АТГ: Нийтийн албанд томилогдох 589 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав

Aдмин / Хууль

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2026 оны 3 дугаар сарын 23-наас 27-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 589 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 411 мэдүүлгийг хянан шийдвэрлэв.

Одоогоор ажиллагаанд 178 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэхээр байсан 3 нэр дэвшигчийн талаар томилох эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэв.

Өнгөрсөн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 128 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 23 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв. Хяналт шалгалтаар хамаарал бүхий этгээдтэйгээ ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар хувь хүнд давуу байдал олгосон зэрэг зөрчлүүдийг тогтоож, авлигын эсрэг хууль тогтоомжид заасан хариуцлага тооцуулахаар албан бичиг хүргүүлэв.

Төлөвлөгөөт хяналт шалгалтаар 22 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.