М.Цэрэнлхам: 3x3 төрөлд монголчууд удахгүй медаль хүртэнэ
Монголчууд багийн спортоор олимпод оролцох нь бидний хувьд мөрөөдөл байсан. Холын тэр мөрөөдлийг 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг биелүүлж “Токио-2020”-д улсаа төлөөлөн оролцсон билээ. Монголын спортын түүхэнд шинэ хуудас нээж буй 3х3 үндэсний шигшээ багийн тамирчин М.Цэрэнлхамтай ярилцлаа.
-Таны өвөө тамирчин хүн юм байна. Спортод хөл тавихад гэр бүлийн зүгээс оролцоо байсан уу?
-Би хоёр талын спортын удамтай. Манай өвөө волейболын ОУХМ н.Долгорсүрэн гэж хүн бий. Ээжийн аавыг аймгийн арслан Ш.Дамдинсүрэн гэхээр Баянхонгорчууд андахгүй. Аав ээж маань мэргэжлийн тамирчин биш ч спортод элэгтэй. Тиймээс намайг бага байхад волейболын спортод оруулсан. Оюутан болтлоо энэ спортоор хичээллэсэн.
-Хэзээнээс сагсан бөмбөгийн спортоор хичээллэж эхлэв?
-Оюутан болоод удаагүй байхад дасгалжуулагч Д.Батсүрэн “Баянхонгор аймгийн харъяалалтай өндөр хүүхэд хэрэгтэй” гээд намайг 18 хүртэлх насны улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцохыг санал болгосон. Тэр миний сагсан бөмбөгийн анхны тэмцээн байлаа. Улмаар шилдэг таван тоглогчийн нэг болсон нь энэ спортод улам гүн орох шалтгааны нэг болсон. Түүнээс гадна сурагчдын ДАШТ-д оролцох Монгол Улсын шигшээ багт багтаж байлаа. Оюутан байхдаа ШУТИС-ийн волейбол, сагсан бөмбөг, гандболын шигшээ багт тоглодог байсан.
-Гандболын шигшээ багт яагаад орох болов. Хичээллэдэг байв уу?
-Тухайн үед би гандбол огт тоглож үзээгүй байсан. Гандболын улсын шигшээ баг бүрдүүлэхдээ сагсан бөмбөг, волейбол тоглодог үеийнхэн дотроосоо нуруугаар өндөр хүүхдүүдийг сонгож авсан юм билээ. Би шаардлагад нь нийцээд гандболын улсын шигшээд орсон. Довтлогчоор бэлтгэл хийж байсан ч гараа гэмтээгээд хаалгач болсон. Нэг жил 2-3 тэмцээнд оролцоод гандболыг орхисон.
-Гурван спортоор сургуулийн шигшээ багт тоглож байсан юм байна. Яагаад сагсан бөмбөгийг нь сонгов?
-Оюутан байхад аль алийг нь амжуулаад явж болдог байлаа. Дөрөвдүгээр курст орсон намар “Монголын сагсан бөмбөгийн холбоо”-ноос Тайваны их сургуульд 100 хувь тэтгэлэгтэй суралцах урилга ирсэн. Хүссэн мэргэжлээрээ сураад сагсан бөмбөгөө тоглох боломжтой учраас их сургуулиа төгсөх жилээ чөлөө авч Тайваныг зорьсон. Тэнд хичээлээ хийхийн хажуугаар сагсан бөмбөгөөс өөр спортоор хичээллэх боломжгүй учраас волейбол, гандболыг орхисон юм.
-5x5, 3х3 сагсан бөмбөгийн ялгаа нь юу вэ?
-5х5, 3х3-ын аль аль нь бөмбөгийг цагирагт оруулахаас бусдаар ялгаатай. 5х5 нь өөрөөсөө бусад дөрвөн хүнтэй илүү удаан тайван тоглодог. 3х3 бол 10 минутын турш маш хурдтай, хүч шавхсан тоглолт болно. Бэлтгэл, хурд хүчээс гадна нэлээд тэвчээртэй хүн л 3х3-ийг тоглодог.
-Манай тамирчид 3х3-аар гаргаж байгаа шиг амжилтыг дэлхийд гаргах боломжтой юу?
-Боломжтой. Миний хувьд 18 наснаасаа сагсан бөмбөг тоглож эхэлсэн. Харин гадны тамирчид тав зургаан наснаасаа тоглож эхэлдэг. Манай улсын эмэгтэй тамирчид хамгийн эрт нь 10 гаруй наснаас анх тоглодог. Гэхдээ монголчууд богино хугацаанд өндөр амжилт үзүүлж чадаж байна гэдэг нь урт хугацаанд илүү их амжилт гаргаж болохыг харуулж байгаа юм. Олон улсын адил тамирчдаа багаас нь бэлтгэвэл манай улс аль ч төрөлд нь том амжилтад хүрэх боломжтой.
-Сагсан бөмбөгөөс мэдэрдэг хамгийн сайхан зүйл нь юу вэ?
-Хийсэн бэлтгэлийнхээ үр дүнг мэдрэх л хамгийн сайхан. Мэргэжлийн тамирчдын хувьд хамгийн сайхан мөч бол олимпийн дэвжээнд гарах байдаг. Ерөөс тамирчин болгоны мөрөөдлийн оргил нь олимп шүү дээ. Олон жилийн хөдөлмөрийн үр шимээр олимпийн эрхийг олж авдаг. Олимпод эх орноо төлөөлнө гэдэг хамгийн сайхан байлаа.
-Олимпийн шигшээ багийн тамирчдыг ямар шалгуураар шалгаруулж авсан бэ?
-Бид 2019 оны арваннэгдүгээр сарын 1-нд олимпод оролцох болсноо мэдсэн. Арванхоёрдугаар сард эмэгтэй 10 тамирчин Хандгайтын “Их тамир” баазад бэлтгэлд гарсан юм. 10 тамирчнаас дөрөв нь хасагдаж зургаа нь олимпийн бэлтгэлд хамрагдсан. Богино хугацаанд маш их бэлтгэл хийсэн. Зарим тохиолдолд өдрийн 9-10 цаг бэлтгэл хийж байсан. Тодорхой үе шаттай гаргасан төлөвлөгөөний дагуу бэлтгэл хийж, дасгалжуулагчид тамирчдын бэлтгэлийн явцыг статистикаар оноожуулдаг байсан. “Сэтгэл зүйн төв”-өөс тест бөглүүлж даалгавар өгнө. Ингээд есөн дасгалжуулагч хэнийг олимпод явуулах талаар санал хураасан. Мөн олимп эхлэхээс өмнө долоон тамирчин Европын гурван тэмцээнд оролцсон. Тэмцээний статистик үзүүлэлт , талбайд гаргаж байгаа үр ашгийг харгалзсан. Тэмцээний дараа үлдсэн зургаан тамирчнаас хамт тоглохыг хүсч буй гурван тамирчныг сонгуулсан. Энэ бүх үзүүлэлтийг жагсаагаад бид дөрөв шалгарсан. О.Хулан тэргүүлж би хоёрт бичигдсэн байсан.
-Шигшээ багт багтаагүй хоёр тамирчин тухайн үед хасагдсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн үү?
-Биднийг олимпод явахын өмнө Хандгайтад дасгалжуулагчид, менежер, сэтгэл зүйч гээд бүтэн багаараа цугларч шалгаруулалтынхаа дүнг танилцуулсан. Япон явахаас өмнө хэн тоглох нь тодорхой болсон.
-Олимпийн наадамд тоглохын өмнө тамирчдын нэрсээс болж нийгмийн зүгээс та нар руу маш их дайрсан. Энэ нь тамирчдын сэтгэл зүй болон тоглолтод нөлөөлсөн үү?
-Бид тэмцээнд явахдаа онгоцны буудал дээр буугаад утсаа хураалгадаг. Тэмцээн дууссаны дараа буцааж авна. Олимпоос өмнө Яйзү хотод бэлтгэл хийсэн. Тэр үед утсаа хураалгасан байсан. Тулга дасгалжуулагч нийгэмд юу болж байгааг мэдэж байсан учраас бидний утсыг хурааж авсан юм билээ. Хэрэв COVID-19 цар тахлын нөлөөгөөр олимп хойшлоогүй бол Д.Ганзул, Болор-Эрдэнэ эгч нарыг олимпод явах байсан гэдэгт эргэлзэхгүй байна. Монголын шилдэг тамирчдыг яагаад хассан учрыг ойлгоогүй учраас нийгэм бухимдах нь аргагүй. Хүмүүс биднийг элдвээр хэлж доромжилж байсан ч бидний зорилго сайн тоглох. Тиймээс ямар нэгэн байдлаар айж сэтгэл зүйн дарамтад ороогүй. Манай захирал “Минжин нуруу намтай болохоор хасагдсан. Д.Ганзул бэртлийн улмаас оролцох боломжгүй боллоо. Бид шилдэг тамирчнаа явуулаагүй ч шилдэг багийг явуулж байна. Ямар нэгэн ашиг сонирхлоор та нарыг сонгоогүй” гэж хэлсэн нь сэтгэл зүйд дэм болсон. “Хэрэв хасагдвал яах вэ, нийгмийн дайралтыг хэрхэн давах вэ” гэдгийг бодож үзэх хэрэгтэй юм байна лээ. Энэ тал дээр сэтгэл зүйчид зөвлөгөө өгч байсан учраас асуудал багатай даван туулсан. Хураалгасан утсаа авахдаа хүмүүсийн доромжилсон мессэж, мэдээллийг харсан. Эхлээд хүндээр хүлээж авдаг байлаа. Одоо дархлаатай болж тоохоо больсон.
-Олимпийн багт сэтгэл зүйч багтсан. Олимпоос бусад тэмцээний үед сэтгэл зүйч ажилладаг уу?
-2019 онд эрхээ авснаас хойш хоёр жилийн хугацаанд “Сэтгэл зүйн хүрээлэн”-ийн хамт олон зөвлөгөө өгч ажилласан. Олимпийн бэлтгэлийн үед сэтгэл зүйч Г.Золжаргал зөвлөгөө өгч байлаа. Олимпоос өмнө ямар нэг сэтгэл зүйч ажиллаагүй.
-Багийн спортоор улсаа төлөөлж олимпод оролцсон анхны тамирчин боллоо. Юугаар бахархаж байна?
-Их өрсөлдөөн дундаас шалгарсан учраас эхлээд ямар нэгэн өөрсдөөрөө бахархах сэтгэгдэл төрөөгүй. Тамирчдын тосгонд байрлаад NBA болон дэлхийн алдартй тамирчидтай тааралдахад сэтгэл ихээхэн хөдөлж байсан. Тоглолтын урд өдөр “О.Хулантай хамт байшингийн цонхоор алсыг ширтэж сэтгэл зүйн дасгалаа хийсэн. Тэр үед “Их бэлтгэл, шалгуурыг даваад улсаа төлөөлөн олимпод оролцохоор боллоо. Бид чадлаа” гэж нэг нэгэндээ урам өгч байсан. Яг тэр мөчид харин өөрөөрөө бахархах сэтгэгдэл төрж байлаа.
-Энэ удаад оролцоод үзчихлээ. Дараагийн олимпод медаль авах боломжтой юу?
-3x3 тамирчдын насжилтыг харьцуулахад олимпийн баг хамгийн залуу баг байсан. Олимпийн дараа бид залуу туршлагатай баг болсон. Тиймээс ирэх гурван жилд бэлтгэлээ сайх хийж олимпийн эрхээ авч улмаар амжилтаа ахиулахыг гол зорилгоо болгож байгаа. Бид дараагийн олимпод тоглохгүй ч байж болно. Өөр тамирчид болон дүү нар оролцох боломжтой. Гэхдээ хэн ч орсон Монгол Улсын шигшээ багт боломж бий.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл
ltkbdjltqexk [178.158.22.30] 2022-06-18 11:25:56
http://images.google.co.zw/url?q=http://netstate.ru/
lpmgoqlrljqj [178.158.22.30] 2022-06-18 06:03:02
http://tinyurl.com/23bj7zbp
lwktkiliiahj [178.158.22.30] 2022-06-17 18:22:22
http://tinyurl.com/29frf5l2
lyvblclbzjdm [178.158.22.30] 2022-06-17 13:20:34
http://tinyurl.com/2yb6sujv
lcimtjlzzmez [178.158.22.30] 2022-06-16 17:29:54
Ривердэйл 1,2,3,4,5,6 сезон <a href="http://bit.ly/riverdehjl-6-sezon">Ривердэйл 1,2,3,4,5,6 сезон</a> Riverdale: наконец-то новый качественный молодежный сериал. Ривердэйл - сериал, которого мы так ждали от CW. Ривердэйл хранит немало секретов и мистических тайн. Нашим неуемным искателям развлечений будет вовсе не до улыбок. «Ривердейл» (англ. Riverdale) — американская телевизионная подростковая драма, основанная на комиксах Арчи. Все серии подряд доступны бесплатно, в хорошем качестве HD 720p и FullHD 1080p на русском языке.
lyyxwmlfwhsv [178.158.1.238] 2022-06-16 07:08:32
http://is.gd/LUnMr2
lietqrlygvug [178.158.34.53] 2022-06-13 15:07:55
Мир Юрского периода: Господство http://bit.ly/mir-yurskogo-perioda-2022 71591417 11464061 548641897539 91808664232152347634 39676894 54079678 981225774944 8991875299879762846 3196275 81746260 149954106329 43521622867453287149
lswytnlssrpq [178.158.34.53] 2022-06-13 12:03:17
Мир Юрского периода: Господство http://bit.ly/mir-yurskogo-perioda-2022 82917324 31466942 173691078152 90519368778758759278 86031218 29466397 682060559034 79627696393541731914 66362220 40476052 22235447725 31838387668993528844
lrojmpluebks [178.158.34.53] 2022-06-13 02:47:14
https://bit.ly/Shkala-tonov 32897503 2269289 379158231653 1864752319638049469 885366 20193966 494737069003 99257783754453942722 73931762 68113349 862620446798 75929628371925532828
ms-marvelbtgct [178.158.1.48] 2022-06-04 03:19:36
Фильм смотрите бесплатно на Filmix. <a href="http://bit.ly/dyuna-duna">Dune фильм</a> Лучшие фильмы и сериалы: Перевод На русском языке. 74202747 4087818 14356431065 7893198539697377772 11833476 22278777 53369515911 11871674673520491064 37669647 19132603 551723562991 3277242451949571487
ms-marvelljzyu [178.158.1.48] 2022-06-03 19:45:23
Сериалы, фильмы Видео - Буду смотреть. <a href="http://bit.ly/339sAGQ">Дикая жизнь фильм смотреть онлайн</a> Каталог рекомендуемых фильмов на ГидОнлайн. Качество: · Информация о фильме 58604102 62744065 599197844546 3405530611241681273 4502793 94036844 549068769717 89639813153686514306 51429051 82257484 548694289609 3394610941064657701
ms-marvelynrxk [178.158.51.144] 2022-05-29 16:14:25
Гигантов Северной Америки и презентовал свой <a href="https://bit.ly/FILMFILMFILM">фильм</a> «По следам древних цивилизаций».
ms-marvelcephg [178.158.1.69] 2022-05-26 06:05:57
Сериал Мисс Марвел смотреть онлайн бесплатно все серии <a href="http://bit.ly/ms-marvel-1-8-seriya">смотреть онлайн сериал «Мисс Марвел»</a> Рекомендуем посмотреть Мисс Марвел 1 сезон
Зочин [66.181.181.147] 2021-10-21 01:37:14
Tegnee udhgui
Зочин [119.40.103.3] 2021-10-19 05:08:23
zass hahaha
zochin [66.181.178.53] 2021-10-19 04:50:08
muusain shalnii alchuurnuud ichij uheesei yankanuud
Зочин [192.82.71.107] 2021-10-19 08:53:16
хуц
zochin [202.126.89.195] 2021-10-19 04:02:40
Нуруу намхан, техник дутуу, хөдөлгөөн удаан бна даа.Хүүхдүүд сонгохдоо нурууны өндрийг хармаар бна.1.88 аас дээш.
Saraa [104.205.131.167] 2021-10-19 03:54:43
Bitgii shaagaad bai,
Sain bn [202.21.127.164] 2021-10-19 03:19:54
Sain bn. Amjilt. Ehleed gertee hooloo hiij surmaar bnaa............