ЦЕГ: Өчигдөр 91 жолооч согтуу жолоо барьж, 219 хүн эрүүлжүүлэхэд хоножээ

Энэ сарын 21-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 2012 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1631, хулгайтай холбоотой 37, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 161, гэмт хэргийн шинжтэй мэдээлэл 110 бүртгэгдсэн байна.
Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 91, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 97, хүний биед халдсан 59, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 140, эрүүлжүүлэх байранд хоносон 219, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 58 тохиолдол гарчээ.
Сэтгэгдэл
Mongol mini oron ger ni hoosorch eryyl mendee arhiar solijee!!! [148.60.92.227] 2021-10-22 12:36:35
eryyl masin jolooddog hyn oldohoon baijee,gertee harij untdag hymyys ygyi boljee!!!