Хурандаа П.Бадамдорж: ЦЕГ-ын дарга Болдын хэлсэн үнэн бол хэн дуртай нь хорих анги руу нэвтэрч гэмт этгээдийг дур зоргоороо суллаад байх болж байна уу?

Aдмин / Хууль

-ХОРИХ 461 ДҮГЭЭР АНГИ, ТӨРИЙН ТУСГАЙ ОНЦГОЙ ОБЪЕКТ РУУ ТЭР ОЛОН ХААЛГАНЫ ТҮГЖЭЭГ МУЛТЛАН, ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫГ ДАВАН НЭВТЭРЧ ГЭМТ ЭТГЭЭДИЙГ АВЧ ЯВСАН ГЭДЭГ НЭГ Л ҮНЭМШИЛГҮЙ САНАГДААД БАЙНА-

Монголын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 30 жил ажиллаж, Мааньт зэрэг чанга дэглэмтэй хорих ангийн даргаар ажиллаж байсан бэлтгэл хурандаа П.Бадамдоржтой ярилцлаа.


-Сүүлийн үед нийгэмд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар ярилцъя. ЦЕГ-ын дарга Ж.Болд “Э.Одбаяр болон бусад нэр бүхий иргэд төрийн онцгой объект буюу Шүүхийн шийдвэр гүйцэтэх байгууллага, хорих 461 дүгээр анги руу халдаж гэмт этгээдийг авч явсан” гэж мэдэгдлээ. Олон жил хорих газрын дарга байсан хүний хувьд асуухад энэ боломжтой зүйл мөн үү?

-Би гайхаад сууж байна. Миний бие шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд насаараа ажилласан. Ийм явдал гарч байсныг лав дуулж байгаагүй. Энэ бол онцгой объектод болсон онцгой учрал гэж хэлье. Нэгэнт эрх бүхий байгууллагаас шийдвэр гараад хорихоор хүлээж авсан хүнээ онцгой объектод хорьсон үедээ алдаад, эсвэл суллаад, хуйвалдаад явуулж байна гэдэг чинь өөрөө онцгой учрал. Улсын онцгой объект руу хичнээн хүн, ямар зэр зэвсгээр хүч хэрэглэн дайрч, тэр олон хаалга, цоож түгжээг тайлж, харуул хамгаалалтыг давж гараад дотор хоригдон шалгагдаж байгаа гэмт этгээдийг авч гарна гэдэг байж боломгүй. Тиймээс би үүнийг хуйвалдаад өгч явуулсан гэж харж байна. Үнэхээр дайрч ороод авсан нь үнэн бол энэ маш ноцтой асуудал. ШШГЕГ-ын хорих 461 дүгээр анги гэдэг бол захын хүн цөм өшиглөөд дайрч ордог газар биш. Төрийн тусгай хамгаалттай тусгай объект. Энд бүрэн зэвсэглэсэн, мөн хуулиар олгогдсон бүрэн эрх мэдлээр хангагдсан тусгай хүмүүс харуул хамгаалалтад нь байгаа. Зүгээр нэг зам дээр зогсож байгаа хүнийг дайрч аваад явсан асуудал биш шүү дээ.

Энэ байдлыг ЦЕГ-ын дарга Ж.Болд андуурч хэлсэн үү, яаж хэлснийг мэдэхгүй. Ямар ч байсан Цагдаагийн ерөнхий газрын дарга мэдэгдэл хийлээ. Тэгвэл ШШГЕГ өөрийнх нь тусгай, онцгой обект руу гадны этгээд халдан довтолж, онцгой учрал болчихоод байхад яагаад дүлий юм шиг чимээгүй байна вэ. Нийгмийн дуулиан шуугиан болсон асуудал дэгдчихээд байхад ганц ч үг ганхийхгүй байгаа нь надад гайхширал төрүүлж байна. Прокурор, шүүхийн шийдвэрийн дагуу тухайн гэмт этгээдийг цагдан хорьсон үед ийм асуудал гарч, цагдаагийн дарга нь мэдэгдэл хийж байхад хуульд заасан үүргээ биелүүлэхгүй байна гэдэг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар дампуурсны илрэл. Эсвэл цагдаагийн дарга андуурч ярьсан. Ийм л хоёр асуудал байна.

-Ж.Болд гэж хүн ЦЕГ-ын дарга, генерал болоод олон нийтэд хандаж хэвлэлээр бараг л анх удаа гарч байгаа нь энэ байх. Тэгэхээр андуурч яримааргүй юм?

-Ийм хариуцлагатай албаны хүн, ийм хариуцлагагүй мэдэгдэл хиймээргүй юм гэж гайхаж байна. Тэгэхээр одоо ШШГЕГ-аас л асуулга асуумаар байна. “Танай анги өөрийнхөө харж хамгаалах ёстой тусгай объектод гадны этгээдийг ямар байдлаар оруулсан юм бэ. Үнэхээр халдан довтолсон юм уу, хуйвалдсан юм уу, сэрэмж алдсан юм уу” гэдгийг асуух. Мөн танайх ийм байдлаар оруулсан гэдэгтээ яагаад албан ёсны тайлбар өгөхгүй байгаа юм бэ. Танай байгууллагад итгэх иргэдийн итгэл алдарч байна гэдгийг сайн асуух хэрэгтэй байна. Болд даргын хэлсэн үнэхээр үнэ бол төрийн тусгай объект, хорих анги руу хэн дуртай нь дайрч, тэнд хоригдож байгаа гэмт этгээдүүдийг суллаад, чөлөөлөөд байх болж байна уу. Миний хувьд шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд 30 жил ажилласан. Энэ айлд жижүүрээс нь авахуулаад одоогийн ШШГЕГ, тэр үеийн Хорих байгууллагуудыг удирдах газрын дэд дарга хүртэл албан тушаал хашиж байсан. 4-5 хорих ангийн даргаар ажилласан, мөн хорих ангийн орлогч даргаар 5 жил ажилласан. 1985-1990 онд Мааньтын чанга дэглэмтэй хорих ангид таван жил ажилласан. Тэр үед чинь нээлттэй хаалттай хорих анги гэж байгаагүй. Жирийн дэглэмтэй, чанга дэглэмтэй, онцгой дэглэмтэй хорих анги гэсэн гурван дэглэмтэй байсан. Тэнд бол хүмүүсийн аман яриа буюу энгийн яриагаар бол Монголд олон жил шоронгоор явсан болохгүй бүтэхгүй, атманууд хоригдож байсан. Хуулийн хэллэгээр бол эрүүгийн рецдиев гэмт хэрэгтнүүд хоригдож байсан. 3-22 удаагийн шийтгэлтэй 1200 орчим хоригдлыг би харж хамгаалж байсан. Тэгэхэд ийм учрал гарч байгаагүй. Хорих ангиас оргож босоод буцаж хань хамсаатнаа авахаар очиж байсан тохиолдол бол бий. Харин онцгой объектод орчихоод шоронд юмуу, эсвэл урьдчилан саатуулах байранд хоригдож байгаа нөхдийг чөлөөтэй авч явсан тохиолдлыг би үзээгүй, дуулаагүй гэдгээ дахин хэлье. Намайг Германд явж байхад Германы хорих ангийнхан “Мафийн толгойлогчоо гэмт хэргийн бүлэглэлүүд нисдэг тэргээр чөлөөлөх гэж хорих анги руу дайрч, ийм оролдлого хийсэн удаа бий” гэж хэлж байсан. Тэгэхээр үүнд нэн даруй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар албан ёсны тайлбар өгч, олон түмний эргэлзээ тээнэгэлзээг гаргах хэрэгтэй байна. ШШГЕГ болон ЦЕГ хоёрын ойлголтын зөрүү байна уу, хэрвээ зөрүү байгаа бол түүнийг нэгтгэх, олон түмэнд нэгдсэн ойлголт өгөх хэрэгтэй байна.

-Хорих 461 дүгээр анги гэдэг чинь тухайн этгээд гэм буруутай юу, үгүй юү гэдгээ шүүхээр тогтоолгох газар биз дээ?

-Болд дарга гэмт хэрэгт шалгагдаж байгаа этгээдийг аваачиж хийсэн гэж ярьж байна лээ. Энд бол гэмт хэрэг хийсэн үгүйгээ шалгуулж гэм буруугаа тогтоолгох гэж байгаа хүмүүс хоригддог. Гэмт буруутай юу, үгүй юү гэдгийг мөрдөн байцаалтын шатанд шалгана. Мөрдөн байцаагч прокурорын хяналт дор тэнд байгаа улсуудыг гэмт хэрэг үйлдсэн үгүйг нотлох баримтаар тогтоох, эсвэл нотлох баримтаар үгүйсгэдэг ийм л газар. Энд орсон хүмүүсийг гадагш нь гаргаад явуулах нь бүү хэл хооронд нь харьцаа үүсгэхгүй байх үүрэгтэй, тэдний аюулгүй байдлыг хангах үүрэгтэй ийм л байгууллага.

-Гадны гэнэт халдлагад өртөхөд харуул хамгаалалт нь зэвсэг хэрэглэх эрхтэй гэдэг байх аа?

-Онцгой нөхцөлд зэвсэг хэрэглэж болно. Мөн ШШГЕГ-ын тусгай бүлэг, ЦЕГ-ын тусгай бүлгийг дуудаж хүч нэмэгдүүлэх бүрэн эрхтэй. Бүр хүч хүрэхгүй бол тагнуулын байгууллагынхнаас ч хүч нэмэгдүүлэх эрхтэй байх. Ийм аюулгүй байдал бий боллоо гэдгээ удирдах бүрэлдэхүүнд мэдэгдээд анги түргэн авч, бие бүрэлдэхүүн бэлэн байдалд орох ёстой. Болд дарга “Одбаяр болон бусад нэр бүхий иргэд” гээд байгаа. Тэгэхээр хоёр, гуравхан хүн дайрч орсон болж байгаа юм. Бүлэглэн довтолж дайраагүй байдал үгнээс нь мэдрэгдэж байна. Тэгэхээр нэг л үнэмшил муутай санагдаад байгаа юм. Эсхүл Одбаярыг орох гэж байхад нь цагдаагийнхан өөрсдөө хуйвалдаад тэр объект руу орж байхад бидэн рүү довтолсон гээд гэмт этгээдийг өгөөд явуулсан байж болно. 461 дүгээр ангийн объектод ороод гадна талын хамгаалалтын шалган нэвтрүүлэх түгжээ, дотор ороод мөн харуул хамгаалалтын хаалга түгжээг нэвтэлнэ.

Энэ хоёрыг нэвтлээд орлоо гэхэд дотор камерт хоригдож байгаа нөхдүүдийн өрөө чинь бүгд хаалга цоожтой, янгинатал төмөр түгжээтэй байдаг. 3-4 давхар хаалга цоожийг давхар давхраар нь онгойлгож орно гэж байх уу. Бүгдэд нь хүч хэрэглэж харуул, харгалзагч тэр бүгдээс түлхүүрийг булаан авч, айлган сүрдүүлж урт дараалал, процесс явагдсан гэж бодохоор үнэмшил муутай харагдаад байгаа юм. Тэгэхээр энэ бол байж боломгүй бяцхан жүжиг ч юм шиг санагдахаар. “Иргэн Монголхүүг хүч хэрэглэж авч явсан” гэж мэдэгдсэн.

Монголхүүг хүч хэрэглэн авч явсан юм уу, цаад байгууллагад нь хүч хэрэглэж авч явсан юм уу гэдэг нь бас ойлгомжгүй болчихоод байгаа юм. “БГД-ийн Цагдаагийн хэлтэст гомдол ирсний дагуу Эрүүгийн хэрэг үүсгээд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна” гэж хэлсэн. Эрүүгийн хэрэг үүсгэнэ гэдэг ноцтой. Тэгэхээр шүүхийн шийдвэрийнхэн мөн цагдаагийнхан өөрсдөө дотроо албан шалгалт явуулах ёстой. Эргүүл жижүүр нь хэн байсан юм гээд бүгдийг нарийвчлан тогтоох хэрэгтэй. Үнэхээр хүчинд автаад явж уу, хуйвалдаад, халдан довтолгосон болгоод явуулав уу гэдгийг тогтоох хэрэгтэй. Мөн 461-ийн захиргаа нь бас мэдэгдэл хийх хэрэгтэй байна. Мөрдөн байцаалтын холбоотой юмыг нь зарладаггүй юм аа гэхэд олон түмний мэдэх эрхийг хангах үүднээс албан тайлбар өгөх хэрэгтэй. Энэ онцгой учрал болчихоод ЦЕГ-ын дарга мэдэгдэл хийчихээд байхад ШШГЕГ ингээд чимээгүй байж яавч болохгүй.

ӨДРИЙН СОНИН Норовын Гантулга

image


Сэтгэгдэл

hkfkqeef [113.4.118.248] 2023-05-12 09:13:05

Мэдээ.МН hkfkqeef http://www.g9ei9nu967npg8q2m4817k07v478ojyus.org/ <a href="http://www.g9ei9nu967npg8q2m4817k07v478ojyus.org/">ahkfkqeef</a> [url=http://www.g9ei9nu967npg8q2m4817k07v478ojyus.org/]uhkfkqeef[/url]

lxkxsqlnmerb [178.158.22.30] 2022-06-18 10:58:08

http://images.google.co.zw/url?q=http://netstate.ru/

lfevsslpandd [178.158.22.30] 2022-06-18 05:39:55

http://tinyurl.com/25mz5gm6

lphftglrzcqj [178.158.22.30] 2022-06-17 17:54:12

http://tinyurl.com/26hvhxh6

lqikdylhoans [178.158.22.30] 2022-06-17 12:57:38

http://tinyurl.com/2bm5uncn

lyehglllejhj [178.158.22.30] 2022-06-16 16:28:14

Ривердэйл 1,2,3,4,5,6 сезон <a href="http://bit.ly/riverdehjl-6-sezon">Ривердэйл 1,2,3,4,5,6 сезон</a> Riverdale: наконец-то новый качественный молодежный сериал. Ривердэйл - сериал, которого мы так ждали от CW. Ривердэйл хранит немало секретов и мистических тайн. Нашим неуемным искателям развлечений будет вовсе не до улыбок. «Ривердейл» (англ. Riverdale) — американская телевизионная подростковая драма, основанная на комиксах Арчи. Все серии подряд доступны бесплатно, в хорошем качестве HD 720p и FullHD 1080p на русском языке.

llzhtklpgupl [178.158.1.238] 2022-06-16 06:31:27

http://chilp.it/3bc4cce

lcglrwlgougu [178.158.34.53] 2022-06-13 23:03:52

Мир Юрского периода: Господство http://bit.ly/mir-yurskogo-perioda-2022 56761309 65136198 721868126037 64663057322311067937 56207287 42901976 744494425126 18935135642840061600 46659885 50856292 107960522051 76577224238929656074

lemnsxlookpe [178.158.34.53] 2022-06-13 14:42:28

Мир Юрского периода: Господство http://bit.ly/mir-yurskogo-perioda-2022 5976326 51495514 689439653491 5425287012191143480 11332063 44135385 195257569113 186344066312441701 7813584 41597986 378441124020 9065652462685269981

lefeegldainy [178.158.34.53] 2022-06-13 11:36:13

Мир Юрского периода: Господство http://bit.ly/mir-yurskogo-perioda-2022 75976841 43631885 903647837266 37687400408386581276 5496214 93404292 55326853057 67736926700587851696 16656220 41706137 973484857827 97994253983168489999

ltjngnldmeai [178.158.34.53] 2022-06-13 00:15:52

https://bit.ly/Shkala-tonov 12003739 95617307 50502666315 81364764262886147670 19926473 83061076 141788965133 6508640422397622976 52236691 32786586 383622186903 5647905291528131696

ms-marveldmvxe [178.158.1.48] 2022-06-04 01:23:26

Список всех старых фильмов, фильмография. <a href="http://bit.ly/skajene-vesillya-2-smotret-onlajn">Скажене Весiлля 2 просмотр фильма онлайн</a> Наверно самый лучший момент фильма))) 27942863 97267698 770918037378 38513405146524731022 96911381 68267913 367174586679 38461310162831834544 99597927 10017022 928139164843 37801827238470871874

ms-marveleupiq [178.158.1.48] 2022-06-03 17:51:50

ТОП 250 фильмов смотреть онлайн версия Фильмикс бесплатно. <a href="http://bit.ly/ono-2-watch-online">Оно 2 просмотр фильма онлайн</a> Смотреть. Онлайн. Драма. 5179555 34161116 714272032805 57584242393199145073 12148492 2254376 728285709313 84574494558670578162 38352911 9227655 724881991717 70792737331517507781

ms-marvelhqqma [178.158.51.144] 2022-05-29 17:43:25

К сожалению, его последний <a href="https://bit.ly/FILMFILMFILM">фильм</a> откровенный провал.

ms-marvelxmbtr [178.158.1.69] 2022-05-26 03:17:56

Мисс Марвел (2021) смотреть онлайн бесплатно <a href="http://bit.ly/ms-marvel-1-8-seriya">"Мисс Марвел" [2022 - </a> Рекомендуем посмотреть Мисс Марвел 1 сезон

Abrttib [195.2.67.223] 2022-03-15 08:00:43

<a href="https://t.me/filmfilmfilmes/19">Гарри Поттер и Дары Смерти</a>

Aberttib [195.2.67.223] 2022-03-05 11:53:28

коли закінчиться війна <a href="http://bitly.com/skilky-shche-bude-tryvaty-viyna-v-ukrayini">скільки буде тривати війна в україні 2022</a> коли закінчиться війна

Rhonda [222.74.202.231] 2021-10-13 18:27:32

เว็บตรงสล็อต ของเรา ได้เปิดให้บริการ สล็อตเครดิตฟรี สูงถึง 10,000 บาท สำหรับสมาชิกทุกท่าน ที่ยังไม่เคย มีประสบการณ์ การเล่น PG เว็บตรงสล็อต มาก่อน ได้ศึกษารูปแบบ และวิธีการเล่น ก่อนวางเดิมพันด้วยเงินจริง พีจีเดโม่ มาพร้อม เครดิตฟรีสล็อต สูงถึง 10,000 บาท ไม่ต้องฝากเงิน มีเกมให้เลือกเล่นมากกว่า 200 เกม 200 รูปแบบ เปิดให้บริการ พีจี สล็อต ได้อย่างง่ายดาย ยังไม่พอ ทางเว็บตรงพีจีสล็อต เว็บใหญ่สล็อต ของผมคือ สล็อตเว็บตรงPG ที่เป็นแหล่งรวมเกม พจี สล็อต ไว้ครบทุกเกม สล็อตเว็บใหญ่ ที่มีสมาชิกมากกว่า 50,000คน สามารถการันตี เรื่องความปลอดภัย 100% มาแรงที่สุดในปี 2021 พร้อมเปิดให้บริการ ทางเข้า pg slot สำหรับผู้เล่นทุกท่าน เพื่อให้ผู้ใช้บริการ สามารถร่วมสนุกกับSLOT PG ได้อย่างเพลิดเพลิน ตลอด ทั้งวัน slot pg

Хогийн Улаанбаатар [202.55.188.45] 2021-10-13 17:33:49

Пизда зольбин гаруудтайга тэмцэж чадахгүй юм байж ямар олон юм ярьдын тийм л юм бол зүэр зоригтойхон шиг тэмцлээ илэрхийл худлаа юм ярьхыха оронд ичмээрийн утасны ард нуугдсан хулгайчууд угасаа улс чигь авилгалд идүүлцэн чиний таньдаг хэнч аварж чадахгүй ойлгож байнуу wrf би 23 настай өөр ардчилсан улсад амьдархыг хүсэж байна үхсэн ацны монгол заййййл!!!!!

Зочин [66.181.188.243] 2021-10-13 01:58:31

zew bichij chadahgui baij uyn ih medemhiirel we?????

ЗОЧИН [202.179.27.23] 2021-10-13 01:08:03

ХОШНОГО ДОЛООДОГ ЦАГДААГИЙН ДАРГААС ХОШНОГОО ДОЛУУЛГАДАГ ЦАГДААГИЙН ДАРГА ДЭЭР. ПҮРЭВ, ГАРАМЖИЛ, ЖАМЪЯНСЭНГЭЭ , ЭНЭ ТЭР ГЭЭД Л ЖИНХЭНЭ МУЖИКУУД ЦАГДААД АЛГА

Зочин [197.210.84.213] 2021-10-12 22:38:57

Kindly contact support@ectbanks.com for covid19 relief free funds of $85,000

Ламбугай [202.55.188.100] 2021-10-12 17:16:08

Загджав гэж мөнгөнд үхэн хатан дурласан этгээдийн хийж байгаа ажил. Дүүргийн дарга байхдаа 100к ч голохгүй өөрөө гардаж(зуучгүй) авдаг байсан гэдэг. Тэр нэг Монголхүү гээч юмыг нэг удаа гэрч энээ тэрээ гэлгүйгээр нүдэж орхивол чацгатайгаа холилдоод гөлөг болно доо.

Kkk [103.26.194.182] 2021-10-12 14:43:22

Hogshin hurandaa estoi teg goloor ni tas hondlon shaalaa daa kkk. Uchriig oloogui baij hondlongoos dugnelt hiih hereg bn uu. Bolson protsessiig ni medeegui baij hondlongoos demii yum yarih yum.

Зочин [202.9.40.79] 2021-10-12 11:29:40

Хэнтийн тэнэгүүд 3. 3 аараа.3тэнэгийн тавьсан болд гэж гахайн торой шоронгоос л хашаа даваад давуулаад 1 хүнийг 3хүнд алдаж байгаа юмыг түмний нүдэн дээр түг таг гэж ярисан. Ард талд нь б. Баатаррүү нь байж байсан.Гэнэрал гахай нь анх удаа хэвлэлийн хуралд ирж юм хэлж байгаа баатархүү нь гээралаас олон юм бүү асуугаарай гэж сэтгүүлчднд эхэлэ хнхаруулсан би дараа нь тайлбар хиынэ гэж блайрч баысан.тэр гэнэрал яриж ч чаддаггүй тэнэг юм байсаг

Зочин [202.179.27.72] 2021-10-12 04:21:43

гайхахаас яахавдээ бүх зүйлийг хууль номын дагуу хийж байсан хүнд. Одоо ийм л төртэй болчихсон арай дэндүү нүдний булайтай байгаа биздээ.

Бар [202.126.89.160] 2021-10-11 15:05:16

Иагай ниигэи трчигрэй мөнгөнд дуртай эээл харууль нд дуртай юм чнь мөнгө өгвөл раруулууд н өгөөд явуулж мэднэ шүү мөнгө бол боктерлогын цэвсг гж нг иундг хүнийй үг бдг шүү

Баяр [202.126.89.160] 2021-10-11 15:02:42

Дайрч ороогүй баых өөрсдөө өгөөд л явуулсн бх

Zochin [64.119.24.68] 2021-10-11 12:00:50

Ter Zagdjav gedeg hvn tailbar hiigechee ugaasaa ajlaa mededgui geed alban haagchid ni am muutai bdin bnle haanaas ch irsin

Зочин [202.9.41.3] 2021-10-11 11:08:59

Энэ дарга хөрөнгжсөн генералыг зайлуул

Зочин [192.82.73.70] 2021-10-11 09:04:54

Ер нь жаахан үнэмшилтэй хариуцлагатай юм ярьсан нь дээр Одбаяр гэдэг нөхөр яагаад удаа дараа ийм байдал үүсгээд б.на эцэгээ хамгаалж ингэж б.на уу энэ бол дээрээс шидсэн чулууны л хэлбэр б.на

Зочин [64.119.22.214] 2021-10-11 08:49:44

Чөдрийн морины хулгайч мөрддөг туршлагатай Ж.Болд ЦЕГ н дарга хийхээр яаж өөдтэй байх вэ дээ

Зочин [192.82.78.132] 2021-10-11 08:40:00

Сахиул нь унтаж байсийм уу

Зочин [64.119.23.116] 2021-10-11 08:27:49

Энэ Цагдаагийн шившиг

Зочин [202.126.89.12] 2021-10-11 15:19:41

шаана биз. шүүхийн шийдвэрийн манаач нар харин шившиг

Зочин [66.181.178.45] 2021-10-11 14:40:54

461р анги шшгег.н харьяа газар шүү.цагдаад хамаагүй

Зочин [202.9.40.39] 2021-10-11 06:27:23

Алцгар Бадамдорж яргачин ацаа мэдэхэв дээ

tusa [66.181.168.82] 2021-10-11 05:24:14

Энэ хүн хэт хуучинсаг хандлагаар ярьж байна ш дээ. Өнөөгийн цаг үед гэмт хэргийн арга улам нарийсч байгааг харуулж байна. Энэ цаг үедээ зохицоод харуул хамгаалалтаа улам сайжруулах л хэрэгтэй дээ.

орылбоөрыйб [203.23.199.89] 2021-10-12 02:52:49

Тэнэг. Гэмт хэрэгтнүүд нарийн аргаар гаргаж авсан бол ШШГЕГ-ынхан тэрийг нь мэддэггүй хуучинсаг, тэнэг мануухайнууд болж таарч байна уу?

Иргэн [103.26.193.17] 2021-10-11 05:15:05

Хорих анги руу дайрч орсон этгээдүүд камерт орсон байх гэж бодож байна. Бүгдий нь баривчилж, хатуу шийтгэх хэрэгтэй. АН-ын хагарч, бутарсан удирдлагуудын хатгаасаар ийм үйл явдал болсон.

Зочин [66.181.191.115] 2021-10-12 05:55:47

Тэнэг

Иргэн [192.82.81.247] 2021-10-11 04:44:13

Буу барьсан тусгай хамгаалалттай газар дайрч ороод хоригдол аваад гарсан гээд цагдаагын дарга нь хүн үнэмшимээргүй худалаа зурагтаар яриад байдаг ард түмнийг тэнэг юуч ярьж болно гээд бодчихсон дарга нарт таалагдаж бөгс долоож долигнох гэж

Зочин [103.80.210.183] 2021-10-11 04:37:11

хорихоос дураараа л суллаж байгаа шүү.

Ухнаа [202.126.93.243] 2021-10-11 04:24:28

Алуурчин С.Эрдэнээгийн ганц хүү шүүдээ авилгачидаа, та нар чадахгүй л байна шдээ

зочин [103.57.92.189] 2021-10-11 04:23:17

Загджавын байгаа газар заавал буруу зөрүү зүйл болж байдаг шүү дээ яагаад ахин дахин томилоод байдгийг мэдэхгүй юм түрүүвч нэг улсуудын л асуудал гэж харагдаад байдаг даа

Өлзийбадрах [49.0.147.139] 2021-10-11 06:36:55

зөв хэлж бна Загджав дарга хариугийн өгөх хэрэгтэй

boyohuu [66.181.161.100] 2021-10-11 04:22:21

Bold general bolloo . Odoo naad ajilaa daraagiinhaa hund shiljuulee!

Иргэн [124.158.96.232] 2021-10-11 03:45:46

Өрөвдмөөр арчаагүй жүжиг....ингэж ч шившигээ дэлгэж байх ч гэж дээ... ийм болтол нь хуулийг дампууруулсаны бурууг хэн хүлээх вэ ....эзэн нь бий шүү дээ.....!!!!!!!

Зочин [103.14.36.250] 2021-10-11 02:50:06

Dampuursan toriinhon

Зочин [187.155.135.163] 2021-10-11 03:48:33

Энэ бол Загджавын хийсэн ажил бол уу Энэ асуудлыг шалгаж хэн буруутайд хариуцлага тооцох хэрэгтэй хорих ангис сэжигтэн ялтан алдсан үед шууд ангийн дарга арга хэмжээ авагдаж дэд дарга,ээлжийн дарга нар ажлаас нь халж байсан шүү Эсвэл Загджав эрх мэдэлээ ашиглаж зориуд тэр хүнийг суллаж явуулах тушаал өгсөн бол ажилаас нь халж шалгах. хэрэгтэй .Энэ чинь эрүүгийн гэмт хэрэг шүү

Зочин [192.82.67.187] 2021-10-11 02:48:26

Мэргэжлийн бус хүн Төрийн тусгай албыг болон онцгой обьектыг удирдаж яагаад ч чадахгүй бн. Мэдэх ч үгүй бн. Бадамдорж х/а шиг даргатай бсан бол тэр дор нь шуурхай арга хэмжээ авсан бга. Загджав гэж нөхөр өмнөх ажлаа хийж чадахгүй, илүү юманд шунаад МТЗ дарга болох гээд ангайгаад бж бн. Энэ нөхрийг сольвол зохино. Саяхан генерал болсон нөхөр Дамдин....ч гсн шуурхай арга хэмжээ авах ёстой шүү дээ. Бүгд л мэлийгээд таг. Бүрэлдхүүнээр нь соль ! Чаддаг залуусыг гарга !!!

Ок [202.9.40.44] 2021-10-11 02:07:13

Цагдаа нар энэ хүмүүсийг бурүүтгах аргаа олж өгөөш бэлдсэн тэгээд хөдлөхгүй бж бгаад өгөөд явуулсан дараа нь хэрэг тохсон өөр гарц алга бна

Зочин [66.181.185.35] 2021-10-11 01:55:01

Gar utasni bichleg bgaa shdee, tuhuin ued garch baisan 461 alba haagch nar n yaj ch chadahgui angaagaad zogsoj bsan shdee emchijn uzlegeer orj bhad araas n orno gdg bol haruul hamgaalalt n sul bna gesen ug

Зочин [202.126.89.100] 2021-10-11 01:44:11

Загджав гэж ШШГEГ н даргыг зайлуулаач. Онцгой обьeктоос нь эрүү үүссэн хүнийг дайрч ороод аваад явж байхад мэддэггүй.

зочин [122.201.19.99] 2021-10-11 01:35:19

ЦЕГ дарга Болд ШШГЕГ-ажилчдаас уучилт ГУЙХ хэрэгтэй арайл доромжилсон

Зочин [202.126.90.23] 2021-10-11 03:41:42

Avaad l yavaa biz de uhsend ni uuchlalt guidiin unen yumiig shaana biz

irgen [192.82.72.155] 2021-10-11 02:04:27

yaasan gej uneng ni helsen shuudee huleej avsan hunee aldaad yavuulsan ni unen bizdee bichleg ni bgaa haanaas ch uzej bono

Өсөхбаяр [202.9.47.56] 2021-10-11 01:35:04

Андуураад байх юу байдаг юм бүхний нүдэн дээр дайрч ороод л аваад яваа биздээ !!! камерт оруулаагүй байсан боловч нэгэнт хорих тогтоолыг хүлээн аваад эмнэлгийн үзлэгээр оруулж байсан НЬ БҮХНИЙ НҮДЭН ДЭЭР БОЛСОН.

Зочин [209.97.162.187] 2021-10-12 03:20:26

mm tiim bii vii cii dii


59 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
59 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.