“Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолыг баталлаа

Aдмин / Хууль

Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.11.25) нэгдсэн хуралдаан 10.07 минутад 53.9 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэхээр тогтов.

Хуралдаанаар эхлээд “Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцууллаа.

Засгийн газраас 2021 оны арван нэгдүгээр сарын 3-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын 2021 оны арван нэгдүгээр сарын 18-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн.

Эдийн засгийн байнгын хорооны 2021 оны арван нэгдүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаар дээрх тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаанд оролцсон гишүүдийн зүгээс төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гаргаагүй тул Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-т заасныг баримтлан тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, уг тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулах нь зүйтэй гэж үзжээ.

Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсны дараа анхны хэлэлцүүлгээр нь батлахыг дэмжсэн Байнгын хорооны саналаар санал хураалт явууллаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 49 гишүүний 77.6 хувь нь энэ саналыг дэмжсэн тул “Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулсан. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 79.2 хувь нь дэмжснээр дээрх Улсын Их Хурлын дээрх тогтоол батлагдаж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар эцсийн найруулгыг уншиж, танилцуулав.


Сэтгэгдэл

Lillian [192.153.171.19] 2021-11-28 01:11:53

เว็บ คาสิโนออนไลน์ okwin99 เป็นเว็บ พนันออนไลน์ ที่ครบวงจรที่สุด พร้อมกับการบริการแบบชั้นนำ มีค่ายเกม สล็อตเว็บตรง เยอะที่สุด รวมรวมเกมจากค่ายดังทั่วโลกมาไว้ที่นี่โดย เว็บ ไม่ผ่านเอเย่นต์ และยังสามารถเล่นบนมือถือผ่านแอพพลิเคชั่นของ OKWIN ได้ง่ายๆ สะดวกทุกที่ ทุกเวลา เล่นการพนันแบบออนไลน์ได้ทุกประเภทไม่ว่าจะเป็น พนันบอล เกมยิงปลา สล็อต บาคาร่า พร้อม สูตรบาคาร่า 2021 และ เทเบิลเกมต่างๆ ลูกค้าสามารถมั่นใจในทุกธุรกรรมทางการเงิน อีกทั้งยังเปิดให้บริการตลอด24ชั่วโมง ฝาก-ถอนขั้นต่ำ 100 ฿ ได้ตลอด 24 ชั่วโมง มีพนักงานคอยดูแลให้คำปรึกษาอย่างดี ใส่ใจทุกรายละเอียด ไม่ว่าจะมีปัญหาในเรื่องการเข้าเว็บหรือเข้าเกม วิธีการเล่น เว็บตรงไม่ผ่านเอเย่นต์ฝากถอนไม่มีขั้นต่ำ พวกเราก็พร้อมให้คำแนะนำและแก้ไขปัญหาแบบสล็อตเว็บตรง ทรูวอลเล็ต VIP และนี่คือเหตุผลที่เหล่านักพนันออนไลน์ไว้ใจและเลือกเล่น okwin99


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.