ГХЯ: Монгол Улсын иргэн, дунд сургуулийн сурагч охиныг зодож танхайрсан тухай

Aдмин / Хууль

БНСУ-ын MBC телевизийн сувгаар энэ оны арванхоёрдугаар сарын 1-ний оройн 20:00 цагт Монгол улсын иргэн, Янгсан хотын Янгсан Боми дунд сургуулийн нэгдүгээр ангийн сурагч охиныг (Монгол улсынхаар долдугаар анги) сургуулийнх нь үе тэнгийн хүүхдүүд 6 цагийн турш зодож, хүчээр архи уулган өрөөнд хорьсон хэргийн тухай мэдээлсэн.

Энэхүү мэдээллийн мөрөөр Гадаад харилцааны яам ажиллаж, хохирогч охины оршин суудаг Янгсан хотын цагдаагийн газар болон түүний ээж С-тэй холбогдлоо. БНСУ-ын Өмнөд Кёнгсан мужийн Янгсан хотын цагдаагийн газрын Эмэгтэйчүүд, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Ким Янг Жунтэй өнөөдөр 08:00 цагт холбогдож, нөхцөл байдлыг тодруулав.

Тэрбээр "Хэрэг энэ оны долдугаар сарын 3-нд гарсан бөгөөд тус цагдаагийн газарт долдугаар сарын 4-нд бүртгэгдэн мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж эхэлжээ. Сэжигтэн дөрвөн хүүхэд байсан бөгөөд хоёр нь хэрэг хүлээх насанд хүрээгүй учир аравдугаар сарын 1-нд хэргийг хаасан. Харин хэрэг хүлээх чадвартай насанд хүрсэн хоёр хүүхдэд холбогдох хэргийг аравдугаар сарын 28-нд прокурорт шилжүүлсэн.

Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Охиныг зодсон дөрвөн хүүхдийн хоёр нь хэрэг хүлээх насанд хүрээгүй гэдэг шалтгаанаар ямар нэгэн ял шийтгэл аваагүй. Үлдсэн хоёр нь улсын тусгаарлалтад тодорхой хугацаагаар байхаар болсон. Хохирогч охины ар гэрийнхэн давж заалдахаа мэдэгдсэн" гэлээ.

Гадаад харилцааны яамнаас уг хэрэгтэй холбогдуулан бүхий л шатанд анхаарал хандуулан, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна. Түүнчлэн ар гэрийнхний зүгээс асуудлыг дэврээх тусам хүүхдийн сэтгэл санаанд улам муугаар нөлөөлж байгаа учир болгоомжтой хандахыг хүслээ.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам


Сэтгэгдэл

зочин [43.242.243.149] 2021-12-03 07:37:56

солонгосын элчин гэж дүүрчихсэн дотортой хүүхэн өөрийнх нь охиныг ингэсэн бол яах вэ? сайн дураараа огцорч хүн чанар гаргаач битгий албан тушаал алдар нэр,солнгосоос зөөж ирэх бараанд хорогдооч, элчингийнхэн бараа зөөж балиартдаг хэвээрээ биз дээ

77 [192.82.78.90] 2021-12-05 06:58:42

Thhh oor yu hiideg yum ed nar

Зочин [64.119.30.131] 2021-12-03 01:29:01

Од баярын биеийг солонгос хүүхэн шүргэсний төлөө Жаргалсайханаас бусад бүх монголчууд солонгосчуудтай нийлээд бөөн шуугиан болж байсан. Хүний эрх, бузар амьтан энэ тэр гээд л /ялангуяа хэн хэн билээ сэтгүүлчид/. Одоо нэгний чинь нялх үрийг гутаан доромжилж тамлан зовоосон байна. Ямар сэтгэгдэл төрж байна

Зочин [103.212.119.46] 2021-12-02 15:49:35

Монголын засгийн газар харийн газар гэдсээ тэжээж яваа хүмүүсээ хэргийг битгий дэвэргэ гэдэг юм байж. Тэгвэл монголд солнгосчууд олноороо шигдсэн байгаа. Тэдний нэгийг нь 6 цаг зодчихъёо, гэхдээ хүүхдийг нь биш, эцгийг нь, эсвэл насанд хүрсэн нэгийг нь. Тэгээд яахыг нь харвал яасан юм бэ?

Зочин [172.58.141.125] 2021-12-02 18:59:04

Teg teg yasan ch yadgiin novshnuudiig

З [103.57.95.137] 2021-12-02 15:28:40

Солонгос хоол идэхгүй. Бүгд Солонгос хоолны газраар үйлчлүүлэхээ больёо

Зочин [192.82.75.50] 2021-12-02 23:52:56

Zuv

Зочин [178.165.204.39] 2021-12-02 13:46:49

Үе тэнгийн хүүхдүүд биш дээд ангийн хүүхдүүд байна лээ шүү дээ. Солонгос лахь элчинг тат!!!!!!!

Zochin [66.181.180.121] 2021-12-02 12:50:03

Солонгосын элчинг татаа, ингээд энэ хэргийг орхиж болохгүй, сэтгэл санааны хохирол юу болох вэ? Энэ асуудлыг дахин сөхөж тавих хэрэгтэй. Төр тоохгүй бол Ард түмнээс хандив цуглуулж энэ охинд өмгөөлөгч авч өгөх хэрэгтй

ИРГЭН [202.21.108.219] 2021-12-02 12:30:42

ҮНДСЭН ҮҮРЭГТ АЖЛАА ХИЙГЭЭГҮЙ СОЛОНГОСЫН ЭЛЧИН САЙД, СОНСУЛИА АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛӨӨЧЭЭЭ. ҮРГЭЛЖ ИЙМ ХЭРЭГ ГАРДАГ. ГХЯ МААНЬ ХЭЗЭЭ АЛБАН ТУШААЛТНЫ ТӨЛӨӨ БУС АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨ АЖИЛЛАДАГ БОЛОХ ЮМ БОЛ ОО.

Kakka [203.130.89.241] 2021-12-02 11:29:56

Зөв орчуулж тавимаар байнаа танай сайт!!!


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.