УИХ дахь Цөлжилттэй тэмцэх лобби бүлгийн гишүүд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж байгаагаа илэрхийллээ

Aдмин / Хууль

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ дахь Цөлжилттэй тэмцэх лобби бүлгийн гишүүдийг хүлээн авч уулзлаа.

Тус лобби бүлэг нь 13 гишүүнтэй бөгөөд цөлжилттэй тэмцэх зардлыг нэмэгдүүлэх, тусгай сан байгуулах, цөлжилттэй тэмцэх санхүүгийн тогтвортой эх үүсвэр, эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлд анхаарал хандуулан ажиллаж байгаа талаараа Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцууллаа.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж байгаагаа илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэх тухай Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлигийн хэрэгжилтийг хангах, цөлжилттэй тэмцэх, байгаль орчин, экосистемийн доройтлыг бууруулах чиглэлд хамтран ажиллахад бэлэн гэдгээ хэлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн хүрээнд ирэх сард ойн салбарын мэргэжилтнүүдийн үндэсний чуулганыг зохион байгуулах, мөн орон даяар мод тарьж ургуулах сургалтыг явуулах зэрэг ажлуудыг төлөвлөж буй талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар мэдээлэл өглөө.

Уулзалтын үеэр байгаль орчны доройтол, цөлжилтийн сөрөг үр дагавар, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний талаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн заалтууд, тэдгээрийг үр дүнтэй хэрэгжүүлэх арга зам, шийдлүүдийн талаар дэлгэрэнгүй ярилцаж, хамтран ажиллахаар санал нэгдэв.


Сэтгэгдэл

Uur [202.126.89.129] 2021-10-26 04:15:42

Тэр бум мод тэр бум үржиг сайхан санаачлага

Зочин [202.55.188.97] 2021-10-22 12:05:05

Ойн бүтэц агууламж чанарыг тооцоолж гаргамаар санагдах юм. Гаднаас нь харахад нүүгэлтэж ногоорсон ой л харагдаад байдаг. Дотор нь орохоор бараг тал нь хожуул болсоон зайлуул. Нүүрсээ модоор асаагаад байгаа рекламаа Солонгосын нарийн урт гуулин хошуутай Газаар асаах зааварчилгааг боловсруулж өгмөөр санагдах юм. Амархан шатчихаар том том дүнзэн байшингууд хэр их мод тайрч баридагийг судалж тооцоолон олон нийтэд хүргэх хэрэгтэй. Модны хэрэглээгээ багасгахгүй бол хөдөө айлууд зүгээр л мод түлж өвөлжиж байна ш дээ, үнэн тансаг наацан, энд ЕК маань тариад өгнөө л гээд байдаг, бусад нь тайраад, түлээд өгнөө л гээд байдаг. Нэг л уялдаж өгөхгүй байх чин....

Зочин [202.9.41.29] 2021-10-22 04:27:57

Хмммм сдануудын байж байгааг чёрт. Улс орон ард түмэн хэцүүдлээээ хөөе. Ажил хийгээчээээ хүүрнүүдээээ. Юун мод дараа болж болно ш дээ.

ЗОЧ ИН [202.126.88.220] 2021-10-22 01:25:45

МОДНООС ГАДНА МАЛЧДААР МАЛЫНХ НЬ БЭЛЧЭЭРТ БАЙГАА ХОГИЙГ ТҮҮЛГЭЖ НЭГДСЭН ХОГИЙН ЦЭГТ ХАЯХ, МАЛЧИН БҮРИЙГ ӨВӨЛЖӨӨНИЙ ӨТӨГ БУУЦАА ТҮШИГЛЭН НОГОО ТАРИХ ХӨДӨЛГӨӨНИЙГ ӨРНҮҮЛЭЭЧ ЭЭ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.