МҮЭХ: Цалин, тэтгэвэр тэтгэмжийг 20-оос доошгүй хувиар нэмэгдүүлэх шаардлагатай
МҮЭХ-ноос 2022 оны улсын төсөв болон Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн улсын гурван талт хэлэлцээрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийлээ.
МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “МҮЭХ-ноос ирэх оны төсөвт ямар асуудлыг санал болгож хүргүүлэх талаар мэдээлэл солилцож байсан. Хөдөлмөр нийгмийн зөвшлийг хангах гурван талт хэлэлцээрт цалин тэтгэвэр тэтгэмжийг 20 оос доошгүй хувь нэмэгдүүлэх, ажилчдын цалин урамшууллыг хассан Засгийн газрын 43 дугаар тогтоолыг хасах талаар тусгахыг хүссэн. Инфляци өссөн, бараа бүтээгдэхүүнйи үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа үед иргэд хоёр жил гаруй цалин, тэтгэврийн нэмэгдэлгүй тэсэж амьдарлаа. Харин ирэх онд цалин нэмэгдүүлэх цаг нь болсон.
Төр өөрөө олон мянган иргэдийн ажил олгогч нь тул төсвөөр дамжуулж цалин хөлсийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Хөдөлмөрийн тухай хууль ирэх оны эхнээс хэрэгжинэ.
Энэ хүрээнд хамтын хэлэлцээрээр ажил олгогчийн цалинг нэмэгдүүлэх боломж үүсэн. Тийм учир төр иргэдийнхээ цалин хөлс нийгмийн асуудалд анхаарч ажиллах цаг болсон.
Мөн цар тахлаас үүдэж эдийн засгийн хүндрэлд орсон аж ахуйн нэгжүүдэд бодитой дэмжлэг хэрэгтэй. Халамж тараах бус бодит хөрөнгө, бодлого хэрэгжүүлж хүнд нөхцөлд байгаа салбаруудын цалинг нэмэгдүүлэхийг шаардаж байна" гэлээ.
Сэтгэгдэл
Зочин [202.9.40.101] 2021-10-24 06:15:00
Амгаланбаатар одоо ажиллаа өгдөө ямар Ч хийсэн ажил алга
ЗОЧИН [202.126.88.221] 2021-10-21 01:59:59
ТА НАРЫН НААД ҮГ ЧИНЬ ХҮНД ХҮРДЭГ ЮМ УУ ТӨРИЙН ДЭЭД БАЙГУУЛЛАГА Л ЛАВ НОХОЙ ХУЦАЖ БАЙНА Ч ГЭЖ ХЯЛАЙЖ ХАРАХГҮЙ ЮМ БАЙНА ДАГ ОЛОН ЖИЛ ИНГЭЖ ХУЦАЖ ЮМ ХИЙСЭН ДҮР ЭСГЭЖ ХООЛОО ОЛЖ ИДЭХ ЮМ ДАА
Зочин [103.14.36.250] 2021-10-21 01:20:45
юун нэмэх вэ, нэмээд ямар ч нэмэргүй шд, зүгээр л системээ өөхчлөх хэрэгтэй
batuaj [66.181.180.44] 2021-10-20 15:52:18
Одоо тэтгэврийн хүн 80 хувиар тэтгэвэр авна. Бас багамгээд зөрүүг арилгах ара хэмжээ авсан.Одоо ч бас арга ихэмжээ авах гэнэ. Хамгийн баг тэтгэвэр 500000 төг болно гэнэ. Ийм ивээлт аргыг тэтгэврийн бүх хүнд хамаатуулмаар байна. Тэтгэврийнхэний амьдрал төвөг хүндэрлтэй шүү
иргэн [64.119.25.182] 2021-10-20 09:53:48
Худлаа яриад цаг алдаад байлгүй 1990 оны мөнгө одоо хэд болсон яг нэмж өгвөл таарна.!!!!!!!1000 т - 100000 мянга болсон өшөө чилүү болсон Нэм!!!!!!!тэтгэвэрийг хурдан нэм !!!!!!!!!!
Ахмад настан [202.9.46.113] 2021-10-20 08:58:52
Хичнээн жил ярилаа.Хэцүүдэж байна шүү