Виртуал зах зээл дээр найман их наяд төгрөг эргэлдэж байна
Виртуал хөрөнгийн зах зээл хамгийн ашигтай. Гэхдээ тэр хэрээрээ иргэдийг эрсдэлд оруулж байгаа учраас төр зайлшгүй оролцох шаардлага үүсээд буй юм. Тиймээс УИХ-аар Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийг хэлэлцэж буй юм. Хуулийн төслийн танилцуулгад дурдсанаар “Монгол Улс криптовалютыг албан ёсны хууль, эрхзүйн баримт бичгээр зохицуулдаггүй. Төлбөрийн хэрэгсэлд тооцогдохгүй. Монголбанкнаас бүх төрлийн криптовалютыг төлбөрийн хэрэгсэл гэж үздэггүй. Үүнд зөвшөөрөл олгодоггүй. Энэ талаар Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос тус бүр хоёр удаа олон нийтэд зориулж мэдэгдэл гаргасан. Гэвч Монгол Улсад криптовалютын арилжаа хийдэг, хэд хэдэн цахим хуудас, нэг АТМ байгаа бөгөөд үүнтэй холбоотой үйлчилгээ нь хүлээн зөвшөөрөгдөхгүй. Энэ төрлийн үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт байхгүй байгаа нь технологийн шийдлийг буруугаар ашиглаж, эдийн засгийн хор хөнөөл учирч болох аюул өндөр байна. Иймд Монгол Улсад Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль шаардлагатай” гэжээ. Нэг ёсондоо иргэн хохирвол төр хариуцлага хүлээхгүй. Гэхдээ виртуал хөрөнгийг бүртгэж, гүйлгээний мэдээллийг хянана гэж буй. Гэтэл хамгийн сүүлийн байдлаар Санхүүгийн зохицуулах хорооноос өгсөн мэдээлэлд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлж байгаа есөн бирж байна. Хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нарт койноо санал болгосон найман койн, олон нийтээс хөрөнгө татаад арилжаа нь хийгдэж эхлээгүй байгаа 10 койн байгаа аж. Эндээс харахад иргэдийн өмнө асар их эрсдэл байгаа юм.
Энэ талаар Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Учрал “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хууль нь виртуал хөрөнгийн зах зээлийг харилцааг зохицуулах хууль биш. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдэд тавигдах шаардлагыг тодорхой болгож байгаа юм. Виртуал хөрөнгө бол төлбөрийн хэрэгсэл, үнэт цаас ч биш. Гэхдээ энэ хууль гарснаар виртуал хөрөнгийг Монгол Улс хориглоогүй бүртгэж эхэлж байгаа гэсэн томъёоллоор явна. Харин Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албан дээр мэдээлэл ирнэ. Янз бүрээр мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх зорилго бүхий гүйлгээ байвал мэдээллийг нь боловсруулаад, блок хийх эрхүүд нь бусад органик хуулиар зохицуулагдсан учраас энэ ажилд оролцоно.
Төр ямар нэгэн байдлаар тусгай зөвшөөрөл олгоод ажиллаж байгаа зүйл огт байхгүйг сайн ойлгох ёстой. Эндээс үүссэн эрсдэлийг төр хүлээхгүй. Блокчейнд бүртгэгдэж буй виртуал хөрөнгө бол бүхэлдээ шинэ санхүүгийн арга хэмжээ гэдэг утгаар нь Монгол Улс хориглох бололцоо байхгүй. “Pair to pair” буюу иргэд хоорондоо харилцаж байгаа харилцаанд шууд хяналт тавих боломжгүй. Гэхдээ өнгөрсөн хугацаанд хэнээс аваад хаашаа очсон бэ, дансаар бэлэн мөнгө болоод гарч ирж буй үеэс нь эхлээд өмнө нь хэнээс хэнд шилжсэн бэ гэдэг бүртгэл блокчейнд бичигдээд явж байна” гэлээ. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хуулийг гаргах нь цаг хугацааны хувьд бэрхшээлтэй тулгарсныг ажлын хэсгийн хэлж буй. Нэг талаас ФАТФ-ын зөвлөмж ирчихсэн, нөгөө талаас одоогийн найман биржээр дамжуулаад найман их наяд төгрөг эргэлдэж байгаа. Тиймээс иргэдийн эрх ашгийг хамгаалах зайлшгүй шаардлага үүсээд байгаа юм. Гэхдээ хуулийн ямар ч зохицуулалт хийгээд виртуал хөрөнгийг зохицуулж чадахгүй. Харин хөрөнгө оруулагч талын эх үүсвэр тодорхой эсэх, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх сэдэл байгаа эсэхийг төр хянах үүрэгтэйгээр оролцоно.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл
Зочин [116.89.44.133] 2021-12-07 00:24:44
"Виртуал зах зээл хамгийн ашигтай" уучлаарай ... үүнээс хойш уншсангүй мань шиг хөгшин төгцөгийн толгойд яагаад ч буухгүй юм байна. Эрсдэлтэй бөгөөд ашигтай гэвэл арай өөр шүү.
Zochin [59.153.115.214] 2021-12-06 15:14:38
Төлбөрийх хэрэгсэлээр зүгээр захын нэг нөхоюрийн гаргасан койныг авна гэж юу байхав дээ. Бас жоохон багцаатай баймаар байна. Аливаа төлбөрийн хэрэгсэл ардаа баталгаажсан зүйлийг рюхүчинтнй гэж авч үзнэ. Одоо шюгаргаж байгаа койнууд бол зүгээр л ямар ч баталгаагүй. Эхний хэдэн хүн болон койн гаргасан хүн л хожно. Дараа нь юу ч биш болно. Хүмүүс мөнгөө алдана. Энэ сошиалаар дэмжээд байгаа хүмүүс бүгд койн авчихсан хүмүүс койных нь үнэн царайг илчлэхээр өөрсдөө баларчих гээд байгаа учир үхчих гээд өмөөрөөд байгаа юм. Болиулах хэрэгтэй эхнээсээ жи авч унаад л байдаг.
Зочин [202.126.90.71] 2021-12-06 09:42:09
Энэ ч хадгаламж зээлийн хоршооны нэг хэлбэр баых. Болгоомжтоы байх нь өлзийтэй
зочин [66.181.189.108] 2021-12-06 04:37:39
Дэлхий төлбөрийн хэрэгсэл болгочихоод байхад Учрал юу гэнээ. Блокчейн технологийг судла. Өнөөдөр хувьцаанд ийм мөнгө битгий хэл тэрбум төг эргэлдэхгүй байгааг өөрчлөх цаг болждээ Дэлхий мөнгө хүүлэгч, банкны хүнд сурталаас залхаж байна. Харин төр хажуугийн шүүгчийн үүрэг гүйцэтгэх нь зөв.
n [202.9.46.226] 2021-12-06 02:56:28
neg odorl hooson tsahim zooos bolondoo
Зочин [202.9.46.53] 2021-12-06 01:28:32
Комиссын систем гэж юу вэ? Үүнийг болохыг мэдэх хүн байна уу?
Зочин [66.181.161.38] 2021-12-06 01:16:50
Хууль эрх зүйн зохицуулалтыг нь төлбөрийн хэрэгсэлээр нь зохицуулж тэр их мөнгийг эдийн засгийн эргэлтэнд оруулж, валютын ханшийг бодитоор тогтоох хэрэгтэй. Далд эдийн засагч ил болно.