ЭМЯ: Шинээр Коронавирусийн 941 тохиолдол бүртгэгдэж, 12 хүн нас барлаа
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 941 тохиолдол бүртгэгджээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 700 нь Улаанбаатар хотод, 241 нь орон нутагт батлагдсан байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны 12 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар халдварын улмаас нийт 1756 хүн эндээд байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 12113 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 31527 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн- 5246
- Хүндэвтэр- 5198
- Хүнд- 1393
- Маш хүнд- 276 хүн байна.
Сэтгэгдэл
Зочин [122.201.31.253] 2021-11-09 07:56:12
Үнэгүй вакцинаа бүрэн хийлгээд үнэгүй дэглэмээ барихгүй болохоор амархан буурахгүй байх шиг байна, Гадаад зарим орнуудад вакцин олдохгүй өөр улсад очиж, 400-500 доллароор хийлгэж байхад Монголд үнэгүй вакциныг хийлгэх хүн олдохгүй, харин баар ресторан, цэнгээний газруудад нь хүмүүс нь багтахгүй байх юм, тэгээд төр засагт буруу өгөх санаатай хачин хар хүчин байх юм даа
Иргэн [192.82.71.219] 2021-11-09 04:38:49
Оюунэрдэнэ гуай огцорох болоогүй юу, монголчуудыг дуусгаад амёрикт очиж амьдарна гэж харвардын хоёр хүзүүгүй бодож байгаа бол арай л байх шүү