“Урлагийн хот Улаанбаатар” аяныг өрнүүлж эхэллээ

Aдмин / Нүүр

Нийслэлийн Соёл, урлагийн газрaaс “Урлагийн хот Улаанбаатар" аяныг өрнүүлж эхэллээ. Энэ хүрээнд дүрслэх урлагийн бүтээл туурвидаг уран бүтээлчдийг олон нийтэд таниулах, тэднийг дэмжин ажиллах зорилгоор Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Энхтайваны өргөн чөлөөний нийтийн эзэмшлийн (хуучнаар Ахмадын холбооны) талбайд орчин үeийн контемпорари бүтээлүүдийг цувралаар байрлуулах юм.

Монголын Урчуудын эвлэлийн хорооны дэргэдэх “Бий Контемпорари” арт галерейн уран бүтээлчидтэй хамтран өнөөдөр буюу есдүгээр сарын 22-ноос эхлэн МУЭ-ийн шагналт, МУУГЗ, Олон улсын “Норд арт” фестивалийн Гран при шагналт, уран барималч Аюурзанын Очирболдын “Ухамсар” хэмээх бүтээлээр аяныг эхлүүлж байна.

Уран барималч А.Очирболд нь “Амур”, “Буур Жамьян”, “Дэмүүл Арслан”, “Хотгойдын ван Чингүнжав”, “Мандухай сэцэн хатан” зэрэг алдартай баримлуудыг бүтээсэн уран бүтээлч. Нарны гэрлийг дагаж хөдөлснөөр цаг хугацааг илэрхийлж буй “Ухамсар” нэртэй уг бүтээлийг дэлхийн 192 орны бүтээлээс сонгон, НҮБ-ын төв байрны цэцэрлэгт хүрээлэнд байрлуулсан юм.

Иргэд та бүхнийг халдвар хамгааллын дэглэмээ баримтлан, тус урлагийн бүтээлийг үзэж, сонирхохыг урьж байна.


Сэтгэгдэл

Зочин [59.153.86.23] 2021-09-22 12:39:04

хуцаадаагаамбээ сүйрэх гэж байж. бинзинээ олооч

агаа [124.158.90.3] 2021-09-22 11:48:51

Ганц шинэ үйлдвэртэй болохсон ажлын байр бол өөрийгөө санхүүжүүлж чадна гэдгийг мэддэг байхсан даан ч,,,,

zochin [202.55.191.205] 2021-09-22 10:21:22

ha ha ha

Зочин [148.60.92.227] 2021-09-22 09:58:37

ylas oron hegjih tysmaa heseenyyd yran barimal heregtei!!!gehdee gazaraan olson,yu helsen ni todorhoi bol saihan!

Зочин [103.80.210.183] 2021-09-22 09:35:31

аз жаргалтай гээд хуцаад хэдэн хөшөө хийсэн өөр гавьсангүй. одоо баахан хөөсөнцөр хөшөөгөөр дүүргэх нь дээ


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.