Мэргэжлийн хяналтын байгууллагын цаг үеийн мэдээлэл

Aдмин / Эрүүл мэнд

Халдваргүйжүүлэлт:

Улсын хэмжээнд нийт 447 аж ахуйн нэгж, байгууллага, нийтийн эзэмшлийн талбай, гудамж зэрэг 60.058 м2 талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 324 объектын 127.731 м2 талбайд хийгдсэн голомтын эцсийн халдваргүйжүүлэлтэд хяналт тавин ажиллав. Хяналт шалгалтаар ариутгагч нь хувийн хамгаалах хувцас, хэрэгслийг бүрэн өмсөөгүй, халдваргүйжүүлэх бодисын хангамж хүрэлцээгүй, бодисыг зааврын дагуу ашиглаагүй зэрэг зөрчил илэрсэн байна.

Түргэвчилсэн болон ПГУ шинжилгээ:

Улсын хэмжээнд Ковид-19-ийн шинжилгээ авах явуулын болон түр 5 цэгт хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авлаа. Шинжилгээ авах цэгүүдэд яаралтай тусламж үзүүлэх багц, бэлэн байдал хангагдаагүй, иргэдэд тавих эрүүл мэндийн хяналт хангалтгүй зөрчил илэрсэн байна. Илэрсэн зөрчил дутагдалтай холбогдуулан албан шаардлага хүргүүллээ.

Вакцинжуулалт:

Улсын хэмжээнд вакцинжуулалтын 10 цэгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд яаралтай тусламж үзүүлэх бэлэн байдлыг хангаагүй, вакцинжуулах цэгийн зохион байгуулалт хангалтгүй, бичил болон шилжин ажиллах төлөвлөгөөгүй зэрэг дутагдал илэрснийг арилгуулахаар албан шаардлага өгч, мэргэжил арга зүйгээр хангасан байна.

Шалгалтад хамрагдсан вакцинжуулалтын цэгүүдэд дархлаажуулалтын дараахь урвал хүндрэл, вакцины устгал бүртгэгдээгүй байна.

Хилийн хяналт шалгалт:

Улсын хилээр орсон 872 тээврийн хэрэгсэл, 771 зорчигчдод эрүүл мэндийн хяналт хийж, энгийн горимоор нэвтэрсэн 7 зорчигчоос Коронавируст халдвар /КОВИД-19/ илрүүлэх ПГУ шинжилгээ авсан байна. Улсын хилээр гарсан 835 тээврийн хэрэгсэлд халдваргүйжүүлэлт хийж, хяналт тавьж, 826 зорчигч, жолоочид эрүүл мэндийн тандалт хийв.

Алтанбулаг боомтоос Улаанбаатар хот дахь гүний гаалийн Ти Ай Ложистик, Интердесижн дэх терминалдиудад 11 тир автомашинаар 162.5 тн бараа бүтээгдэхүүн /28.9 тн ургамлын гаралтай бүтээгдэхүүн, 21.8 тн мал амьтны гаралтай бүтээгдэхүүн, 19.5 тн мал амьтны гаралтай бүтээгдэхүүн, 92.35 тн сэлбэг хэрэгсэл, түүвэр ачаа зэрэг/ тээвэрлэгдэн ирснийг журмын дагуу хүлээн авч, халдваргүйжүүлэлтийг хийлгэж, жолооч, ачаа бараа, ажиллагсдад халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ажиллалаа.

Улаанбаатар хотын гүний гаалийн хяналтын бүсэд 66 аж ахуйн нэгжийн 1673.24 тн /Импортоор 896.78 тн бүх төрлийн боловсруулсан хүнс 64 тн ургамлын гаралтай бүтээгдэхүүн, 25 тн мал амьтны гаралтай бүтээгдэхүүн, 295200 ширхэг хүнсний өндөг, 241.99 тн ахуйн бараа, 25.24 тн эм эмнэлэгийн хэрэгсэл зэрэг/ бүтээгдэхүүнийг хилийн хяналт шалгалтад хамруулан хилээс чөлөөллөө. Мөн DHL буухиа шуудангийн импортын хяналтаар 160.32 кг, экспортын хяналтаар 18.58 кг илгээмжийн ачаа тус тус хяналт шалгалтанд хамрагдаж хилээр нэвтрүүлсэн байна.

Лабораторийн шинжилгээ:

2021.09.28-ны өдөр улсын хэмжээнд Мэргэжлийн хяналтын байгууллагын харьяа 25 лабораторид шинжилгээнд 444 дээж хүлээн авч, 144 дээжийн шинжилгээний хариу гарсан байна. Удирдамж, Улсын байцаагчаас ирүүлсэн Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний 2, Ариутгалын бодисын 8, Арчдасны шинжилгээний 9, Бусад төрлийн бүтээгдэхүүний 2, Аж ахуйн нэгжийн хүсэлтээр өгсөн Орчны шинжилгээний 1, нийт 22 дээж шаардлага хангаагүй байна.

Халдвар хамгааллын дэглэм, түр журмын хэрэгжилт:

“Худалдаа, үйлчилгээний газруудад халдвар хамгааллын дэглэм, тусгай нөхцөл шаардлага, цагийн хязгаарын хэрэгжилтэд хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу нийслэлийн хэмжээнд хоол үйлдвэрлэл үйлчилгээний газар 61, бүх шатны боловсролын байгууллага 15, томоохон зах худалдааны төв 34, дотуур байр 11, саун бассейн 1, бусад 30 нийт 152 аж ахуйн нэгж, иргэнийг хамрууллаа. Шалгалтаар нийт 26 зөрчил илрүүлж, зөрчил дутагдлыг арилгуулах зөвлөмжийг хүргүүлж, халдвар хамгааллын дэглэм, тусгай нөхцөл шаардлагыг мөрдөж ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Илэрч буй зөрчил дутагдлыг дурдвал:

  • Коронавируст халдвар /Ковид-19/-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журмыг зөрчсөн -18
  • Хариуцлагын гэрээ зөрчсөн – 3
  • Тусгай нөхцөл шаардлага зөрчсөн – 5


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.