Л.Энх-Амгалан: Эрдэнэт, Дархан-Уул, Өмнөговь аймагт МУИС, ШУТИС, ХААИС -ийг байгуулах шийдвэрийг Засгийн газар гаргалаа

Aдмин / Боловсрол

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө.

Тэрбээр “Засгийн газраас их, дээд сургуулиудыг орон нутагт сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолбор болгон хөгжүүлэх тогтоолыг албажуулан гаргалаа.

Их, дээд сургуулиудыг орон нутагт хөгжүүлэх нь нийслэлд үүсээд байгаа түгжрэлийг бууруулахаас гадна хөдөө бүс нутгийн хөгжилд нөлөөлөх асуудал юм.

Өмнө нь Улаанбаатар хотод байгаа их, дээд сургуулиудын салбарыг аймгуудад байгуулах, нүүлгэх тогтоол гарч байсан ч бодитоор хэрэгжээгүй.

Өнөөдөр Монгол Улсад 88 их, дээд сургуульд 158 мянган оюутан суралцаж байна. Үүнээс 143 мянга нь буюу 92 хувь нь Улаанбаатар хотод суралцаж байгаа бол нийт оюутны тавхан хувь нь хөдөө байгаа найман их, дээд сургууль суралцаж байгаа юм.

Цаашид хөдөө орон нутагт их дээд сургуулийг хөгжүүлбэл боловсролын чанарт анхаарах зайлшгүй шаардлагатай.

Бид Эрдэнэт, Дархан-Уул, Өмнөговьд сургалт судалгаа үйлдвэрлэлийн цогцолбор болгож МУИС, ШУТИС, ХААИС -ийг байгуулах шийдвэр гарч байна.

Ингэхдээ салбарыг биш сургуулиудыг байгуулах шийдвэр юм.

Мөн ирэх оноос хөдөө орон нутагт ажиллаж байгаа багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэж, цалин урамшууллыг нэмэх, оюутнуудад тэтгэлэг олгож дэмжих шийдвэр гаргалаа" гэв.


Сэтгэгдэл

зочин [192.82.76.195] 2021-10-20 14:04:58

сайд та 1.МҮИС гэдэг заргаа нэг тийш нь шийдчэх 2. улсын хувийн хэвшилийг сургуулиудаар давахрдуулан бэлтгэж байгаа мэргэжилүүдийг цэгцэлчиа 3. шинжлэх ухаан боловсролыг уялдуулан хогжуулэхэд эрдэмтэн багш шу ны хурээлэн их дээд сургуулиудын орон нутагт хогжуулэх чиглэл судалгаа санал бодит ундэслэлийг ард иргэдэд танилцуулчих 4.Орон нутагт мэргжилийн боловсролыг хогжүүлэх талаар урьд омно гарч байсан алдаа оноог судласан уу 5. хотод үлдэх хувийн сургуулиудын элсэлт оюутаны тоо өсөж орон нутагт ТМС техникумын хуучин байр бааз дээр хэдэн залуу багштай шинэ сургуулиуд мөхөх юм байна даа

Зочин [150.69.52.212] 2021-10-20 11:48:34

Бүхэлд нь явуулна гэвэл энэ 3 сургууль дампуурч хувийн сургуулийн хоол болох нь дээ

Зочин [66.181.180.72] 2021-10-20 11:41:51

Энэ 3 гурван аймагт сургууль байгуулах асуудлыг дэмжиж байна. Гэхдээ ШУТИС-ийн уул уурхай, ХААИС-ийн газар тариалангийн зэрэг салбаруудыг шууд тэр чигээр нь нүүлгэж байгуулна гэвэл тэрүүн шиг тэнэг зүйл байхгүй. Яагаад гэвэл эрдэмтэн багш нар нь хөдөө явахгүй ээ. Бас оюутан очихгүй л дээ. Тэгээл их сургуулиудын эрдмийн потёнциал дампууралд орно шүү. Их сургуулиудын энэ том эрдмийн потёнциалыг буй болгохын тулд улс орон маань үндсэндээ 80 жил зүтгэж яваа юм шүү. Энэ 80 жилийн дотор буй болгосон их сургуулиудын оюуны чадавхи, өмчийг хайрлах ёстой байхаа. Харин хөдөө шинээр биё даалгаж байгуулан хөгжүүлэхэд юу нь болохгүй гэж. Хотын хүн амыг цөөрүүлэх нэг арга бол 200 мянган оюутан сурч, амьдрах их сургуулиудын хотхон бүхий эрдмийн дагуул хот суурьшилын бүсийг одоогийн шинэ нисэх буудлын зүүн талын хөндий дагуулаад л байгуулчих. Тэр хотод төрийн болон төрийн бус өмчийн бүх сургууль байрлах хэрэгтэй. Харин хотын төвтэй холбогдсон дэд бүтэц, зам харгуйг нь өргөн хүрээтэй барих байх.

Иргэн [103.212.119.98] 2021-10-20 10:46:40

Сайд болгон лингэж ярьдаг байсан, зарим нь бүр зураг төсөл энээ тэрээ гээд хэдэн тэрбум төгрөг салхинд хийсгэж байсан. Ажил хэрэг л болгоорой доо. Наадах чинь ч нэг их амар ажил биш шүү,

Зочин [122.201.31.253] 2021-10-20 07:42:06

Зүүн 3 аймгийн дунд Дорнодод их дээд сургууль байгуулаачээ, материалаг бааз байр сав бэлэн байна

Tun zov shu. [103.10.23.8] 2021-10-20 09:20:58

Dornod bol tun zov shuu.manai mongoliin hamgiin tom aimagiin tov 45000 hvntei barilgajsan hot shuu.

Зочин [122.201.31.253] 2021-10-20 07:40:30

Зөв шиыдвэр гаргажээ

Зочин [64.119.18.70] 2021-10-20 07:12:39

Дорндод одоо бгаа хаатмс бтмс түшиглэх их нөөц барилга дотуур байрууд бэлэн бгаа. .


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.