Коронавируст халдвар /КОВИД-19/-ын хариу арга хэмжээний явцын үнэлгээ хийнэ
УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас коронавируст халдвар /КОВИД-19/-ын хариу арга хэмжээний явцын үнэлгээг үндэсний хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөж байна.
Явцын үнэлгээг салбар хоорондын байгууллагын төлөөллийг оролцуулан Монгол Улсын Шадар сайдын тушаалаар батлагдсан “Коронавируст халдвар/КОВИД-19/-ын хариу арга хэмжээний явцын үнэлгээ хийх аргачлал”-ын дагуу зохион байгуулна.
Энэ хүрээнд аймаг, нийслэл, дүүргийн Шуурхай штаб, Эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн төвийн ажилтан, алба хаагчдад явцын үнэлгээг зохион байгуулах батлагдсан аргачлалыг танилцуулах сургалтыг Нэгдсэн штабаас цахимаар зохион байгууллаа.
Сургалтад Нэгдсэн штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, Эрүүл мэндийн сайдын халдварт өвчний асуудал хариуцсан зөвлөх А.Амбасэлмаа, МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Л.Гэрэлмаа нар оролцож, коронавируст халдвар/КОВИД-19/-ын цар тахлын нөхцөл байдал, хариу арга хэмжээний явцын үнэлгээ хийх аргачлалыг ажилтан, алба хаагчдад танилцуулж, мэдээлэл өгсөн юм.
Коронавируст халдвар /КОВИД-19/-ын хариу арга хэмжээний явцын үнэлгээг хийснээр хариу арга хэмжээг хэрэгжүүлэхэд учирч буй саад бэрхшээл, тулгамдсан асуудалд дүн шинжилгээ хийж, олон салбарын ажлын уялдаа холбоог нягтруулах, үйл ажиллагааны төлөвлөгөөг сайжруулах боломж бүрдэнэ гэж УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас мэдээллээ.
Сэтгэгдэл
Зочин [103.26.195.13] 2021-10-09 05:05:07
Үнэлгээ хийж суусаар байтал хүмүүс өдөрт дундажаар 15 аар амь эрсдээд байна.Тэгээд цаг алдаад байлгүй дор хаяж шинээр 200 хүн авах эмнэлэг нэмэх бага ангиа цахим болгох 5аас дээш хүн нэг дор бөөгнөрөхгүй байх албан байгууллага 7 хоногт 2оос 3 удаа цахим байх гээд арга хэмжээ авахад л ачаалал үхэл багасаад туйлдаад ачаалал нь ихэссэн эмнэлэг амьсгаа авах боломж бүрдээд хүүхэд хөгшидөө хамгаалах боломж бүрдэх гээд байна.Сэтгэл байгаад бүгдийг мөнгөний нүдээр харалгүй хүнээ гэсэн бодолтой байвал хүний амь нас эрүүл мэндийг эрсдэл багатай аваад хамгаалаад туулаад гарах боломж байна.Гэтэл зарим сэтгэлгүй дарга нар зохицоод амьдар гээд сонин юм яриад байх юм .Эгэл жирийн ард түмэнд хүүхэд хөгшид нь өвдөхөд үр хүүхэд ээж ааваа сахих уу ажилаа хийх үү .Ийм зүйл болоход тухай нь айл өрхийн амьдрал баталгаа хүнд байдалд орох аюул байгааг ойлгохгүй дээрээс нь зохицууллага хийж өгөх ухаан чадвар , сэтгэл наад дарга нарт алга байна.
Зочин [82.144.201.2] 2021-10-09 05:01:07
ҮНЭЛЭЛТ: МАШ МУУ!!!!! НАС БАРАГСДЫН ТОО АЛЬ ХЭДИЙНЭЭ 3000 ГАРААД ЯВЧИХСАН БАЙХАД ХИЙ ХООСОН ЮУ ЯРИНА ВЭ.....