Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Тэрбум мод тарьж ургуулахын төлөө үндэстнээрээ нэгдье

Aдмин / Хууль

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнүүлэхтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ойн салбарын мэргэжилтэн, эрдэмтэн, судлаачид, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлтэй уулзлаа.

Тэрбээр мод тарьж ургуулах бол улс төржиж, намчирхаж, хийрхэх зүйл биш. Талцал, хуваагдлаа больж, байгаль орчноо хамгаалах, цөлжилт, газрын доройтлын эсрэг үндэстнээрээ эв нэгдэлтэй, нэг зүгт харж зүтгэх цаг болсон гэж үздэгээ хэллээ.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, ялангуяа үндэсний томоохон компаниуд манлайлан оролцоно гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ. Мөн Зэвсэгт хүчнийг татан оролцуулахаар төлөвлөж байгаагаа хэлэв.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд “”Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар нэгдэж, ирэх 10 жилд 100 сая, “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани тонн нүүрс тутамд нэг буюу 2030 он хүртэл 176 сая мод тарьж, ургуулахаар болсон байна.

Нийт газар нутгийн 76.9 хувь нь буюу 120 сая га талбай цөлжилтөд өртөж, газрын доройтолд орсон энэ үед Монгол Улсын Ерөнхийлөгч цаг үеэ олсон санаачилга гаргасан гэдгийг уулзалтад оролцогсод хэллээ. Тэд юуны өмнө мэргэжлийн боловсон хүчнээ бэлтгэж, иргэдийг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг нь бүрдүүлэх хэрэгтэйг зөвлөлөө.

Ой судлалын ухааны доктор Н.Батхүү: “Тэрбум мод тарьж ургуулах зорилт хэрэгжих бүрэн боломжтой. Гол нь эрдэм шинжилгээ, судалгааны үр дүн, туршлага зэргийг харгалзаж, бодитой, үе шаттай төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах бүтэц бий болгох шаардлагатай”.

Монголын жимс, жимсгэний үндэсний холбооны тэргүүн Д.Насанжаргал: “Ойн зурвас, төглийг түшиглэн төрөл бүрийн жимс, жимсгэнэ тариалах хэрэгтэй. Товчхондоо нэг тэрбум модны 10 хувь нь жимс, жимсгэний мод, бут байгаасай гэж хүсэж байна. Хөрсөө сайжруулах бордоо үйлдвэрлэх, суулгацаа дотооддоо бэлтгэх, хүлэмжийн аж ахуйг дэмжих хэрэгтэй”.

ШУТИС-ийн багш, Түүхийн ухааны доктор, “My club”-ыг үүсгэн байгуулагч Д.Сэрдарам: “Санаачилгыг дэмжиж байна. УИХ тогтоол гаргаж хуульчлах хэрэгтэй. Мэргэжлийн сайн дурын ажилтан бэлтгэж, сайн дурын хөдөлгөөн өрнүүлэх нь үр дүнтэй”.

“Соёолж” компанийн ерөнхий захирал Д.Даваасүрэн: “Ойн тухай хуулийг шинэчилж, Хот, суурин газрын тухай хуулийг яаралтай батлах хэрэгтэй байна. Энэ хуулийн төсөлд дүүрэг бүр 5 га-гаас доошгүй талбайтай цэцэрлэгт хүрээлэнтэй байх, усалгаа үнэ төлбөргүй зэрэг олон чухал заалт байгаа. Мод үржүүлгийн газруудыг сайн дэмжих хэрэгтэй”.

“Цэцэрлэгжилт” компанийн захирал Ө.Магсаржав: Татварын бодлогоор дэмжих, хөнгөлөлттэй зээл олгох, тоног төхөөрөмжөөр хангах зэрэгт анхаарах нь зүйтэй. Цэргийн алба хаагчдыг дайчлах нь зөв гэж бодож байна. Мод тарьж ургуулахтай холбоотой сургалтыг маш сайн хийх ёстой”.

МУИС-ийн багш Б.Оюунсанаа: “Амаргүй зорилт. Гэхдээ үр дүнд хүрэх бүрэн боломжтой. Эхний ээлжинд мэргэжлийн боловсон хүчин, ажиллах хүн, тоног төхөөрөмж бүхий бүсчилсэн ойн анги байгуулж, түүнийг түшиглэн жижиг аж ахуйн нэгжүүд ажилладаг байвал зүгээр. Удирдлага, зохион байгуулалтдаа анхаарах хэрэгтэй”.

Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Н.Ганхуяг: “Энэ хөдөлгөөнд 170 гаруй мянган малчин өрх идэвхтэй оролцох ёстой гэж бодож байна. Цөлжилт, бэлчээрийн доройтлоос болж нэг өрх гэхэд л жилд хоёр сая төгрөгийн орлогоо алддаг тооцоо бий”.

Монголын их, дээд сургуулиудын консорциумын ерөнхийлөгч Т.Хэрүүга: “Манай их, дээд сургуулийн багш, эрдэмтэн, судлаачид хамтраад хоёр дэд хөтөлбөр боловсруулж өгье. Ойн чиглэлээр суралцаж байгаа оюутнууддаа тэтгэлгээ түлхүү олгоё. 100 мянган ширхэг үрслэгээ бэлэн байна”

.


Сэтгэгдэл

АААtlsoxom [178.158.70.35] 2021-11-02 07:00:48

Некероване кохання 14 серія <a href="https://bit.ly/2ZNemN0">Некероване кохання 14 серія</a> yunb ddnznz Смотреть онлайн сериал Некероване кохання / Любовь без тормозов 14 серия Некероване кохання / Любовь без тормозов: 1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12,13,14,15,16 СЕРИЯ (украина)

Зочин [103.80.210.183] 2021-10-01 02:12:22

Е УХНА-н Хүү охин Ишиг чи урдах ажилаа хий. одоо гээд хуцаад солиороод ёслоод модны парад хийлгээд тэнэглэж өгнө биз.

Зочин [202.9.41.60] 2021-09-30 12:43:22

Энэ мөн хуцдаг хууль бус хүүрэнсүг шүү нээрээ. Энэ их өвчин үхэл ядууралтай тэмцэх талаар бодохым алга уу? Муу хүүүүрээээээ.

Zochin [202.55.188.90] 2021-09-30 11:18:27

Төв аймгийн Баянцагаан сумыг мод үржүүлгийн төв болгон ажлуулах хэрэгтэй. Баянцагаан сумын нутгаар орших нууруудын эх болсон уулын ам болон гол горхины дагуу бургас, улиас, тоорой, хайлаас, чацргана зэрэг хурдацтай буюу жилд 1-2м урт ургадаг моднуудыг тарьж нуурын усны нөөцлөлтийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Эдгээр нуурын ус нь Дундговь, Дорноговь, Өмнөговь зэрэг говийн бүсийн аймгуудын хур тунадасны эх үүсвэр болох юм. Гэх мэтчилэнгээр ойжуулалтын бүсийг аймаг аймгаар нуурын усыг арвижуулах замаар урагшлуулах нь илүү үр дүнтэй.

irgen [202.9.46.52] 2021-09-30 07:58:14

Tseejnii pangaar demiircheer odoo yahaa medehgui .daini hajuugaar dajin gegcheer irgediin amidral doroitoj bn.Uls oron uildver bhgui ajilgui bn SEH iiig ulsad avbal munch ih mungenii eh uusver nii bi bolno.NUT iin 10 % iig egdeg bolbol bas ih femjleg.K19 evleleer delhiid 1 r yvj bn.Yasan medleggui chadvargui hun be.Zarim aimag n duraaraa irgedee haaj.booj bn Suudliin vagoniig urd zamd horiod jil garan bolj bn Yg odoo bodit ajil hiimeer bn

Зочин [202.55.188.90] 2021-09-30 07:42:19

Мод үржүүлгийн баазуудынхаа хажууд давхар жуулчны бааз байгуулж Мод тарих сонирхолтой Япон, Солонгос, зэрэг шар шуурганд их өртөөд байгаа орнуудын жуулчдыг ирж мод тарих зэрэг экологийг дэмжсэн аялал жуулчлалын хөтөлбөрийг боловсруулж хөгжүүлэх хэрэгтэй. Эдийн засгийн ашиг хүртээмжинд нь уялдуудж байж хөгжинө үү болохоос хэдэн товаршуудыг суулгачихаад мөнгөөр угжаад мод тарь гэвэл хэдэн бургас суулгачихаад хэдэн мянган мод тарьчихлаа гээд бургасны мөчир тоолоод сууж байж мэднэ шүү.

Зочин [202.9.41.25] 2021-09-30 07:31:02

Экологийн нарийн мэргэжлийн хүмүүсээ түшиглэж маш сайн тооцоотой хийхгүй бол бүр дордуулчах вий дээ манайхаан

dlkfjsldjf;lskdjf [203.23.199.87] 2021-09-30 06:31:31

Энэ ёстой тэнэг толгой шүү. Хүн ард нь ковидын цар тахлаас болж үмх махныхаа төлөө ядарч зүдэрч байхад юун мод тарих вэ? Ядаж тариа ногоо тарья гэж болдоггүй юм уу? Чи өөрөө тэр модоо тарина биз. Ард түмэн чинь өлсөж үхэхгүй байх хэрэгтэй байна. НҮБ-ын индэр дээрээс шаачдаг байна штээ. Ёоох юу ч гэх вэ дээ.

Зочин [202.21.109.131] 2021-09-30 06:16:35

МОД ТАРИХЫГ ЕСТОЙ ДЭМЖИЖ БАЙНА.

Зочин [202.21.109.131] 2021-09-30 06:16:08

Соеолж бол тэр чигээрээ хятад муухай мод цэцэг оруулж ирдэг. Бөөн бөөстэй

bold [66.181.161.33] 2021-09-30 05:56:21

амьдрал хэцүү байхад доромжлоод байгаа юм байх даа.

хүн [202.9.46.212] 2021-09-30 05:51:57

Хүүкийстүүдийг зайлуулахын төлөө бол нэгдэнэ шүү.

Зочин [59.153.115.128] 2021-09-30 05:40:51

Ерөнхийлөгчийн санаачлагыг дэмжиж байна. Сайн төлөвлөлт, зохион байгуулалт, тарьсан модоо үхүүлэхгүй сайн арчилж хамгаалах нь чухал. Мөн бэлчээрийн хөрс хамгаалалт, сэргээх ажиллагааг бүх аймаг сумдад ялангуяа говийн аймгууд анхаарч байж үр дүнд хүрнэ.

Иргэн [103.212.119.121] 2021-09-30 05:24:53

Түрүүчийн мод чинь арчилгаа бйхгүы хоосон хар юмнууд!!!!!!!!бөөн хар хайрцагнуудаа аваач!!!!! газар байхад хайрцагт мод тарьж мөнгө аагаад л та нар хүн мөн үү.!!!!!!!!!!!!

Зочин [49.179.17.94] 2021-09-30 05:10:40

Orc yumaa. Ehleed covidoo ,surguuli tughrelee yanzlaad, dara n modoo Tari

Зочин [103.57.94.114] 2021-09-30 05:03:55

.. эби сая мод тарь гээд аль хэдийн ажил хэрэг болоод олон жил болж бна.. Хүрэлсүх хир хэмжээгээ мэдэж попрооч…. Хүмүүс ажил амьдралаа яая гэж бхад,,.. мод тасалж, тайрдаг хүмүүсээр тариул даа….

Zochin [66.181.170.73] 2021-09-30 04:51:06

Iim khachin yum sedekh yum. Ene tsar takhliin yed arai uur ard tymendee kheregtei yum sedej bolokhgyi yu. Odoo tegeed baakhan khereggyi yumand mungu yrekh n' dee. Yakhav saikhan tsag ye bol odoo yakhav gesen. Iim yed ynekheer khereggyi zyild mungu yrj bna daa l gej kharagdaj bna. Enenii tsaana mungu idekh l yum yavdag yum bgaa bz dee.

ЗОЧИН [192.82.71.117] 2021-09-30 04:38:54

ЭНЭ СҮРЖИН ДАНЗАН ӨӨРӨӨ МОДОО ТАРЬ. ТЭРБУМ ХУЖАА ОРУУЛЖ ИРЖ ТАРИУЛАХ ДАЛД САНАА ГЭЖ ОЙЛГОГДООД БАЙНА. ҮЙЛДВЭР БАРИХАА БОД.

Зочин [192.82.68.130] 2021-10-01 01:52:00

магадгүй юм шүү


19 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
19 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.