Шүлхий газар авч, МЭЕГ-ын удирдлагууд “сураггүй” болжээ
“...Мах, гурил хоёр Монголын аюулгүй байдал шүү” гэж ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханд хаяглаж байв. Учир нь өнгөрсөн хавраас малын шүлхий өвчин зүүн аймгуудад тархаж эхлээд, өнөөдөр баруун аймгуудыг хамарлаа. Хамгийн сүүлд Увс аймгийн Өндөрхангай сумтай хил залгаа Завхан аймгийн Сонгино суманд шүлхий бүртгэгдэв. Ингээд 18 аймгийн 190 гаруй суманд малын шүлхий өвчин тараад байна.
З.Мэндсайхан сайд ч малын өвчнийг дийлэхээ больсноо аравдугаар сард зарласан байдаг. Тэрбээр “...Цар тахлын нөхцөл байдал, дотоодод гарч байгаа малын өвчлөлтэй холбоотойгоор махны нийлүүлэлт багасаж байна.
Тиймээс энэ оныг дуустал махны экспортыг хязгаарлах шийдвэр гаргалаа” гэж мэдэгдсэн. Түүнийг экспортоо ингэж цайруулж мэдэгдэл хийж байх зуурт монголчууд шүлхийтэй махаар өвлийн идшээ бэлдээд дуусч байна.
Энэ жил шүлхийн 11.6 сая тун вакцин оруулж ирэн тарьжээ. Дахиад 10 сая вакин олж байж шүлхийг дарж чадах гэнэ. Ядахад яр гэдэгчлэн шүлхийн вакциныг сумын мал эмнэлгүүд малчдад худалдсан ноцтой асуудал гарсан байгаа юм. Ийм хэрэг одоогоор Өвөрхангай, Архангай, Говь-Алтай аймгийн сумдын мал эмнэлгээс илрээд байна.
Бас нэг марзан ч гэмээр мэдээлэл ирлээ. Байдал ийнхүү улам бүр хүндэрч байхад МЭЕГ-ын удирдлагууд нь “сураггүй” болчихоод сайд нь “хайгаад” олохгүй байгаа аж. Хориод хоногийн өмнө шүлхий өвчнийг алдсан гэх мэдээллийг олон нийт мэдсэний дараа ХХААХҮЯ дээр хариуцлагын асуудал яригдсан байгаа юм. Түүний дараахнаас МЭЕГ-ын дарга Б.Ганзориг, дэд даргынхаа хамт сүүлийн хэдэн өдөр ажилдаа очихоо больжээ. Одоо сайд нь сураглаж буй аж. Ноцтой нь, өнөөдөр малын өвчинтэй тэмцэх мэргэжлийн байгууллага нь удирдлагагүй байна гэсэн үг.
Дашрамд дурдахад МЭЕГ-ын дарга Б.Ганзориг нь Сангийн сайд асан эрхмийн үеэл бөгөөд түүний шахаагаар энэ ажилд томилогдсон байна. Харин хэдэн сарын өмнө муу хэлэгдэн барин ажлаасаа халагдсан Б.Түмэндэмбэрэл гурван жил гаруйн хугацаанд МЭЕГ-ыг удирдахдаа шүлхий өвчин, малын бусад халдварт өвчний тархалтыг тэр дор нь хумьж ажиллаж чаддаг байжээ. Тиймдээ ч сүүлийн гурван жилд Монгол Улс шүлхий өвчнийг мартах шахсан тухай салбарынхан ярьж байна.
Түүнчлэн яг одоо Монголд малын шүлхий өвчнөөс гадна үхрийн товруутах, хонь ямааны мялзан, хонины цэцэг өвчний халдвар бас гаарч байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл
Зочин [192.82.84.173] 2021-12-03 00:27:36
гоц халдварт өвчнииг нуух тиим асуудал бхгүй нуухад мал олноороо өвчилж бгаашүүдээ харин энэ жил шүлхии мялзан хонины цэцэг өвчнии тарилга огт ирээгүй учраас таригдаагүй учраас малын дархлааны хугацаа дуусаад өвчин гарч тархаж бгааг удирдлагууд анхаарах ёстой Төриин бодлого МАА руугаа зөв хандуулж бх бхаа
Зочин [66.181.160.27] 2021-11-30 06:04:32
Шүлхий чинь нэлээд эртнээс яригдаад байсан цаг алдалгүй тухай бүр хумиад байсан бол ингэж хавтгайрахгүй шүү дээ.Сайд нь ч хариуцах ёстой МЭГ-ын дарга ч тун хайнга хандаж хариуцлага алджээ.Олохгүй байхдаа яахав,шууд орны хүнийг томилоод наад өвчнөө таслан зогсоогооч дээ. Ядарч байгаа Монгол орныг мал чинь эцэстээ аварч гарна шүү эрхэмүүд ээ.
A [202.9.40.54] 2021-11-30 05:44:49
Tumendemberel sain ajillaj baisaan . Ene erguu Mendsaixan daramtalsaar baigaad solison sht
dsn [66.181.161.115] 2021-11-30 03:25:46
zambraagui bodlogogui huvichilal yvuulj irsnii gaig jiriin irged mal 2 l edlehiin deedeer edleed 30 jil bolovdoo . ahin heden jil bolhiig dalai lam ch helj medehgui boljee.
иргэн [66.181.188.120] 2021-11-30 03:17:17
Хүн чанаргүй болоод газар шороо мал ахуйдаа муу муухай ,зөвхөн өсгөөд идье гэдэг буруу сэтгэл бодол гэм нүгэл ихэдээд байхаар ийм өвчин эмгэг ирж баыгаа юм.?????!!!!!!!Зугтаад яахавдээ яаж ажиллаж байгаа ажилийг чинь хүн бүрээс Дээд Тэнгэр Бурханы шалгалтанд орж байгаа юм .зүгээр Хандлагаа зөв болгоод .ажилаа мөнгө харалгүй зөв хий !!!!!! Эргээд эдгэрнэ. Зугтаад хаачихавдээ зайлуул зугтсан ч та баригдана !!!!!!! Гэмтэнгүүд учраас хариу цохилт ирнэ шүү!!!!!!!!
Зочин [139.5.219.99] 2021-11-30 03:11:27
Мал эмлэгийг хувьчилсаны гай энэ Хөдөөд өнөөдөр үнэндээн мэрэгжлийн малын эмч үгүй болсон зөвхөн эм ттариа зараж мөнгө олдог эмч нэртэй малын сувлагч нар л байна эмчийн эхнэ эм зарах ажилыг нь хийнэ эмч хаа яваа нь мэдэгдэхгүй багууд бол хүн малын ямарч эмч үгүй хүний эмч байлаач үзлэг хийх байргүй
Баагий [192.82.76.170] 2021-11-30 03:02:33
Мэргэжлийн туршлагтай хүмүүс үгүйлэгдэж, цүнх баригчид тараа таниулж байгаа юм байна
Зочин [103.14.37.5] 2021-11-30 02:34:01
Б.Ганзолиг чинь Хүрэлбаатар сайдын хамаатан юмуу? Уг нь Чимэд гуайн хамаатанууд хүээс зугатах учиргүйдээ их нуруутай сайн улс шүү
Зочин [103.14.37.5] 2021-11-30 02:31:08
гадаад орноос вакцины шилэнд ус оруулж ирдэг боллоо гэсэн сэрэмжлүүлэг үнэн юм биш үү?
zochin [202.179.27.216] 2021-11-30 02:28:23
vakzinii uildveree bariachee.
зочин [59.153.114.47] 2021-11-30 01:54:12
Хүрэлбаатарын үеэл мөн
Зочин [66.181.176.28] 2021-11-30 01:47:31
Ажилдаа мэргэшсэн хүмүүсийг ажлаас нь халж ах дүү гэсэн чадваргүй нөхдүүдээ ажилд авахаа хэзээ болих юм бэ бараг 1р анги төгсөөгүй юм шиг бичиг үсгийн алдаатай нөхдүүд төрийн албанд маш их боллоо ажлаа мэдэхгүй юу хийхээ мэдэхгүй нөхдүүд нэг л костюм өмсөж кофе барисан хүнд сурталтай нөхдүүд их болжээ
Иргэн [24.148.9.217] 2021-11-30 01:24:11
Ажил хийх мэдлэг чадваргүй шахааны хүмүүс бүх салбарт шигдэж ажлыг унагаж,улсыг хохироож байгааг мэдсээр байж дуугүй байдаг нь тавилан юм даа , үүнийг л хариуцлагагүйн зуд гэнэ.
Малын эмч [103.14.36.6] 2021-11-30 00:52:00
Малын гоц халдварт Шүлхий өвчин 2018 оноос өмнө харин ч голомтондоо байсан юм шүү. Өөр хэлбэл өмнө нь гарч байсан газартаа вакциныг нь дархлааны хугацаанд нь хийгээд л гаралт буурч голомт хяналтандаа байсан. Юун Түмэндэмбэрэл сайн ажиллалаад Шүлхий өвчингүй болгосон гэж харин ч мэдээллийг нууж дарагдуулж байснаараа гавъяа биш Мал эмнэлгийн салбарт маш том ГАЙ болсон юм шүү дээ.