УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан хууль зүйн ухааны докторын зэрэг хамгааллаа

Aдмин / Хууль

Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Лувсандоржийн Өлзийсайхан “Парламентын хуралдааны дэг: Эрх зүйн харьцуулсан шинжилгээ” сэдвээр хууль зүйн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгааллаа.

Харьцуулсан эрх зүй судлалаар хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалуулах “Шихихутаг” их сургууль, Эрхүүгийн Улсын Их Сургуулийн хамтарсан Эрдмийн зөвлөлийн гишүүд түүнд докторын зэрэг олгохыг 100 хувийн саналаар дэмжжээ.

Л.Өлзийсайханы докторын зэрэг горилсон бүтээл нь парламентын хуралдааны дэгийн сэтгэлгээний хөгжил хувьсал, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн үүсэл, хөгжил, төлөвшлийн асуудал, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн зохицуулалтад хийсэн эрх зүйн харьцуулсан шинжилгээ гэсэн үндсэн асуудлуудыг хөндсөн байна.

Дэвшүүлсэн асуудлыг харьцуулсан эрх зүй судлал болон хөгжлийн тухай онол, арга зүйг гол баримтлал болгож, Үндсэн хуульт болон парламентат ёс, нормативизмийн үүднээс парламентын дэгийн түүхэн эх сурвалж болон Монголын парламентын хуралдааны дэгд хамаарах хууль цаазын дурсгал, дэлхийн 40 гаруй улсын Үндсэн хууль, парламентын хууль тогтоомжийг харьцуулан судалжээ.

Улмаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн зохицуулалт нь УИХ-ын хараат бус, бие даасан байдлын баталгаа болж чадаж байгаа, эсэхийг задлан шинжилж, ололтыг бататгах, тулгамдсан асуудал, бэрхшээлийг даван туулах онол-практикийн үндэслэлийг тодорхойлсон байна. Түүнчлэн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн хэрэгжилтэд үнэлгээ хийх аргачлалыг шинээр тогтоон, дэгийн хэм хэмжээний хөгжлийн шинэ үзэл баримтлалыг дэвшүүлсэн нь хууль зүйн шинжлэх ухаанд чухал ач холбогдолтой гэж Эрдмийн зөвлөлийн гишүүд үзжээ.


Сэтгэгдэл

Жак [139.5.219.251] 2021-11-29 14:43:17

Яасан мундаг том албан тушаал вэ, аманд багтахгүй айхтар цол байна гэдэг шиг

иргэн [103.212.117.37] 2021-11-28 16:06:54

Хувь хүний асуудал. Хэрэггүй мэдээ тавих юм даа.

Zochin [202.126.89.217] 2021-11-27 14:13:29

Ene huuhen bidend novshoo hamaatai yu mbe

Зочин [66.181.185.242] 2021-11-27 14:11:57

ХУУЛЬ ЗАВААРУУЛАХ ЗАВШИХ УХААНЫ ДОКТОР.

Зочин [202.126.88.216] 2021-11-27 02:21:35

Байхгүй албан тушаалын байхгүй хүн хамгаална гэж юу бахав дээ. Хоосон жүжиг

kkk [69.138.196.202] 2021-11-27 00:36:48

doktor hamgaalsan surguuli ni yu ve kkkkk, huviin Lundeejantsagiin surguuli l bn sh dee, gadaadad bish bol ydaj MUIS-d hamgaalaach, chadal ni hurexgui hulhinii doktor bolchixood yun surgtei bichuuldegiin

Иргэн [66.181.188.227] 2021-11-26 22:09:12

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга гэж албан тушаал байхгүй биз дээ

ИРГЭН [202.126.89.181] 2021-11-26 19:41:37

МАН, УИХ-ын нэрийг бариад л хамгаалсан болж хамгаалуулсан болоод л диплом бичүүлээд л авчихсан биз дээ. Ойлгомжтой

Зочин [202.126.88.160] 2021-11-26 16:50:16

МАНгаруудын доктор хүртэл хулгайч болсон цаг МАНгасуудийг харахаар шууд хулгайч авилга албан тушаалын гэмт хэрэгтэн гэж харагддаг болсондоо

Зочин [202.9.46.168] 2021-11-26 15:00:29

Доктор олон ч дотоодын хууль нь дорой. Заалгасан мэдлэг нь тодорхой ч зааварласан дарга нь будлиантай.

Зочин [103.111.68.3] 2021-11-26 13:39:13

Яаж хуулгайлдаг талаар зэрэг хамгаалсан юм биздээ энэ мал.

Иргэн [150.129.142.89] 2021-11-26 13:14:37

Тамгын газрын гэж бичээч дээ хүний албан тушаалыг ч зөв бичиж чадахгүй одоогийн сэтгүүлч ухаантай юм нууд


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.