Талибууд амлалтаасаа ухарвал хазарачууд зэвсэгт тэмцлээ үргэлжлүүлэхээр төлөвлөж байна

Aдмин / Гадаад мэдээ

МОСКВА. /TASS/. Хэрэв “Талибан” хөдөлгөөн амлалтаасаа ухарч, харгислал дарангуйллаа зогсоохгүй бол тэдний эсрэг зэвсэгт тэмцлээ үргэлжлүүлнэ гэж Афганистаны гол угсаатнуудын нэг болох Хазара үндэстний удирдагч, тус улсын дэд Ерөнхийлөгч асан Мохаммад Карим Халили мэдэгджээ.
“Өнөөдөр бид талибуудын байгуулсан сайд нарын түр танхимыг харлаа. Энэ үйл явцыг үргэлжлүүлэх нь улс төрийн бусад хүчин, угсаатны бүлгүүдын хувьд байж болшгүй зүйл юм” гэж Халили мэдэгдсэн байна. “Энэ байдлыг тажик, узбекүүд тэвчихгүй бөгөөд хазарачуудтай хамт тулааны талбар луу буцна гэдэгт эргэлзэхгүй байна” гэж тэрбээр хазарачууд талибуудын эсрэг зэвсэгт тэмцэлд нэгдэхэд бэлэн байгаа эсэх талаарх ТАСС-ын сурвалжлагчийн асуултад хариулахдаа хэлсэн байна.
Үүний зэрэгцээ тэрбээр засгийн эрхэнд гарсан “Талибан” хөдөлгөөн бүх ард түмэнд өөрсдийн хүслийг тулгахгүй байж, иргэний дайн гарахаас зайлсхийнэ гэж найдаж байгаагаа илэрхийлэв. "Талибууд 90-ээд оноос сургамж авч, олон улсын шахалтаар бүх талыг хамруулсан Засгийн газар байгуулж, мөн харгислал дарангуйллаасаа татгалзаж, ард түмэнд өөрсдийн хүслийг тулгахгүй гэж бид найдаж байна. Түүнчлэн Афганистаныг 90-ээд оных шиг иргэний дайны ангал руу оруулахгүй байх тал дээр бид урьдын адил хүчин чармайлт тавьсаар байна" гэж Халили хэлэв.
“Ард түмнийхээ амь нас, үндсэн эрхийг хамгаалах зэвсэгт тэмцлийн зам руу биднийг түлхэх хэрэггүй” гэж Хазара үндэстний удирдагч анхааруулжээ.
Түүний хэлснээр, Афганистанд үүсээд буй нөхцөл байдал нь зөвхөн дотоодын асуудлаар хэмжигдэхгүй бөгөөд дэлхий нийтэд аюул учруулна. “Ядуурал, дайн, хар тамхи, нэг талаас ард түмэн, олон улсын хамтын нийгэмлэгийн дэмжлэгтэй хууль ёсны засаглалын тогтолцоо байхгүй байгаа нь Афганистаныг дахин террорист бүлэглэлүүдийн үүр болох шалтгаан болохгүй гэж найдаж байна. Ингэвэл улс орныг устгаад зогсохгүй олон улсын аюулгүй байдалд аюул учруулна" гэж Халили хэлсэн байна.
Гани эх орноосоо дүрвэсэн тухайд
Афганистаны Ерөнхийлөгч асан Ашраф Ганигийн Засгийн газар тус улсын улс төрийн бүх хүчин, угсаатны бүлгүүдийн ашиг сонирхолд нийцсэн танхим байгуулах тухай “Талибан” хөдөлгөөний төлөөлөгчидтэй байгуулсан Үндэсний эвлэрлийн дээд зөвлөлийн хэлэлцээрийг нураасан гэж Халили хэлжээ.
"Ашраф Ганиг Ерөнхийлөгч байх хугацаанд бид “Талибан”-тай энх тайванч бодлого баримталж байсан. Би тайван замаар хэлэлцээ хийх арга замыг санаачлагчдын нэг байсан бөгөөд Үндэсний эвлэрлийн дээд зөвлөлөөс энэ санаачилгыг урагш ахиулсан. Бид бүх ястан үндэстэн, улс төрийн хүчний эрхийг хүлээн зөвшөөрөх Засгийн газар байгуулахаар тохиролцсон бөгөөд талибууд ч үүнийг хүлээн зөвшөөрсөн. Гэвч Ганигийн Засгийн газар энэ төлөвлөгөөг нураасан. Тэрбээр нууцаар зугтаж, бүхнийг "Талибан"-д үлдээснээр энэ бүлэглэлд ноёрхлоо тогтоох нөхцөлийг бүрдүүлсэн" гэж тэрбээр хэлсэн байна.
Хазарачууд гэж хэн бэ?
Хазарачууд бол Афганистаны олон ястан үндэстний нэг юм. Хүн амын дийлэнх нь Афганистаны зүүн хэсэгт орших Кабул, баруун нутгийн Херат мужууд болон тус улсын хойд бүс нутагт төвлөрдөг. Шашны хувьд тэд шиит-имамитууд ба шиит-исмаилитууд юм. Сүүлийн жилүүдэд Афганистанд хүн амын тооллого хийгдээгүй тул хэчнээн хазара байгаа талаар яг тодорхой мэдээлэл байдаггүй байна. Халилигийн хэлснээр, шиит шашинт хазара нар бол Афганистаны гурав дахь том угсаатан юм. Дайны 40 жилд сая сая хазара хүн Иран, Пакистан, Европ, Австрали, Хойд Америкийн орнууд руу цагаачлан гарчээ.
1990-ээд онд хазарачууд Умард эвслийн бүрэлдэхүүнд тажик, узбек үндэстнүүдтэй хамт талибуудтай байлдаж байжээ. Энэ оны наймдугаар сард “Талибан” хөдөлгөөн засгийн эрхэнд гарсны дараа тус хөдөлгөөний дайчид Афганистаны төв хэсэгт орших Бамиан мужид босгосон шиит шашинт зэвсэгт дайчдын удирдагч Абдул Али Мазаригийн хөшөөг дэлбэлжээ. Абдул Али Мазари нь хазарачуудын эрх ашгийг төлөөлсөн Исламын эв нэгдлийн намыг үүсгэн байгуулагч юм.
Мохаммад Карим Халили Абдул Али Мазариг нас барсны дараа 1990-ээд оны дундуур энэ намын удирдагч болжээ. 2004-2014 онд тэрбээр Хамид Карзайн засаг захиргаанд Афганистаны хоёр дахь дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байв. 2017 оноос хойш Үндэсний эвлэрлийн дээд зөвлөлийг удирдсан байна. Хазарачуудын намын даргын хувиар тэрбээр энэхүү угсаатны төлөөлөгчид болон талибууд хоорондын хурцадмал байдлыг энхийн хэлэлцээ хийх замаар шийдвэрлэхийг оролдож байжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг


Сэтгэгдэл

Ирг [124.158.70.139] 2021-09-25 15:14:41

Уйгур турэг гарлын Зучийн улсад дагаар орсон ундэстэн болохоор манай хамаг Монголд хамаардаггуй маргах шалтгаан биш л байх даа.

МАРШИЛ.Л.Д.ЭРДЭНЭБАТ.МН.КОМ [192.82.71.176] 2021-09-24 16:33:40

ТАЛИБУУД.МОНГОЛ.ТАГНУУЛ

Сс [202.55.188.35] 2021-09-24 16:17:09

Хазарачуудыг бүүр эртний хазар гдг нэршилтэй үндэстнүүдтэй холиод болсон болоогүй хов олоод сонсчихсон баасны ялаанууд их байнаа хаха. Лаларуудтай уулзаж ярьж үзэхсэн. Бандаашаа олигтой угаагаагүй юмнууд байдаг даа. Өнөө маргаашын хоол, халтуур, бие биенээ дамлаж хэмлэж амьдардаг, баян болж харагдахын тулд бүгд баастай цувдай унжуулдаг гэсэн ойлголттой болчихсон тэгээд хөгшин залуугүй гэдэс гүзээ хөлс хир, өвчин нерв… Бүгдийг нь их хядлагад оруулж цэвэрлэвэл таарна

Сс [202.126.90.85] 2021-09-25 11:45:57

Бас бензинээр егөөдчихжээ. Чиний үнэн байдлыг чинь хэлчихсэн чинь шар чинь хөдлөөд байгаамуу? Догшин цаашаа та нарыг хоморголон устгамаар байна. Оркын армиудаа

Зочин [43.242.243.63] 2021-09-25 05:48:03

Заа яасан бинзен олдохгүй бачуурч үхлээ юу та? Яасан догшин хайрхан бэээ?

Зочин [202.126.88.64] 2021-09-24 09:50:02

Хазара нь тусдаа үндэстэн шүү дээ. Их монгол улсаас өмнө байсан улс шүү дээ.

Сс [202.55.188.35] 2021-09-24 16:08:31

Тэрнээс чинь ахиад өөр хазара байгаа алаа. Аймар мнддэг юм шиг шаана.

Зочин [103.229.120.245] 2021-09-24 07:11:50

laliin shashintai hazaruud pushtunuud talibuud negnee alnuu baildnuu buddist mongold yamar hamaa bn

Зочин [202.179.21.219] 2021-09-24 08:07:30

Buddhis Mongold Kamboj Thailand bas hamaagui!!!!!!!!!!

Зочин [202.179.27.222] 2021-09-24 04:06:26

undestenii negdel gehees iluu shashinaaraa yalgaatai uchraas ergen negdene gedeg utgagyu bolson gej bodoj bn. Afganistaniig hezee ch amar tauiban bailgahgui. odoo gadnaas zevsegleed hoorond n daituulna.

иргэн [202.9.46.70] 2021-09-23 14:43:24

Түүхийн хуудаснаа хазараа нар бол монгол гэжээ их байлдан дагуулалын үед эзэлсэн газар нутагийг харж үлдсэн 1000 цэрэгийн үр сад бөлгөө Хазараа гэдэг нь 1000 гэсэн утгатай арав үг юм

Сс [202.55.188.35] 2021-09-24 16:10:33

Наадуул чинь өмхий утаа шороон дотроо түгжрээд өдөр хоногоо өнгөрөөж байвал болоо гэж боддог хөлс хир гүзээндээ дарагдсан үхэр хурлийзууд. Бүгдийг нь лалуудаар устгуулмаар шээснүүд

Зочин [202.9.47.26] 2021-09-24 03:51:01

Эмээ уу.

Зочин [93.24.184.97] 2021-09-22 18:32:14

mgld bugd ireesee huuhed huchirhiilegch bas 76g kabulruu yavuulay hamtad n

Зочин [110.133.183.90] 2021-09-23 06:55:42

hazar mongoltoi yamarch hamaaralgvi hvmvvs irvvl gai l bolno

Zochin [84.189.86.251] 2021-09-22 14:07:36

Zuv shdee zugeer suuj baigaad aluulj baihaar adilhan uzeltseed mulguu talibinuudtai uzeltseh heregtei

Зочин [172.58.140.241] 2021-09-22 14:28:49

Tiishd

Зочин [66.181.161.63] 2021-09-22 12:30:10

Талиб сурагчид гэсэн үг пакистан афганистаныг дамнасан паштун гэдэг үндэстэн гололсон суннит урсгалыг шүтдэг хөдөлгөөн. Манаи хазарууд шиит урсгал шүтдэг .тэгээд нухуулаад баидаг бололтои.

zochin [202.21.107.119] 2021-09-24 09:29:25

Хазарууд нь Монголчуудтай огт хамаагүй гэж хэлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй. Халимаг цэрэг Хазарчуудтай уулзсан нь гээд Зөвлөлтийн цэргийн нэгэн халимаг офицерийн дурсамж фэйсбүүкийн groups/sergelen.international.expedition гэдэг бүлэг дээр байсан. Хазарууд нь бидэнтэй холбоотой гэдэгт би итгэж байна. Харин тэднийг авчирая гэдэг бол шал өөр асуудал. Лал шашинд орчихсон түүнийгээ дагаад сэтгэлгээ хандлага нь биднээс тэс өөр, харь хөндлөн болсон тэд ирвэл бидэнтэй олон талаараа зөрчилдөх нь тодорхой. Шашинаа л сольдоггүй юм бол бидэнтэй хэзээ ч уусаж ижилсэхгүй

Зочин [192.82.83.254] 2021-09-23 11:09:25

hazarig mongol gedgiig hen n.medeed bga yum be.mongolchyyd ydam ygsaagaa medne.hazar gsrn ylsyyd tendee ochij amidar l daa.uursduu ochij chafahgvi.ochihooroo gulug bolohoo medehgvi baij btgii hytsgaa.

Зочин [202.126.88.47] 2021-09-22 09:46:52

Талибанчууд бол алан хядагчид

Зочин [172.58.140.241] 2021-09-22 14:28:57

Tiim

Зочин [66.181.161.113] 2021-09-22 09:32:29

пээ чи одоо пастор юм уу хаашаа юм

Зочин [192.82.83.137] 2021-09-22 09:17:24

Өгөрийн Хазар Туркуудыг устгаад өгөх хэрэгтэйшт Талибууд

Zichin [84.189.86.251] 2021-09-22 14:05:24

Erguu mini harin esregeeree zugeer suuj talbinuudad aluulj bhaar adilhan uteltswed uhsen deer teneg mulguu laliin shahuntan talbinuudiig yund ni umuurdug bainas


25 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
25 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.