Химийн салбарын сүүлийн үеийн судалгаа, шинэлэг үр дүнг хэлэлцэнэ

Aдмин / Технологи

ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн 1999 оноос “Байгалийн нөөцийн химийн судалгаа ба ашиглалт” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 4 жил тутамд уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд энэ жил 5 дахь удаагийн хурлыг “Хими-тогтвортой хөгжлийн хурдасгуур" уриан доор 2021 оны 10 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулж байна.

Энэхүү хурлыг Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монгол Улсын Шинжлэх ухааны академи болон Хими, химийн технологийн хүрээлэн байгуулагдсаны 60 жилийн ойд зориулан, Монгол улсын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич Дүгэрийн Рэгдэлийн 70 насны ойд хүндэтгэл үзүүлэн, түүний нэрэмжит болгон зохион байгуулж байгаараа онцлог юм.

Эрдэм шинжилгээний бага хуралд Япон, БНХАУ, ХБНГУ, ОХУ, АНУ, Дани, БНСУ, Казакстан, Энэтхэг, Монгол зэрэг 10 орны 150 гаруй эрдэмтэн судлаачид оролцож, химийн салбарын 15 чиглэлийн хүрээнд хийсэн судалгааны ажлын шинэлэг үр дүнг хэлэлцэж, харилцан туршлага солилцоно. Хурлын эмхэтгэл Springer Nature-д бүртгэлтэйгээр шинжлэх ухааны салбарын дэлхийн томоохон хэвлэлийн газар болох Atlantis Press-д хэвлэгдэж байгаа нь уг хурлын олон улсын түвшний цар хүрээг харуулж байна.

"ICCIUNR-2021" олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын үйл ажиллагаа цахим сүлжээгээр шууд цацагдах бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг http://icciunr2021.ac.mn вебсайтаас үзэх боломжтой.


Сэтгэгдэл

Зочин [103.26.193.105] 2021-10-13 19:33:47

Чадвартай боловсрол ондортэй мэрэгжилтэнгууд нь гадаадад ажиллаж амьдраад байдаг тэднийгээ эх оронд нь ируулж ажилуулах хэрэгтэй


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.