Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн шагнал хүртээлээ

Aдмин / Нүүр

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, шинжлэх ухаан, техник технологи, урлаг, утга зохиолын салбарын шилдэг 4 бүтээлд Монгол Улсын Төрийн шагнал хүртээлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар:

Олон жилийн нөр их хөдөлмөр, судалгаа, шинжилгээний ажлын үр дүнд түүхэн сурвалж, хөлгөн судар, эрдэмтэн мэргэдийн бүтээл туурвилд тулгуурлан “Чингис хааны ёс суртахуун – Эрх зүйн шастир”, “Монгол ёс суртахуун: Бадрал, уналт, эргэн сэргээлт”, “Хуулийн амин сүнс буюу Чингис хаан, монголчууд” хэмээх гурван боть болон “Ёс суртахууны цагаан толгой” хэмээх монголчуудын ёс суртахууны үнэт уламжлал, үнэ цэн, уналт сэргэлт, монгол хүний удирдлага болгох учиртай ёс суртахууны хэм хэмжээг нэгтгэн дүгнэж, улс орны тогтвортой хөгжлийн амин сүнс нь ёс суртахуун болохыг тодотгон, хүн төрөлхтний сэтгэлгээний хөгжилд монголчуудын оруулсан үнэтэй хувь нэмрийг бодит эх баримтад түшиглэн тайлбарласан гарамгай бүтээл туурвисан Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, Монгол Улсын их сургуулийн Эмерит профессор, академич Содовсүрэнгийн Нарангэрэл,

Дэлхийн сонгодог уран зохиолын шилдэг бүтээлүүдийг утга санаа, хэл найруулга, дүр дүрслэлийн сонгодог чанарыг алдагдуулалгүйгээр монгол хэлнээ буулгаж, орчуулагчийн арга барил, уран чадвар, чанар чансаагаараа утга зохиолын орчуулгын тасалдлыг нөхөн, утга зохиолын орчуулгын салбарт жинтэй хувь нэмэр оруулж байгаа, алдарт зохиолч Ф.М.Достоевскийн “Гэм зэм”, “Карамазовын хөвүүд”, “Солиот”, “Албингууд”, “Хөвүүн заяа” романыг монгол хэлнээ сонгодог хэлбэрийг нь хадгалан утга төгөлдөр хөрвүүлснийг нь үнэлж Соёлын гавьяат зүтгэлтэн, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, дуун хөрвүүлэгч Цэрэнпилийн Гомбосүрэн,

Гүн ухааны шинэ сэтгэлгээ, уран бүтээлчийн эрэл хайгуул, арга барил, содон хэлбэр, агуулга, авьяас билгээрээ дүрслэх урлагийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулан, бүтээлүүдээрээ дамжуулж түүх, соёл, өв уламжлалаа дэлхийд сурталчлан таниулсан, “Их хүлгэн туульс”, “Цагаан шонхор”, “Аргусан хуурчийн тууль”, “Цаст уулын цадиг”, “Хотгойдын Шадар ван Чингүнжавын морьт хөшөө цогцолбор” зэрэг дахин давтагдашгүй бүтээл туурвисан Шүнгээгийн Тэнгисболд,

Мэс заслын салбарт техник, технологи, инновац нэвтрүүлж, эмчилгээний аргыг шинэчлэн, зүрх, судас, элэг, уушги, нойр булчирхай, цөс, улаан хоолой, ходоод, гэдэсний болон үе мөчний өвчний мэс заслын техник, технологийг боловсронгуй болгож, хагалгааны иж бүрдэл багаж зохион эмчилгээнд нэвтрүүлсэн, анагаах ухааны хөгжил, иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулсан Улсын гуравдугаар төв эмнэлгийн мэс заслын эмч нарын багийн ахлагч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын эмч, академич, зүрхний мэс засалч Начингийн Баасанжав, багийн гишүүн, Анагаах ухааны доктор, дэд профессор, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн мэс заслын багш Гүнсэнцоодолын Баяраа, Монгол Улсын тэргүүлэх зэргийн эмч, Анагаах ухааны магистр, Клиникийн профессор Бямбаагийн Алтангэрэл, Монгол Улсын тэргүүлэх зэргийн эмч, Анагаах ухааны магистр, Клиникийн профессор Цогтын Лочин нарт “Мэс заслын техник, технологи, хагалгааны багажуудыг санаачлан бүтээж практикт нэвтрүүлсэн үр дүн” бүтээлээр нь Монгол Улсын Төрийн шагнал хүртээлээ.

Төрт ёсны түүхт тэгш олон ой давхацсан онцгой жил оюун ухаан, авьяас билгээрээ манлайлж, шилдэг бүтээлээрээ онцгойрон шалгарсан эрхмүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч баяр хүргэж, гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь сайн сайхныг хүсэн ерөөв.

Бүгд найрамдах Улсаа тунхагласан өдрийг тохиолдуулан шинжлэх ухаан, техник, технологи, урлаг, утга зохиолын салбарын шилдэг оюуны бүтээлийг шалгаруулж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Төрийн шагнал гардуулдаг уламжлалтай юм.


Сэтгэгдэл

Uyanga [202.126.90.32] 2022-02-20 04:57:46

Lochin emchdee bayr hurgie mundag setgeltei chadaltai chadwartai sain emch shuu ,nudee olson shagnal bn

Зочин [83.185.85.162] 2021-11-29 00:23:16

Baasanjav emch altan gartai Mgl doo numer1 mundag emch dee,bayar hurgie!

Зочин [202.55.188.37] 2021-11-28 13:02:19

Shini jileer ard tumend yamar syurpriz beldej bn etonhiilogchoo battulga etonhiilogch shig zangaragtai goe yum beldeerei dee

зочин [59.153.87.174] 2021-11-28 12:55:10

Гомбосүрэнгээс бусадад нь баяр хүргэе. Харин Гомбосүрэн урвагч бол шагналаа тэр Элбэгдоржоосоо л авах ёстой. Ер нь бол урвагч далдагануур ,рио тинтогоос угаадас горьдсон өөдгүй үхээр

Зочин [202.126.88.169] 2021-11-30 04:23:39

yu vee. hehe. Tur ene huniig shagnaad bna balai mine.

Зочин [202.126.90.107] 2021-11-27 23:50:54

Энэ Чингэсийн магтах орос зохиолыг хэдэн арван жил дамжуулж хэд хэдэн удаа л орчуулсан эд нар хэнд ямар ач холбогдолтой монголын хөгжилд ямар нэмэртэй юм бэ монголд төрийн, ардын ,гавьяат гээд нэр хүндгүй баахан шагнал.... Эмнэлгийнхэн ч гэсэн жинхэнэ ард түмэнд хүрсэн үйлчилгээ байхгүй мөнгөтэй нь л эмчлүүлдэг мөнгөгүй нь үхдэг байхад эд нар шагнал аваад л ккк... элэгийн юмөө

МУИС-ийн багш [66.181.180.248] 2021-11-27 09:50:57

С.Нарангэрэл багшдаа өндөр дээд шагнал хүртсэнд баяр хүргэе.

Gerle [192.82.82.199] 2021-11-27 04:20:17

Lochin emchdee bayar hurgeyee , uneheer Altan gartai emch shu de .

Зочин [59.153.87.163] 2021-11-27 01:52:06

ГОМБОСҮРЭН БОЛ РИО ТИНТОГИЙН НОХОЙ, САЙХАНБИЛГИЙН БАГШ

Зочин [64.119.24.98] 2021-11-27 04:13:43

гэм зэмийг хэд хэдэн удаа олон жилийн өмнө ба саяхан өөр хүмүүс орчуулсан шүүдээ. Ч. Баатар элчин гэмт хэрэг ял шийтгэл нэрээр гэм зэмийг сайн орчуулсан байна билээ. Кармаковын хөвгүүд, солиотыг мөн өөр хүмүүс орчуулсан байдаг юмаа. Хүний бүтээлийг өөр хэл дээр хөвүүлсэнд нь төрийн шагнал ха ха. Өөрөө бүтээгээгүй юмны төлөө тарийн шагнал гж юу байхавдээ. Яг л одон тэмдэгээр тариха угаалгасан коммунистууд мөн дөө.

МАРШИЛ.Л.Д.ЭРДЭНЭБАТ.МН.КОМ. [122.201.24.37] 2021-11-26 16:18:27

МОНГОЛ.УЛСЫН.БАНКНААС.АЛДАГДСАН.ИХ.ХЭМЖЭЭНИЙ.ДОЛАР.НЬ.ОРЧИН.ҮЁИЙН.ШИНЭ.НУУЦЛАЛТАЙ.МАРШИЛ.Л.Д.ЭРДЭНЭБАТЫН.ГАРЫН.ҮСЭГТЭЙ.АВСТЁР.УЛСЫН.ХААН.АВСТЁР.УЛСЫН.ЁРӨНХИЙЛӨГЧ.ШВЁЦАР.БАНКНЫ.ЭЗЭН.БАЙГААГ.НОТЛОН.ХАРУУЛНА.

МАРШИЛ.Л.Д.ЭРДЭНЭБАТ.МН.КОМ. [122.201.24.37] 2021-11-26 16:14:24

МОНГОЛ.БАНКАНД.ХАДГАЛЖ.БАЙСАН.МАШ.ИХ.АЭМЖЭЭНИЙ.ДОЛАР.ГАДААД.ВАЛЮТ.МОНГОЛ.ТӨГРӨГ.НЬ.ӨНДӨР.НУУЦЛАЛТАЙ.НУУЦ.ГАРЫН.ҮСЭГТЭЙ.БАЙСАН.ЮМ.БАЙНА.НУУЦ.ГАРЫН.ҮСЭГ.НЬ.МОНГОЛ.УЛСЫН.МАРШИЛ.ЛУВСАН.ДҮГЭРИЙН.ЭРДЭНЭБАТЫН.ГАРЫН.ҮСЭГТЭЙ.ЮМ.БАЙНА.ДОЛАРЫН.НУУЦ.ГАРЫН.ҮСЭГ.АВСТЁР.УЛСЫН.ХААН.МАРШИЛСШВЁЦАРЫН.БАНКНЫ.НУУЦ.ЭЗЭН.ЁРӨНХИЙ.ЗАХИРАЛ.ЁРӨНХИЙЛӨГЧ.Л.Д.ЭРДЭНЭБАТ.БАЙГААГ.МОНГОЛЫН.АРД.ТҮМЭНЭЭС.ДЭЛХИЙН.УЛС.ОРНУУДЫН.БАНКНЫ.МЭРГЭЖИЛТЭНГҮҮДЭЭС.АЙГААД.ХЭЛЭЭГҮЙ.НЬ.ХУВЬ.ХҮНИЙ.ХУВЫН.ЭЗЭМШИЛИЙН.МӨНГӨ.АВСТЁР.УЛСЫН.ХААНЫ.МӨНГӨ.ТӨГРӨГ.АВСТЁР.УЛСЫН.ҮНДЭСНИЙ.ДОЛАР.БАЙГААГ.ОДОО.ХЭЛЖ.ОЙЛГУУЛЖ.БАЙНА.ИЙМ.НУУЦЛАЛТАЙ.МОНГОЛЫН.10.00.20.000.ДЭВСГЭРТИЙН.ШИНЧЛЭГДСЭН.ШИНЭ.ТӨГРӨГҮҮД.БАЙГАА.ЮМ.БАЙНА.ЗУРААЧ.Л.Д.ЭРДЭНЭБАТ.НЬ.АВСТЁР.УЛСЫН.ХААН.ШВЁЦАР.БАНКНЫ.НУУЦ.ЭЗЭН.БАЙГААГ.НУУСАН..НЬ..ОЛОНУЛСЫН.ШҮҮХИЙН.БААЙГУУЛАГТАЙ.ХАМТАРЧ.ЭЗЭНД.НЬ.БУЦААЖ.ӨГӨХ.АСУУДАЛЫГ.АЛБАН.ЁСООР.ДАМЖУУЛЖ.БАЙГААГ.АМЁРИК.УЛС.ХЯТАД.УЛС.АНХААРНУУ

МОНГОЛ.УЛСЫН.ЁРӨНХИЙЛӨГЧ. [122.201.24.37] 2021-11-26 15:55:56

ХУУЛЬ.БУС.ЁРӨНХИЙЛӨГЧ.ХҮРЭЛСҮХИЙГ.БҮДЭЭГИЙН.ГАНЦЭЦЭГ.НЭРТЭЙ.ЭМЭГТЭЙ.БАЙГААГ.АНХААРУУЛЖ.БАЙНА.ЭМЭГТЭЙ.ХҮН.БАЙЖ.ХҮРЭЛСҮХ.НЭРЭЭР.ОЛОН.ЖИЛ.ХУВИРЧ.ӨӨРЧИЛСГДСӨН.БОСОО.ОРООЛОН.ГЭЭД.БАЙЖ.БАЙНА.ӨНӨӨДӨР.17.ЦАГЫН.ҮЁД.ХАН.УУЛ.ДҮҮРГИЙН.НОМИН.ХОЛДИНГ.ДЭЛГҮҮРЭЭР.МАШИНТАЙГАА.ОЧООД.ДЭЛГҮҮР.ОРЖ.ЖААЛ.ЖУУЛ.ХООЛ.ХҮНСНИЙ.ЗҮЙЛ.АВАХ.ҮЁД.ДАГАЖ.ЯВДАГ.СҮРЭГ.БОСОО.ОРООЛОНГУУДЫГ.НОМИН.ХОЛДИНГ.ДЭЛГҮҮРҮҮ.БӨӨН.БӨӨНӨӨРӨӨ.ОЧИЖ.ҮЙЛЧИЛҮҮЛЭХИЙГ.ХАРААД.ГАЙХСАНГҮЙ.УЧИР.НЬ.МАНЬ.ХҮМҮҮСИЙН.ВИЗА.КАРТНЫ.БҮРЭН.ҮЙЛЧИЛГЭЭ.НЬ.СҮНЖИНГРАНДЫН.ЁРӨНХИЙ.ЗАХИРАЛ.ЮҮГЭРИЙН.ЭРДЭНЭБАТЫН.МОНГОЛ.БАНКНЫ.БАТАЛГААЖУУЛСАН.МӨНГӨН.САНХҮҮТЭЙ.ХОЛБООТОЙ.ЭТГЭЭДҮҮД.БАЙГААГ.ТАГНУУЛЫН.ГАЗРЫН.НУУЦ.МЭДЭЭЛЭЛИЙГ.ХҮЛЭЭЖ.АВААД.ОЙЛОГЛОО.УЧИР.НЬ.ТУХАЙН.ХУЛГААЧУУД.МАРШИЛ.ДҮГЭРИЙН.ЭРДЭНЭБАТЫГ.ДЭЛГҮҮРТ.ОЧИХ.ҮЁД.Л.ТУХАЙН.ВИЗА.КАРТ.ХҮЧИН.ТӨГӨЛДӨР.БОЛДОГ.БАЙНА.ТЭГХЭЭР.ӨНӨӨДӨР.ҮЙЛЧИЛҮҮЛСЭН.ХҮМҮҮСИЙН.НЭЛЭЭД.НЬ.ГАЗАР.ДООРХ.ХОНГЛООС.ГАРЧ.ЯВЖ.ХУДАЛДАА.ХИЙЖ.БАЙГАА.НЬ.ТОДОРХОЙ.БОЛЖ.БАЙНА.БАНКНЫ.ДАНС.ДОЛАРЫН.БАТАЛГААЖУУЛСАН.ГАРЫН.ҮСЭГ.НЬ.ДҮГЭРИЙН.ЭРДЭНЭБАТЫН.ГАРЫН.ҮСЭГ.БАЙГАА.ЮМ.

Зочин [202.126.90.21] 2021-11-26 12:22:48

Нүдээ олсон зөв шагнал байна!! Жонхуу шиг намынхандаа тараасангүй ээ!!!!!

Зочин [202.126.89.183] 2021-11-26 10:31:59

Лочин эмчдээ халуун баяр хүргэе.Үнэхээр сэтгэлтэй ,алтан гартай мундаг эмч шдээ. Жинхэнэ зан ааш нь эвдрээгүй ирээдүйтэй сайн эмч дээ.

ИРГЭН [59.153.87.164] 2021-11-26 10:09:00

ЦЭРЭНПИЛИЙН ГОМБОСҮРЭН БОЛ РИО ТИНТОГИЙНХОНД ХУДАЛДАГДАЖ МОНГОЛЧУУДЫН ТАРХИ УГААХ ТҮҮХ ГУЙВУУЛАХ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ЭТГЭЭД

С.Лочин [124.158.69.191] 2021-11-28 05:09:27

Ардчилал ид мандаж Румынд Чаущескогоо эхнэртэй нь хамт хана налуулж байгаад автоматаар шүршсэн,Польш,Германд Ярузельский,Хоннекорыг баривчлан шоронд хийсэн энэ үед бүх том дарга нар,Батмөнх Содном Бямбасүрэн П.Очирбат гээд МАХН-ын Төв хорооныхон Бат-Үүл,Дорлигжав,Зориг,Элбэгдорж нарын гарт бүх эрх мэдэл эргэлт буцалтгүй шилжлээ гэж ойлгон айсандаа үхтлээ долигоноцгоож үг хэлцгээсэн билээ.Гомбосүрэн сайд, Менежмэнтийн Цэрэндорж хоёр намынхаа батлахыг ураад Даш-Ёндонгийн хаалган доогуур шургуулсан байдаг.

зочин [66.181.161.11] 2021-11-26 08:28:27

Жинхэнэ нүдээ олсон шагнал өгч байна. Женко намын гишүүддээ шуудайгаар нь тарааж үнэгүйдүүлсэн шагналыг санахгүй байна уу. Женко тараахад болж байдаг шагналыг одоо жигшээд байна уу. Бүр шоронд төчнөөн жил байсан гэд одон медалийг хайр найргүй тараасан даа

Зочин [66.181.182.201] 2021-11-26 07:23:07

Ангийн анддаа Төрийн шагнал хүртсэнд халуун баяр хүргэе.

Иргэн [122.201.22.168] 2021-11-26 06:56:29

Шагналыг баруун солгойгүй цацаж байна.

зочин [103.212.119.49] 2021-11-26 06:31:11

Эмч нартаа баяр хүргэе! Лочин эмч үнэхээр алтан гартай залуу


21 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
21 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.