.
Мөн дадлагажигч Э.Эрмүүн “ Би “Томүжин” альтернатив сургуулийн 12-р ангийг төгссөн. Зуны амралтыг үр бүтээлтэй өнгөрүүлэх хүслээр дадлагажих хүсэлтээ гурван газарт гаргаад энэ хөтөлбөрт тэнцсэн. Дадлага хийхдээ мэдэж сурсан бүх зүйл маань цаашид надад хэрэг болно гэдэгт итгэлтэй байна. Би цаашид хиймэл оюун ухаан, data science чиглэлээр суралцах хүсэлтэй” гэв.
Ташрамд, чадварлаг, манлайлагч мэргэжилтнүүдийг сурган бойжуулах “IT-ийн чиглэлээр суралцаж буй оюутнуудад зориулсан цалинтай дадлагажуулах хөтөлбөр”-ийг ХААН Банкнаас жил бүр уламжлал болгон хэрэгжүүлэх юм.
Монгол-Австрийн бизнес форумын талаар мэдээллээ
АН-ын бүлэг: С.Зориг агсны амь насаа алдсан хэргийн материалыг нууцаас бүрэн гаргахыг шаардлаа
НЭРИЙГ НЬ АШИГЛАГЧ “ЭРЭЭ ЦЭЭРГҮЙЧҮҮД” ЦӨМ С.ЗОРИГИЙГ ТАЙВАН НОЙРСУУЛ…
Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ
О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах, дахин төлөвлөх цаг болсон
Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ
Б.Энхбаяр: Нэг хүн 500 саяын захиалга өгч улс төрчийг "social bully" хийсэн. Үнэ өртөг нь нэмэгдсэн байна
ТҮГЖРЭЛЭЭС ҮҮДЭН ЖИЛД ӨЧНӨӨН ИХ НАЯД ТӨГРӨГ САЛХИНД ХИЙСДЭГ
Нэрд гарсан юмнуудад нэг ч өөдтэй “амьтан” байхгүй