Маргааш согтууруулах ундаа худалдахгүй, олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй

Aдмин / Хууль

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг буюу УИХ-ын 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн нэмэлт санал авах хяналтын тооллого хийхтэй холбогдуулан аравдугаар сарын 16-ны бямба гарагт нийслэлийн хэмжээнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоох тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн захирамж гарлаа.

Уг А/785 тоот захирамжид соёл, урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг, гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төвүүдийн тухайн долоо хоногийн амралтын өдрийг сонгуулийн санал авах өдөрт шилжүүлэхийг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад даалгасан байна.

Түүнчлэн холбогдох хууль, журам, Сонгуулийн ерөнхий хорооноос тавьсан шаардлагыг хангаж, коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах, сонгуулийн хороо, санал авах байрны хэвийн ажиллах нөхцөл, бололцоог бүрдүүлэх зорилгоор телефон утас, цахилгаан эрчим хүч, усан хангамжаар тасралтгүй, найдвартай хангахыг мэргэжлийн байгууллагуудад үүрэг болгов.


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.190] 2021-10-15 03:59:06

Мангаруудаа өдрийнхөө 1000 төг ийн орлогоо олмоор байна. Сумьяабазар аа чи хотынхоо иргэдийг бодооч ээ

Зочин [59.153.113.70] 2021-10-15 02:55:54

Сдааа уумаар байнашдээ. Дахиад шагын юм хайж явмааргүй байна

Зочин [66.181.160.28] 2021-10-15 02:02:47

Дуртай үедээ захирамж гаргаад орлогыг нь хааж байгаа ААН үүдэд төрөөс нөхөн олговор өгөх ёстой. Тийм биш учраас маргааш ажиллах эсэхээ ойлгохгүй болж байна.

Зочин [64.119.21.146] 2021-10-15 01:41:49

Сонгуулиа өгөхгүй байгаа иргэд залуучуудад төр бас зарим зүйлд нь хориг тавих хэрэгтэй.эрхээ болохоор дээд зэрэгээр эдлээд байдаг үүрэгээ ухасарлаж ойлгодогүй хүмүүстэй төр цаашид анхаарах хэрэгтэй.

Зочин [103.80.210.183] 2021-10-15 01:33:48

улс даяараа сум малыг нэгэн зэрэг хараамой


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.