Хийн хоолойн төслийн ТЭЗҮ-г энэ оны энэ улиралд багтаан боловсруулж дуусгана

Aдмин / Хууль

Байгалийн хийн хоолойн төслийн ажлын явцыг түргэтгэх асуудлаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр холбогдох албаныхантай уулзлаа.

Хийн хоолойн төслийн ТЭЗҮ боловсруулах ажил 60 хувьтай явж байгаа бөгөөд энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан дуусгахаар ажиллаж байгааг Байгалийн хийн хоолойн төслийн удирдагч Л.Амарсанаа хэлсэн юм.

Монголын газар нутгаар дайран өнгөрөх хийн хоолойн трассыг 966.8 км урттай байхаар ТЭЗҮ боловсруулагдаж байгаа аж. Цаашид барилга угсралтын ажлын бэлтгэл хангах үүднээс инженерийн судалгааны ажил руу ороход бэлэн болсон тул Монгол Улсын Засгийн газраас бодлогын зарим туслалцаа дэмжлэг хэрэгтэй байгааг Тусгай зориулалтын компанийн гүйцэтгэх захирал Асеев Евгений Николаевич энэ үеэр онцолж байв.

Тухайлбал, барилга угсралтын тусгай зөвшөөрөл олгох, ажиллах хүчний квот тогтоох, Тусгай зориулалтын компанийн ажиллах хүчний зөвшөөрлийг сунгах, гадаад ажиллах хүчний хураамжийг чөлөөлөх, хөнгөлөх гэх мэт асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шуурхай шийдвэрлүүлэхийн төлөө анхаарч ажиллахаа Шадар сайд С.Амарсайхан илэрхийллээ.

Энэ хүрээнд барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ татах газрыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг Засгийн газрын хуралдаанд ойрын хугацаанд оруулж шийдүүлэхээр тогтов.

Төлөвлөгөө ёсоор бол жилд 50 тэрбум м/куб хийг Монголын нутгаар дамжуулах бөгөөд хий дамжуулсны төлбөр гэж ойролцоогоор нэг тэрбум орчим ам.доллар төсөвт төвлөрүүлэх тооцоолол гарчээ гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [82.144.201.2] 2021-10-12 14:13:57

Үргэлжлэл: Согласно проекту 5летного договора "Нефтогаза" и "Газапрома" стоимость прокачки российского газа в Европу через газотранспортную систёму (ГТС) Украины составить $31,72 за 1 тыс.куб.м. с учетом всех галогов.и сборов. Тариф рассчитан на поставке $ 2, 66 за 1000 куб.м.на 100 км. и на расчета проятяженности ГТС 1192 ,48 км. При транзитё 22,5 млрд.куб.м. за 5 лет "Нафтогаз" сможёт за работ ать неменее $7,13 млрд. Өөрсдөө дүгнэлт хийнэ биз дээ. Нафтогаз нь украины компани болно

Зочин [82.144.201.2] 2021-10-12 12:36:27

Гадаад хэвлэлээс олж уншсан нэг материалыг хүргүүлье. РБК. БИЗНЕС. 2020.01.30 СКОЛЬКО СТОИТ ТРАНЗИТ РОССИЙСКОГО ГАЗА ЧЕРЕЗ УКРАИНЫ: ОХУ-аас Украин улсаар дамжуулан Европын улсд шатдаг хий нийлүүлэх хийн хоолойн урт нь 1192 км юм бна.

Зочин [43.242.243.101] 2021-10-12 11:11:26

Оросын хөрөнгөөр баригдах учир Орос өөрөө хяналтаа тавих ёстой байх

Зочин [82.144.201.2] 2021-10-12 11:06:38

Гуравдагч орон Польш эсвэл Украин улсын тусламжаар ТЭЗҮ-ний тооцоо хийлгэсэн бол арай бодит тооцоо гарна шүү дээ. Хийн хоолой барих өайгууллагаар нь ТЭЗҮ хийлгэнн гэдэг чинь но-той шүү дээ


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.