2021 оны 10 дугаар сард олон улсад авч хэрэгжүүлсэн авлигын эсрэг шилдэг 10 арга хэмжээ

Aдмин / Гадаад мэдээ

Байгууллагын завгүй хуулийн зөвлөхүүд, хууль тогтоомжийг дагаж мөрдөх мэргэжлийн хүмүүс болон авлигатай тэмцэх хуульчдад зориулагдсан энэхүү мэдээллийн товхимол нь авлигын эсрэг олон улсын хууль болон өнгөрсөн сард гарсан хамгийн чухал үйл явдлуудыг нэгтгэн хүргэж байна.

Энэ сард бид: Их британи, Бразил Улсад ямар компаниудын гаднын хээл хахуулийн хэргийг шийдвэрлэсэн бэ? АНУ-ын зөвлөгөө Төв Америк дахь авлигатай тэмцэх хүчин чармайлтад хэрхэн нөлөөлөх вэ? АНУ-ын хууль сахиулах байгууллагын ахлах албан тушаалтнуудын зарласан бодлогын өөрчлөлтүүд Гадаад авлигын үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг хэрэгжүүлэхэд хэрхэн нөлөөлөх вэ? Эдгээр болон бусад асуултын хариултыг 2021 оны 10 дугаар сарын шилдэг 10 жагсаалтад оруулав.

1. Их Британи Улсын газрын тосны үйлчилгээ үзүүлэгч компанийн Ойрх Дорнодын хээл хахуулийн хэргийг шийдвэрлэжээ. 2021 оны 10-р сарын 4-ний өдөр Их Британи Улсын Онц ноцтой залилангийн хэрэг шалгах газраас газрын тос, хий үйлдвэрлэгч дэлхийн томоохон нийлүүлэгчдийн нэг болох “Petrofac Limited” компанийг Их британи Улсын Хээл хахуулийн тухай хуулийг зөрчиж авлига өгөхөөс урьдчилан сэргийлж чадаагүй гэсэн үндэслэлээр долоон зүйл ангиар буруутгаж, 104.6 сая долларын торгууль ногдуулахаар болсон талаар мэдэгдэв. Тус компани нь 2011-2017 онд Ирак, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират Улсуудтай 3.66 тэрбум долларын үнэ бүхий газрын тосны гэрээ байгуулахын тулд "албан тушаалтнуудад системтэйгээр хахууль өгөх" зорилгоор өмнөх удирдлагуудыг агент ашиглахаас сэргийлж чадаагүй юм. Тус компани нь 44 сая долларын авлига өгсөн. Тэдний үйлдэл нь туслан гүйцэтгэгчээр дамжуулан төлбөрөө нуун далдлах, хуурамч үйлчилгээ үзүүлэх зорилгоор хуурамч гэрээ байгуулах, нэгээс олон төлөөлөгч, нэгээс олон улсаар дамжуулан хахууль өгсөн зэрэг “нарийн төвөгтэй, зориудаар төөрөлдүүлсэн арга” ашигласан гэж буруутгагдаж байна.

2. Их Британи Улсад төвтэй инженерийн компанийн хээл хахуулийн хэргийг Бразил Улсад шийдвэрлэжээ. 2021 оны 10-р сарын 26-ны өдөр Бразил Улсын Аудитын ерөнхий газар болон Прокурорын ерөнхий газраас 2003-2005 оны хооронд “Rolls-Royce” компани нь Бразил Улсын үндэсний газрын тосны “Petroleo Brasiliero” компанитай гэрээ байгуулахын тулд төрийн албан хаагчдад авлига өгсөн гэх хэргийг шийдвэрлэхийн тулд ойролцоогоор 27.8 сая долларын торгууль төлөхөөр тохиролцсон гэж мэдэгдэв. Энэхүү өршөөлийн гэрээ нь 2017 оны 1-р сард олон улсын хэмжээнд гарсан тогтоолын хүрээнд Бразил Улсын Төрийн захиргааны яамтай байгуулсан гэрээтэй холбоотой юм. Тус гэрээтэй холбогдуулан 25.6 сая долларын төлбөрийг аль хэдийн тооцуулсан байна.

3. Мозамбиктай холбоотой хээл хахуулийн хэргийг АНУ-ын Үнэт цаас, биржийн хорооноос шийдвэрлэсэн талаар мэдээлэв. 2021 оны 10-р сарын 19-ний өдөр АНУ-ын Үнэт цаас, биржийн хорооноос “Credit Suisse Group” компани нь АНУ болон Их Британи Улсын хууль сахиулах байгууллагуудад ойролцоогоор 475 сая доллар, түүний дотор АНУ-ын Үнэт цаас, биржийн хороонд 100 сая доллар төлөхөөр болсон гэж мэдэгдэв. Тус компани нь хөрөнгө оруулагчдыг төөрөгдүүлсэн, Мозамбикийн төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн нэрийн өмнөөс нэг тэрбум гаруй долларын хөрөнгө босгосон, Гадаад авлигын үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн нягтлан бодох бүртгэлийн дотоод хяналт, бүртгэлийн заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр буруутгаж байгаа юм.

4. Хьюстонд төвтэй газрын тосны үйлчилгээний компани Иракийн хэлцэлдээ татгалзсан хариу авчээ. 2021 оны 10-р сарын 22-ны өдөр АНУ-ын Хууль зүйн яам болон Үнэт цаас, биржийн хорооноос Ирак дахь компаниудын үйл ажиллагаа, “Unaoil Limited” компани болон түүний салбар компаниудтай холбоотой мөрдөн шалгах ажиллагааг хаасан гэж мэдэгдэв. Хэдийгээр уг мэдэгдэл нь мөрдөн байцаалтын талаар цөөн хэдэн мэдээлэл өгч байгаа хэдий ч АНУ, Их Британи Улсын хууль сахиулах байгууллагууд “Unaoil Limited” компанийн удирдлагууд болон бизнесийн түншүүдтэй холбоотой хэд хэдэн хэрэгт шалгах ажиллагаа явуулсан юм.

5. Бразил Улсад төвтэй нефть, химийн компанийн гүйцэтгэх захирал хээл хахуулийн хэргээр ял авав. 2021 оны 10-р сарын 12-ны өдөр “Braskem SA” компанийн гүйцэтгэх захирал асан Хосе Карлос Грубисичийг Гадаад авлигын үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн хээл хахуулийн эсрэг болон данс бүртгэлийн заалтыг зөрчсөн хэргээр буруутаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний дараа 20 сарын хорих ял оноосон гэдгийг зарласан. Грубисичийг Бразил Улсын Засгийн газрын албан тушаалтнууд, улс төрийн намууд болон бусад хүмүүст хээл хахууль өгөхөд ашиглагдаг нууц хөрөнгийн сан руу компанийн 250 сая орчим долларын хөрөнгийг шилжүүлсэн хэрэгт оролцсон гэж үздэг. Грубисич нь Петробрастай хийсэн нефть, химийн томоохон төслийн гэрээг хэвээр үлдээхийн тулд Бразил Улсын Засгийн газрын албан тушаалтнуудад авлига өгөхийг зөвшөөрч, бүрхүүлийн компаниудад төлсөн төлбөрийг хууль ёсны үйлчилгээний төлбөр болгон хуурамчаар бүртгэхийг зөвшөөрсөн гэж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.

6. Колумб, Венесуэлийн иргэдийг Венесуэлийн хээл хахуулийн системтэй холбогдуулан АНУ-д шалгаж байна. 2021 оны 10-р сарын 21-ний өдөр АНУ-ын Хууль зүйн яамнаас Флоридагийн Өмнөд дүүрэгт 5 иргэнийг мөнгө угаасан хэрэгт буруутган ял оноосон гэж мэдэгдэв. Эдгээр иргэдийг Венесуэлийн төрийн өмчит болон төрийн хяналтад байдаг хоол хүнс, эм тарианы хөтөлбөр болох CLAP-ийн гэрээний орлогыг угаах зорилгоор Венесуэлийн Засгийн газрын албан тушаалтнуудад авлига өгөх замаар CLAP-ийн гэрээг хийсэн гэж үзсэн. Яллагдагчдыг хээл хахуулийн системийн үр дүнд Венесуэлийн Засгийн газраас ойролцоогоор 1.6 тэрбум доллар авч, олсон орлогынхоо ойролцоогоор 180 сая долларыг АНУ-аар дамжуулан шилжүүлсэн гэж яллах дүгнэлтэд дурдсан байна.

7. АНУ-д шилжүүлэн өгсөн Колумбын иргэн мөнгө угаасан хэргийн мөрдөн байцаалтад анх удаа Холбооны шүүхэд хандлаа. 2021 оны 10-р сарын 18-ны өдөр АНУ-ын Хууль зүйн яамнаас Колумбын бизнесмен Алекс Наин Сааб Мораныг олсон орлогоо угаасан хэргээр буруутгаж, яллагдагчаар татсан хэрэгт холбогдуулан Флоридагийн Өмнөд дүүрэгт анх удаагаа ирж байгааг мэдэгдэв. Саабыг АНУ-ын хүсэлтээр 2020 оны 6-р сараас хойш хоригдож байсан Бүгд Найрамдах Кабо Верде Улсаас 2021 оны 10-р сарын 16-нд АНУ-д шилжүүлэн өгсөн байна. Сааб өөрийг нь Кабо Верде Улсаас шилжүүлэн өгөхийг эсэргүүцсэн ч бүтэлгүйтсэн. Сааб нь Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурогтой ойрын холбоотон бөгөөд тэрээр шилжүүлэн өгөх ажиллагааг "Венесуэлийн дипломатч Алекс Саабыг АНУ-ын Засгийн газар хулгайлсан" гэж тодорхойлсон байна.

8. АНУ-ын Хууль зүйн яамнаас Төв Америкт хээл хахууль, мөнгө угаахтай тэмцэх шинэ зөвлөмжийг зарлалаа. 2021 оны 10-р сарын 15-ны өдөр АНУ-ын Хууль зүйн яамнаас Авлигатай тэмцэх ажлын хэсэгт Эль Сальвадор, Гватемал, Гондурас дахь авлигатай тэмцэхэд туслах зөвлөмжийг гаргаж өгөв. 2021 оны 6-р сард Ерөнхийлөгч Байден Үндэсний аюулгүй байдлын судалгааны санамж бичиг (NSSM) гаргасан бөгөөд үүнд авлигатай тэмцэх үйл ажиллагааг "үндэсний аюулгүй байдлын гол асуудал" гэж тодорхойлсон. NSSM гарснаас хойш 200 хоногийн дотор агентлаг хоорондын хяналт шалгалт хийж, тайлан, зөвлөмж өгөхийг Хууль зүйн яам зэрэг холбооны хэд хэдэн агентлагт даалгасан. NSSM гарсны дараахан Хойд гурвалжин болон Мексикт авлига, хууль бус наймаа, хүний наймаатай тэмцэх зорилгоор Авлигатай тэмцэх ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсэг нь АНУ-ын хууль бусаар олсон хөрөнгийн шилжилт хөдөлгөөн, авлигатай холбоотой зөвлөмжийг хянан үзэх бөгөөд энэ нь Хууль зүйн яаманд мөрдөн шалгах, яллах эсвэл хулгайлагдсан хөрөнгийг хураах, буцааж өгөхийг шаардах боломжийг олгох юм. Транспэрэнси Интернэшнл байгууллагын 2020 оны Авлигын төсөөллийн индексээр дээрх гурван улс бүгд бага оноо авсан ч судалгаанд хамрагдсан 180 улс орноос Эль Сальвадор 104, Гватемал 149, Гондурас 157-д жагссан байна.

9. АНУ-ын Хууль зүйн яам, Үнэт цаас, биржийн хорооны шинэ удирдлага санхүүгийн зөрчлийн хэрэгжилтэд өөрчлөлт оруулж буйгаа мэдэгдлээ. АНУ-ын Хууль зүйн яам, Үнэт цаас, биржийн хорооны ахлах удирдлагууд Гадаад авлигын үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн хэрэгжилтэд нөлөөлөх хэд хэдэн тэргүүлэх чиглэлийг зарлав.

АНУ-ын Ерөнхий прокурорын туслах Жон Карлин: “Бид корпорацын хууль сахиулах нөөцийг бүрдүүлж байна. Бид цагаан захтнуудын хууль сахиулах ажиллагааг хэрэгжүүлэх хэлтсийн үүргийг 2 дахин нэмэгдүүлж эхэлсэн. Мөн Эрүүгийн хэлтсийн Луйврын тасагт Холбооны мөрдөх товчооны шинэ ажилтнуудыг нэгтгэнэ.”

Ерөнхий прокурорын орлогч Лиза Монако: “Хууль зүйн яамнаас корпорацын хууль сахиулах бодлогод гурван өөрчлөлт орсныг зарлав.”

  • Компаниуд хамтран ажиллах зээлд хамрагдахын тулд хууль бус үйлдэлд оролцсон бүх хүмүүсийн талаар мэдээллийг өгөх ёстой;
  • Зөвхөн мөрдөн байцаалтын үйл ажиллагаанаас гадна эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа компаниудын эрүүгийн, иргэний болон зохицуулалтын бүх мэдүүлгийг бүхэлд нь авч үзэхийг прокуроруудад даалгасан;
  • Хууль зүйн яамны өмнөх зааварчилгааг цуцалж байгаагаа зарласан. Мөн корпорацын гэмт хэргийн зөвлөх бүлгийг байгуулсан.

АНУ-ын Үнэт цаас, биржийн хорооны Хууль сахиулах хэлтсийн дарга Гурбир Груал: Үнэт цаас, биржийн хорооны хүний нөөцийн бодлогод оруулж буй өөрчлөлтийг мэдэгдсэн. Хариуцлагыг өндөржүүлж, хариуцлага хүлээх нь олон нийтийн эрх ашигт нийцсэн тохиолдолд тус агентлагт элсэх хүсэлтийг зөвшөөрөх юм. Энэхүү өөрчлөлт нь АНУ-ын Үнэт цаас, биржийн хорооны Гадаад авлигын үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээнд онцгой ач холбогдолтой байж болох юм.

10. Дэлхийн банк хориг арга хэмжээний тогтолцооны жилийн тайланг нийтэлжээ. 2021 оны 10-р сарын 18-ны өдөр Дэлхийн банкнаас эрхлэн гаргадаг хориг арга хэмжээний тогтолцооны 4 дэх удаагийн жилийн тайлангаа нийтэлжээ. Энэхүү тайлан нь "2021 оны санхүүгийн жилд тус байгууллагын хориг арга хэмжээний тогтолцоо нь байнга өөрчлөгдөж буй дэлхийн авлигын эсрэг нөхцөл байдлын сорилт, боломжуудыг даван туулахын тулд хэрхэн ажилласан"-ыг харуулах зорилготой юм. 2021 оны санхүүгийн жилд 4311 гомдол хүлээн авсан бөгөөд ихэнх нь нэрээ нууцалж мэдээлэх боломжтой, олон нийтэд нээлттэй онлайн маягтаар дамжуулан ирүүлсэн байна. 2014 оноос онлайн маягтыг нэвтрүүлсэн бөгөөд үүнээс хойш ирүүлж буй гомдлын тоо өссөн ч шийдвэрлэх боломжтой гомдлын тоо нэмэгдэхгүй байгааг тайланд анхааруулжээ. Тайлангаас үзвэл, Дэлхийн банк 2021 оны санхүүгийн жилийн эцсийн байдлаар авлигатай холбоотой 46 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь нийт хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн хэргийн 59%-ийг эзэлж байна. Дэлхийн банк 2021 оны санхүүгийн жилд авлигатай холбоотой 23 хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 9 хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгасан байна. Дэлхийн банк 2021 оны санхүүгийн жилийн хугацаанд 57 хуулийн этгээд, хувь хүмүүст хориг тавьсан эсвэл өөр ямар нэгэн арга хэмжээ авсан байна.

Эх сурвалж: https://www.mondaq.com/unitedstates/white-collar-crime-anti-corruption-fraud/1134100/top-10-international-anti-corruption-developments-for-october-2021


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.