Ардын жүжигчин П.Цэрэндагва, Н.Сувд нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Aдмин / Хууль

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Монгол Улсад орчин цагийн номын сан үүсэж хөгжсөний 100 жил, мэргэжлийн театрын урлаг үүсэж хөгжсөний 90 жил, Циркийн урлаг үүсэж хөгжсөний 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж нэр бүхий хүмүүст төрийн дээд шагнал, одон, медаль гардууллаа.

  • “Тамгагүй төр” жүжгийн Эгэрэг, “Мандухай цэцэн хатан” киноны Ибрай тайш тэргүүтэй тайз, дэлгэцийн 200 шахам дүрийг урлан бүтээж, театр, кино урлагт өөрийн орон зай, өнгө төрх, бүтээл туурвилын арга барил бий болгож, ахмад үеэ залгамжлан, өөрийн үеийнхнээ манлайлж, залуу үеэ үлгэрлэн хөдөлмөрлөж, театр болон драмын урлагийг гадаад, дотоодод сурталчлах, ард түмнийг соёл, урлагаар соён гэгээрүүлэх, залуу уран бүтээлчдийг сурган хүмүүжүүлэх, бэлтгэх зэрэг их үйл хэрэгт хүчин зүтгэж байгаа Ардын жүжигчин Пүрэвдоржийн Цэрэндагва,
  • “Гамлет” жүжгийн Офелия, “Атга нөж” жүжгийн Өүлэн эх, “Мандухай цэцэн хатан” киноны Мандухай тэргүүтэй тайз, дэлгэцийн 100 гаруй дүрийг урлан бүтээхийн зэрэгцээ театрын удирдлага, зохион байгуулалт, урын сангийн бодлогыг оновчтой удирдан тодорхойлж, тайз, дэлгэцийн урлагийн залгамж халаа, мэргэжлийн уран бүтээлчдийг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, ард түмнээ соён гэгээрүүлэх зэрэг их үйл хэрэгт хүчин зүтгэж байгаа Ардын жүжигчин Намсрайн Сувд нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.

Ардын жүжигчин цолоор:

“Кихот ноён” жүжгийн Кихот ноён, “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны Хавт Хасар тэргүүтэй ард түмний зүрх, сэтгэлд хоногшин үлдсэн тайз, дэлгэцийн 200 орчим өвөрмөц дүрийг жүжигчний бие, хэл, сэтгэхүйн нэгдлээр урлан бүтээхийн зэрэгцээ залуу уран бүтээлчдийг сурган хүмүүжүүлэх, ард түмнээ соён гэгээрүүлэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол Улсын гавьяат жүжигчин, Улсын драмын эрдмийн театрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Бэх-Очирын Жаргалсайхан,

Соёл, урлагийн салбарт ухамсарт амьдралаа зориулж, тайз, дэлгэцийн олон арван бүтээлд тоглон, гол болон туслах дүрүүдээ ард түмний сэтгэлд хоногштол амилуулсан Монгол Улсын гавьяат жүжигчин, Кино урлагийн дээд сургуулийн багш Далхсүрэнгийн Гүрсэд,

Нийслэл болон орон нутгийн театруудад туслах найруулагчаас найруулагч, дарга хүртэл үр бүтээлтэй ажиллахдаа үндсэн бүрэлдэхүүнийг мэргэжүүлж, сургаж бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, Хэнтий аймгийн Бор-Өндөр хотын Соёлын төвийн дарга асан Батмөнхийн Мушка,

Ардын зураач цолоор:
  • Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Шагдаржавын Чимэддорж,
  • Урлагийн гавьяат зүтгэлтэн Гаадангийн Дунбүрээ нарыг шагналаа.
Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор:
  • Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Гочоодоржийн Амгаланбаатар,
  • Улсын драмын эрдмийн театрын туслах балетмейстер, нотны редактор Аюурзанын Батдэлгэр,
  • Үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчин Алтангэрэлийн Батхүү,
  • Монгол цэргийн “Алтан үе” чуулгын гоцлол дуучин Дэлгэрийн Баянмөнх,
  • Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Цэрэндоржийн Баясгалан,
  • Дайчин алдар” чуулгын бүжигчин Борын Дашзэвэг,
  • Монгол Улсын Консерваторийн зөвлөх багш, дэд профессор Пунцагийн Доржпагам,
  • Монголын Хүүхдийн ордны төгөлдөр хуурын багш Баяндалайн Уушанз,
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:
  • Үндэсний номын сангийн номын санч, мэдээллийн ажилтан Дэмэдийн Бямбасүрэн,
  • Үндэсний номын сангийн гэрээт ажилтан Оросоогийн Цацрал,
  • Уран хатгамалчдыг дэмжих “Эгнэшгүй санаа төв” ТББ-ын тэргүүн Задийн Цэнгэлсайхан,
  • “Парагон медиа” ХХК-ийн зөвлөх, найруулагч Бүдрагчаагийн Чимэддорж
Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор:
  • СУИС-ийн багш, Уран сайхны удирдагч Дашдоржийн Ариунболд,
  • Үндэсний урлагийн их театрын гоцлол хөгжимчин Мягмарын Бирваа,
  • Чөлөөт уран бүтээлч /Үндэсний урлагийн их театрын дэд захирал асан/ Наваанжанцангийн Болд,
  • “Чингис хаан” хамтлагийн хөгжмийн найруулагч, хөгжимчин, дуучин Равсалын Ганбаатар,
  • “Айзам” хамтлагийн соль гитарчин, хамтлагийн ахлагч Дашнямын Ганболд,
  • Улсын драмын эрдмийн театрын ерөнхий зураач Түдэвдоржийн Ганхуяг,
  • Монгол Улсын Консерваторийн төгөлдөр хуурын багш Намсрайн Ганчимэг,
  • Монголын Урчуудын эвлэлийн хорооны зураач, чөлөөт уран бүтээлч Банзрагчийн Дашням,
  • “Шинэ цирк” төвийн тэргүүн Дондогийн Зоригт,
  • Монгол Улсын Консерваторийн найрал дууны багш, удирдаач Дашзэвэгийн Нандинцэцэг,
  • “Циркус Монголиа Хадгаа” циркийн дасгалжуулагч багш Батчулууны Оюун,
  • Ардын дуу бүжгийн чуулгын “Хан Хэнтий” чуулгын Уран сайхны удирдагч, бүжиг дэглээч Цэндийн Оюунбаатар,
  • Улсын драмын эрдмийн театрын найруулагч Чимэддоржийн Түвшин,
  • Монгол Улсын Консерваторийн зөвлөх багш Лувсанноровын Эрдэнэчимэг,
Сүхбаатарын одонгоор:
  • Зүүн хүрээ Дашчойлин хийдийн тэргүүн хамба лам, Соёлын гавьяат зүтгэлтэн Чойжилжавын Дамбажав,
  • Улсын драмын эрдмийн театрын захирал, Урлагийн гавьяат зүтгэлтэн Дарамсэдийн Цэрэнсамбуу,
  • “Эдип хаан”, “Цахилж яваа гөрөөс” тэргүүтэй тайз, дэлгэцийн 100 орчим бүтээлд гол болон туслах дүр бүтээсэн жүжигчин Жамсранжавын Пүрэвдорж,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
  • Улаанбаатар төмөр замын дуу бүжгийн чуулгын дарга Дондогнямын Бямбажав,
  • Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Соёлын төвийн эрхлэгч Доржпаламын Дашлонжид,
  • Соёлын биет бус өвийн мэргэжлийн зөвлөлийн гишүүн, шинжээч Цамбын Жаргалсайхан,
  • Улсын драмын эрдмийн театрын гэрлийн оператор Равдансүрэнгийн Мөнхцэцэг,
  • Кино урлагийн дээд сургуулийн ур чадварын багш асан Одонгийн Нямдаваа,
  • Монголын циркчдын холбооны чөлөөт уран бүтээлч Нацагдоржийн Нямсүрэн,
  • БХБЯ-ны дэргэдэх Архитектур, хот байгуулалтын мэргэжлийн зөвлөлийн гишүүн Зундуйн Оюунбилэг,
  • Соёлын яамны Соёл, гэгээрлийн газрын мэргэжилтэн Оюунбадамын Сундуй,
  • Монголын Урчуудын эвлэлийн зураач Чүлтэмийн Болдбаатар,
  • Монгол Улсын Консерваторийн концертмейстер багш Батбилэгийн Бат-Эрдэнэ,
Алтан гадас одонгоор:
  • Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Нэргүйн Баярмаа,
  • “Нюанс” хамтлагийн дуучин Мягмаржавын Боргилчулуун,
  • Соёлын яамны Соёлын өвийн газрын түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах шинжээч Жамбалдоржийн Мяндас,
  • Соёлын яамны салбар эдийн засаг, төсвийн бодлого, хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлт хариуцсан шинжээч Чардагийн Энхтуяа,
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
  • Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Минжбадгарын Тогтохжаргалыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх урлаг, соёлын зүтгэлтэн, уран бүтээлчдэд баяр хүргэж, гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь сайн сайхныг хүсэв. Тэрбээр “Аливаа улс орны хөгжил, дэвшлийг тодорхойлдог нэг шалгуур бол тухайн улсын соёл, урлаг. Ард түмнээ соён гэгээрүүлэгч, оюун санааны охь манлай болсон уран бүтээлчид, бүтээлээс нь иргэд суралцан, үлгэр дуурайлал, урам зориг, ухаарал авч, ирээдүй хойчоо төсөөлөн харж байдаг” гэлээ.


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.106] 2021-11-25 16:55:44

Цэрэндагва, Сувд нарын шагнал нүдээ олжээ!!!

Зочин [24.5.181.24] 2021-11-25 04:55:22

Монгол удлс ч хөгжиж өгж дээ. ийм олон баатар, гавяатууд

Зочин [202.55.188.101] 2021-11-25 03:02:06

Энэ хүрэлсүх ерөнхийлөгч биш луйварчин

Зочин [202.131.239.62] 2021-11-25 02:29:18

Hurelsuhiig teatrtaa avchaachee, sain l jujigelej baigaa shd

Зочин [103.26.194.140] 2021-11-25 01:28:15

Улсын төлөө ганц хүрз шороо хаяагүй цагаан гартнууд новшнууд

МАРШИЛ.Л.Д.ЭРДЭНЭБАТ.МН.КОМ. [122.201.24.37] 2021-11-24 16:01:07

ХӨДӨЛМӨРЙН.БАТАРЫНХА.ОДОНГ.БУЦААЖ.ӨГ.

МАРШИЛ.Л.Д.ЭРДЭНЭБАТ.МН.КОМ. [122.201.24.37] 2021-11-24 15:58:31

МОНГОЛ.УЛСЫН.ЁРӨНХИЙЛӨГЧ.ХҮРЭЛСҮХ.НЬ.БҮДЭЭГИЙН.ГАНЦЭЦЭГ.НЭРТЭЙ.НАРАНТУУЛЫН.ГОО.САЙХАНЫ.БАРАА.ЗАРДАГ.ЛУЙВАРЧИН.ЗАЛИЛАНГИЙН.ХУЛГААЧ.БАЙГААГ.ХЭЛЭЭД.БАЙХАД.ЧИНЬ.ХУЛГАЙН.МӨНГӨНӨӨС.НЬ.ЦАЛИН.АВААД.МИНИЙ.ЭЭЖИЙН.ЭГЧИЙН.ХҮҮХЭДҮҮДЭД.БИТГИЙ.МӨНГӨ.ӨГСӨН.ГЭЖ..ХЭЛЭЭРЭЭ.БАРИЦААД..БАЙДАГ.ЮМ.ГЭЭД..ХҮМҮҮСД.10.000.ДОЛАР.ӨГӨӨД.БАЙДАГ.АЮУЛТАЙ.ХУЛГААЧУУД.ЮМ.

зочин [103.229.122.43] 2021-11-24 15:51:14

Шагналын журмаа өөрчлөөч ээ, шагналгүй гавьяат биш хүн үлдэв үү? Өнгөрсөн нийгмийн энэ арга барилаасаа салах болоогүй юу? Цалин тэтгэвэр, ажил эрхлэлт, хөдөлмөрийн бүтээмжээ нэмэгдүүлээсэй, аюулгүй тайван амгалан аз жаргалтай сайхан ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлээч ээ.

Зочин [71.191.175.143] 2021-11-24 15:17:08

Дэлхийд улсаараа шагналтай бас улсаараа ядуу залхуу нэг орон байна аа байна энэ бол Монгол хэ хэ

Зочин [122.201.21.141] 2021-11-24 15:00:42

Мөн МАНДХАЙ ЦЭЦЭН ХАТАН КИНОНЫ АЛТЧИНГИЙН ДҮРИЙГ БҮТЭЭСЭН ЖҮЖИГЧИН ЭМЭГТЭЙД ГАВЪЯАТ ӨГЧИХӨӨСЭЙ

Зочин [122.201.21.141] 2021-11-24 14:58:01

Ерөнхийлөгч маань одоо БУНДАНГИЙН БОДСАЙХАН ЭМЧИД ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ӨГЧ ХАЙРЛААЧ МӨН ОЛОН БЯЦХАН ҮРСИЙГ АМЬДРУУЛСАН БУЯНТАЙ ХҮНДЭЭ. ЮУГААР Ч СОЛЬШГҮЙ АЛТАН ГАРТАЙ ЭМЧ ДЭЭ.МАНАЙ ЕРӨНХИЙЛӨГЧ БЯЦХАН БУРХАДЫН АМИЙГ АВАРЧ БАЙГАА ЭМЧИД ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛ ӨГӨХӨД ТАТГАЛЗАНА ГЭЖ ЁСТОЙ БАЙХГҮЙ ЭЭЭ

ЗОЧИН [103.26.193.120] 2021-11-24 14:23:23

ӨӨРИЙН ӨВЧНӨӨ ҮЛ АНЗААРАН ӨДӨР ШӨНӨГҮЙ БЯЦХАН ХҮҮХДҮҮДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨЛӨӨ ЦАГ НАРГҮЙ АЖИЛЛАЖ БАЙГАА БУНДАНГИЙН БОЛДСАЙХАН ЭМЧИД "ХӨДӨЛМӨРИЙН БААТАР" ЦОЛОО ХАЙРЛААЧЭЭ? АВАХ ЭЗЭН НЬ ЭНЭ ХҮН ШҮҮ?

Sybdaa jujigchin bol ard tymenii setgel zyrhend menh!!! [31.32.212.183] 2021-11-24 13:46:48

Hyyee Sybd chini abalgyi yahab dee!!ta bid nar medehgyi bna,hynii hiisen byteeseng tor yneldeg yum!tor nydtei!!!byy ataarh?....

Зочин [103.57.95.225] 2021-11-24 12:50:43

Tumur zuuh durtai humuus baihad, tumur uguh hun oldono.

ЭМЧ&ИНЖЕНЕР&АЖИЛЧИДААС НЬ [103.26.195.178] 2021-11-24 11:52:56

ЭНЭ УЛСЫГ ХЭДЭН БӨХ, ХЭДЭН ДУУЧИД, ХЭДЭН ЖҮЖИГЧИД Л МАНДУУЛААД БАЙГААМААДАА...!!!

Зочин [103.26.194.140] 2021-11-24 11:27:51

Энэ одоо одонгүй писда үлдэхнүү

ЗОЧИН [66.181.161.55] 2021-11-24 10:27:55

Сувдаа л илүүдэж дээ, бусад нь ч яахав болж байна.


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.