Монгол залуус “IT-паралимпиад - 2021”-ийн “Creative” төрөлд түрүүллээ

Aдмин / Технологи

“IT-паралимпиад 2021” хөгжлийн бэрхшээлтэй залуусын дэлхийн наадмын “Creative” төрөлд монгол залуус тэргүүн байр эзэллээ. Тус тэмцээний сүүлийн шатны шалгаруулалт энэ сарын 20, 21-ний өдөр онлайнаар зохион байгуулагдлаа. Тус наадмын “Creative” буюу робот машины төрөлд Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны гишүүн, төслийн ажилтан, Юнисофт компанийн захирал Ш.Самдан ахлагчтай Н.Халиунаа, Э.Хулан, Э.Отгонцэцэг нарын баг тэргүүн байрт орлоо. Мөн дээрх тэмцээнд залуусыг оролцуулах ажлын идэвхтэй, амжилттай зохион байгуулсан “Сонсголын бэрхшээлтэй иргэдийн соёлын төв” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Ж.Дуламсүрэн “Шилдэг хувь нэмрийн шагнал” хүртлээ.

Тус тэмцээн eContents, eLifeMap, eTool Challange- Excel, PPT, eCreative Challenge гэсэн төрлөөр зохион байгуулагдсан бөгөөд энэ жил "Цар тахлын үед ч IT бидэнд боломжийг олгосоор байх болно" гэсэн үзэл баримтлалаар 14-23 насны хөгжлийн бэрхшээлтэй залуусыг хамруулах зорилго тавьсан юм.

Сонирхуулахад, тус онлайн тэмцээний эхний шатны шалгаруулалт 2021 оны 6 дугаар сард зохион байгуулагдаж, дэлхийн 13 орноос шалгарсан 385 оролцогч эцсийн шатанд үлдсэн. Монгол Улсаас эхний шатны шалгаруулалтад долоон тамирчин, ганцаарчилсан дөрвөн төрөл, багийн хоёр төрөлд оролцсон. Бүгд эцсийн шатанд шалгарч, өрсөлджээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.